Categories
мэдээ үндэсний-бөx

Мэргэжлийн лигт ам авахгүй, оноолтоор барилдана

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны А ангиллын улс, аймаг, цэргийн алдар цолтой 56 бөхийн барилдаан 2021 оны аравдугаар сарын 16 нд үзэгчгүй зохион байгуулна.

Барилдах бөхчүүдийг өнөөдөр /10.07/ 10-16 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэх бөгөөд Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах уг барилдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт Монгол” групп, санаачлагчаар “Хил хязгааргүй спорт” ТББ ажиллаж байна.

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн зөвлөл болон зохион байгуулагчдаас аль болох бүх бөхөд нээлттэй байх зарчмыг баримтлах юм.

Мэргэжлийн лигийн анхдугаар тэмцээн нь өндөр зэрэглэлийн А ангиллын барилдаан учраас барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой.

Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдана. Ам авахгүй. Цолны эрэмбээр эхний 24 бөх үндсэн барилдаанд шууд оролцоно. Урьдчилсан барилдаанд 25-56-д эрэмбэлэгдсэн 32 бөх сугалааны дагуу оноолтоор барилдаж, 2 давсан 8 бөх үндсэн барилдаанд нэмж шалгарснаар 32 бөх цааш барилдан, 5 давааны дараа Түрүү бөх тодорно. Анхны барилдааны шагналын сан 10 сая төгрөг, бүх бөхчүүдэд урамшуулал олгоно.

Уламжлалт томоохон барилдаануудад 1 давсан бөх ойролцоогоор 50 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Мэргэжлийн лигийн барилдаанд оролцсон бүх бөхчүүд урамшуулалтай. Нэг давахад 70 мянган төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн 2 бөх тус бүр 500 мянган төгрөг, үзүүрлэвэл 1.000.000 төгрөг, түрүү бөх 2 сая 500 мянган төгрөгийн бай шагнал авна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

128 бөх зодоглосон хандивын барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, үнэн зоригт, цогт гарамгай, улсын харцага, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн Гунгаагийн Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдааныг МҮБХ-ноос санаачлан амжилттай зохион байгууллаа.

Барилдаанд П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан Улс, аймгийн алдар цолтой 128 зодоглосон бөгөөд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн их шөвөгт Улсын харцага Д. Анар, Дорнод аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Булган аймгийн арслан Э.Сумьяабат, Завхан аймгийн арслан Д.Батбаатар, Өвөрхангай аймгийн харцага Ц.Бямба-Отгон нар үлдэв.

May be an image of 4 people, people sitting, people standing, indoor and text

Барилдааны үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар тэргүүлэгч гишүүн, улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурьт холбооны зүгээс хандиваа гардуулсан агаад дархан аварга Б. Бат-Эрдэнэ орон нутагт ажлаар явж байгаа тул МҮБХ-гоор дамжуулан хандив өргөлөө. Мөн улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага, МУАБ Д.Сэрээтэр, тус барилдааны хөлийн цэц, улсын начин А.Алтанхуяг, цэргийн заан Н.Нямаа нарын бөхчүүд хүрэлцэн ирж, харцагадаа сэтгэлийн хандиваа өргөцгөөв. Улсын гарьд Д. Рагчаа, улсын начин Б.Одхүү нар мөн хандивт нэгдэж байгаагаа барилдааны үеэр уламжилсан юм.

May be an image of 2 people and people standing

May be an image of one or more people, people sitting and people standing

Categories
мэдээ үндэсний-бөx

Ирэх ням гаригт 128 бөхийн, хандивын барилдаан болно

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн хандивын барилдаан аравдугаар сарын 03-нд үзэгчгүйгээр болно.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 30, 10-р сарын 01-ний өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Бөхчүүд бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

​Өврийн сайхан хангайн ах дүү гурван хүчтэн

Өврийн сайхан хангай нутагаас өдгөө олон хүчтэн наадмын торгон дэвжээг чимэн зодоглосоор байгаа билээ. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт амьдарч байсан ах дүү гурван хүчтэний тухай хүргэж байна.


Энэ гурван хүчтэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт Тогтохын Сампилын гэр бүлд мэндэлжээ. Сампил гуайнх таван хүү хоёр охинтой айл байсан бөгөөд гурван хүү нь бага наснаасаа нутаг усандаа барилдаж эхэлжээ.

No description available.Т.Сампил гуай ч өөрөө бие хаа томтой их бяртай хүн байсан гэдэг. Гурван хүүгийн том нь аймгийн хурц арслан С.Лувсангомбо юм. Тэрээ 1955 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цолыг хүртжээ. Түүний дараа жилээ С.Лувсангомбо арслан улсын наадмыг нутгийн бөх “шигшээ” хэмээх алдаршсан улсын начин Галсантай хамт хөтөлгөө морьтой зорьж байжээ.

Ингэж улсын наадмыг зорихдоо тэд “Төрийн их наадамд өөрийн чадлаар тав давна” хэмээн ярилцаж байсан гэдэг.

Ийнхүү хоёр хүчтэний хүсэл ёсоор болж улсын наадамд С.Лувсангомбо арслан зориж очсон улсын их баяр наадамдаа дөрөв давж тавын даваанд тэр үедээ улсын начин байсан Авхиа генералтай тунан барилджээ. Хоёр бөхийн барилдаан нилээн удаан үргэлжилж С.Лувсангомбо арслан давсан боловч дараагийн даваанд нэрийг нь дуудалгүй түүний оронд унасан бөх болох Авхиа гуайн нэрийг дуудан гаргаж барилдуулсан аж. Энэ талаар тухайн үед үзэж байсан наадамчин олон нь батлан хэлдэг байна.

Харин арслантай хамт явсан Галсан нь тав давж зургаагийн даваанд Булган аймгийн харъяат “Өвөр” н.Гомбосүрэн гэдэг бөхөд өвдөг шороодсон байна. Арслангийн амжилт үүгээр зогссонгүй 1961,1963 оны Өвөрхангай баяр наадмын тус бүр 5 давж шөвгөрсөн 1959,1964 онд Баян-Өндөр сумын баяр наадамд тус тус түрүүлсэн байна.

No description available.Харин дунд хүү болох аймгийн арслан С.Гомбодорж нь 1958 онд төрөлх сум Баян-Өндөр сумынхаа баяр наадамд түрүүлэн мөн тэр зунаа аймагтаа очиж түрүүлэн арслан цолыг хүртэж байжээ. Аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд Сант сумын харъяат “Тэмээ” Жамба хэмээх хүнтэй барилдан давж байжээ. Үүнээс хойш 1961 онд Баян-Өндөр сумынхаа наадамд ахин түрүүлсэн байна.

No description available.Түүний удмаас өдгөө аймгийн арслан Л.Батсайхан тогтмол сайн барилдаж байгаа билээ.

Харин бага дүү аймгийн заан С.Дорж нь сайн бөх төдийгүй сайн уяач хүн байв. Нутаг орныхон түүнийг хурц түргэн барилдаантай бөх гэдэг байсан гэж дурсдаг аж.

С.Дорж заан 1957 онд Өвөрхангай аймгийнхаа наадамд хоёр ахыгаа даган ирж барилдан тав давж аймгийн начин цол авсан байна. Харин 1961 онд Өвөрхангай аймгийн наадамд Зүүнбаян-Улаан сумын Р.Цоодолтой үзүүр түрүүнд үлдэн өвдөг шороодож аймгийн заан цол хүртсэн. Түүнийг аймгийн заан болсон жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан анх удаа хөдөө орон нутагт 256 бөх барилдаж байжээ.

No description available.Энэхүү барилдаандаймгуудын түрүү бөхчүүдийг урилгаар барилдуулж байсан байна. Одоогоор бол чансаа өндөр бөхийн барилдаан болсон байна.

Тухайн Барилдаанд С. Дорж заан долоо давж наймын даваанд Дэмүүл арсланд өвдөг шороодож заан цолоо батлажээ. Хожимоо ч сум орон нутагтаа бол олон удаа үзүүр түрүүнд үлдэж байсан ба 1990 онд 60 настайдаа сумынхаа ахмад бөхчүүдийн барилдаанд үзүүр түрүүнд үлдсэн байдаг.

Түүний үр удмаас өдгөө сумын заан Б.Бат-Эрдэнэ тун амжилттай барилдаж байгаа төдийгүй сумынхаа баяр наадамын хоёр удаагийн түрүүг хуртээд буй юм. Өврийн сайхан хангайн ах дүү гурван хүчтэний тухай товч хүүрнэхэд ийм буюу.

Categories
мэдээ үндэсний-бөx

Г.Элбэг харцагад зориулсан хандивын барилдаанд улсын цолтой 16 бөх зодоглоно

Улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Г.Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан “Дүүрэн сэтгэлийн ерөөл” нэртэй багийн халз барилдаан болно.

Тус барилдаанд зодоглох улсын цолтой 16 бөхийн нэр тодорчээ.

Барилдаанд:

  • Улсын аварга П.Бүрэнтөгс
  • Улсын арслан Э.Оюунболд
  • Улсын заан М.Бадарч
  • Улсын харцага О.Хангай, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ, Б.Зоригтбаатар
  • Улсын начин Б.Орхонбаяр, Л.Лха-Очир, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ц.Бямба-Очир, Б.Серик, Б.Даваа-Очир, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ нар зодоглох аж.
Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдаан зохион байгуулна

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тухайлбал,

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг 2021 оны есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. МҮБХ-ны Дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллах ёстой байдаг.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал есдүгээр сарын 17-ны өдөр болжээ. Уг хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлжээ. Тодруулбал,

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, МУГД, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. Жич: МҮБХ-ны Дэд тэргүүнээр СГЗ П.Даваасамбуу, СГЗ Д.Данзан, у/з Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллана.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган улсын аварга Э.Оюунболдын цолыг хураахаар болсон байна.

2019 оны Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Улсын Дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгосон юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, “Химон Констракшн” ХХК, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.

Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тав даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртжээ.

Мөн өнгөрсөн оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч “Улсын гарьд”, Ц.Одбаяр “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртэж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээл дуудлага худалдаагаар 38 сая төгрөг хүрчээ

“Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг дуудлага худалдаанд оруулсан билээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Төрөлх Өмнөдэлгэр сумын НЗ-ийн тэргүүлэгч “Хүслийн өнгө” хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун дуудлага худалдаанд үнэ хаялцан өрсөлдөж 38.500.0 (гучин найман сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авсныг Соёлын яаман дээр гардуулан өглөө” хэмээн бичжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Хэнтий, Увс аймгуудын цол олгох бөхийн барилдаанд Б.Баянмөнх, О.Эрдэнэбат нар түрүүлжээ

Хэнтий, Увс аймгуудын цол олгох, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдаан өчигдөр/2021.08.20/ боллоо. Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ.

  • Хэнтий аймаг: Баян-Адарга сумын харьяат аймгийн харцага О.Эрдэнэбат түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн бол мөн тус сумын харьяат сумын заан Б.Түвшинтөгс үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Баянхутаг сумын харьяат аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс нар үлджээ.

Шинээр цолны болзол хангасан бөхчүүдэд ирэх цагаан сараар цолыг нь олгоно.

  • Увс аймаг: Тэс сумын харьяат аймгийн харцага Б.Баянмөнх түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн бол Давст сумын харьяат аймгийн арслан Б.Сэр-Од үзүүрлэжээ. Их шөвөгт Малчин сумын харьяат цэргийн начин Т.Батсүрэн, Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэн нар үлджээ.