Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Харцага цолны хүндэтгэлийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс айгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Харин маргааш буюу нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас болох Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүд өглөө 10:00 цагаас өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Үндсэн хуулийн ойн барилдаанд Харцага О.Хангай түрүүллээ

Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж өнгөрлөө. Барилдаанд Ховд аймгийн Буят сумын харьяат Монгол Улсын харцага О.Хангай найм даван түрүүллээ. Харин Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын гарьд М.Бадарч үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн зэрэг сумын харъяат Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий,Өвөрхангай аймгийн Зүүн Баян Улаан сумын харъяат Монгол Улсын начин Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

Дашрамд дурдахад уг барилдааны долоогийн даваандэнэ цаг үеийн бөхийн барилдааныг өнгөлж байгаа гэж хэлж болохХовдын хоёр харцага уламжлал ёсоор тунан барилдав. Энэ удаадхарцага О.Хангай баруун хавиран давж, хоорондын барилдааны даваа унааг 12:6 болгон холдууллаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Батсуурийг Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд барилдуулсангүй

Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд оролцохоор очсон нь маргаан дагуулав.

Учир нь тэрбээр тус барилдааны бүртгэл дуусахаас өмнө бүртгүүлээгүй. Цахим хуудсаараа дамжуулан барилдахаа илэрхийлээд байсан юм.

Н.Батсуурь барилдах гээд МҮБХ-той удтал маргалдав. Энэ бүхний эцэст МҮБХ-ноос түүнийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Өнөөдөр 256 бөх барилдана

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Барилдаанд зодоглохоор Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Н.Мустафа нарын улс, аймаг, сумын цолтой 256 бөх бүртгүүлжээ.

Бөхийн барилдаан үзэх иргэдийг вакцины гурав дахь тунд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Үндсэн хуулийн барилдаанд аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн түрүүллээ

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.

Барилдаанд 32 бөх уран мэхээ уралдуулан хүчийг үзэхэд Говьсүмбэр аймгийн харьяат, “Мана баганат констракшн” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн түрүүлж, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал үзүүрлэв.

Их шөвөгт Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Болор Аграмба” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан М.Адьяахүү, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, аймгийн харцага Б.Одсүрэн нар шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интернэйшнл” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Шинэ үндсэн хуулийн энэхүү уламжлалт барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж хамгийн дээд амжилтыг тогтоосон юм байна.

Жич: Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд бүртгэнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд Харцага Н.Золбоо түрүүллээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан Дорнод аймагт өчигдөр болж өндөрлөлөөө. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож, улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын харцага О.Хангай, улсын начин Б.Чимэдвандан нар туналаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Бөхчүүд зодог шуудгаа зургадугаар сарын 15-ныг хүртэл бүрэн бэлдэж бүх төрлийн барилдаанд оролцоно


МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, танхимаар 37 гишүүн, цахимаар 4 гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
1. Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах,
2. Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах,
3. Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)
4. Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн (Үүнд: Бөхийн зодог. Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна. Ханцуйг гурав бөгжилж ширэхийг зөвшөөрнө. Ингэхдээ их биеийн дээд ширээснээс 3.0 см зайтай байна. Ширээсний өргөн нь 5 эгнээнээс хэтрэхгүй. Зодогны элэг бүсийг мяндас, хөвөн утас, хадгаар бөөрөнхийлөн сүлжиж, 1.5 см-ээс багагүй голчтой хийнэ. Зодгонд өөр нэмэлт ширээс хийх, үндсэн ширээсийн дундуур давхар ширээс хийх, дотор талд нь утас зангидах, өнгө дотрын хооронд хатуулга хийхгүй.
Бөхийн шуудаг: Шуудаг таван ширээстэй байна. Гуяны арын ухлаадас нь өгзөгний махыг таллаж дарсан байна. Уяаны зай нь ширээснээсээ 1.5 см-ээс багагүй зайтай байна. Шуудагны ар ба өвөр талд нь босоо ширээс гаргахыг зөвшөөрнө. Шуудагны уяа гаргах нүхийг савхи буюу илгээр хийж бөхөлж болно. Шуудагны дээд, доод уяаг элэг бүсийн адил зөөлөн эдээр гурваар сүлжин хийх бөгөөд ерөнхий голч нь 1.5 см-ээс багагүй байна)

Бөхчүүд зодог шуудгаа 2022 оны 06-р сарын 15-ний өдөр гэхэд бүрэн бэлдэж бүх төрлийн барилдаанд оролцоно.

5. Өмсгөлийг шалгах комиссын гишүүнээр:
-Улсын арслан Д.Ганхуяг
-Улсын заан Д.Бумбаяр
-Улсын заан Д.Баасандорж
-Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
-Улсын начин С.Багахүү нарыг томилов.
6. Өмсгөлийн стандарт шалгах журмыг хавсралтаар баталж, мөрдүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
7. Хурлаар хэлэлцэх бусад асуудлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн саналыг сонсож, МҮБХ-ны удирдлагууд тодорхой асуултуудад хариулж, мөн зохих мэдээллийг өглөө.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл энэ сарын 8-нд хуралдана

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны нэгдүгээр сарын 8-нд 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус хурлаар “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн зарим заалтад өөрчлөлт оруулах, бөхийн өмсгөлийн стандарт тогтоох болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Монгол Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаан энэ сарын 8-нд болно

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан болно.

Тус барилдаан Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороонд болох бөгөөд үүнд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглох нь ээ.

Хүндэтгэлийн барга хэмжээ энэ сарын 8-нд болох агаад түрүү бөх тав, үзүүрлэсэн нь гурав, их шөвөгт шалгарсныг тус бүр нэг сая төгрөгөөр байлах аж.

Зохион байгуулагчаар Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороо ажиллаж байгаа юм байна.