Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Дөрөвдүгээр сарын 22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Тус барилдааны түрүү бөх 5.000.000 төгрөг, үзүүр бөх 3.000.000 төграг, их шөвгийн бөхчүүд тус бүр 1.500.000 төгрөгийн бай гардах юм.

Мөн уран мэхийг уралдуулан барилдаж, олон түмнээ цэнгүүлэн барилдсан аваргуудад хүндэтгэл үзүүлж, уран барилдааны болон тусгай байрын шагнал гурван бөхөд олгоно.

Нийт шагналын сан 35.000.000 төгрөг.

Тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Архангай аймгийн баг ялалт байгууллаа DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанд Архангай Өвөрхангай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, дөрвөн тойргийн дараах байдлаар дөрөв дэх ялалтаа авлаа.

Архангай аймгийн багш улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /3/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /3/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/ нийт 15 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Б.Сангисүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ж.Наранбаатар /2/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 10 даваа авсан юм.

Өнөөдөр 20:00 цагаас Завхан, Төв аймгийн багууд барилдана.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох барилдааны хуваарь DNN.mn

Монгол үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг танилцуулж байна. Хуваарийг хүргэе.

Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20.00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд,

Дөрөвдүгээр сарын 07-нд 12.00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 08-нд 12.00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,

Дөрөвдүгээр сарын 15-нд 12.00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 22-нд 12.00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 23-нд 12.00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 29-нд 12.00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 30-нд 12.00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Д.Төгс-Эрдэнэ: ​Тухайн өдөр барилдаандаа хэр сайн төвлөрч чадсанаараа хүнийг давна DNN.mn


Орхонаймгийн Баян-Өндөр сумын харъяат сумын заан Д.Төгс-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр заануудын барилдаанд төдийгүй улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд ч амжилттай барилдаж байгаа шилдэг сумын заан юм.


-Юуны өмнө таны оролцож буй Монголын үндэсний телевизээс зохион байгуулж байгаа “Өв түгээ” нэвтрүүлгийн талаар ярилцлагаа эхэлье. Ямар шалгуураар тус нэвтрүүлэгт сумын заануудыг оролцуулж байна гол зорилго нь юу вэ?

-Уг нэвтрүүлгийг Улсын аварга О.Хангай, аварга Мөнхбат, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар санаачлан зохион байгуулж байна. 21 аймгаас 24 сумын заануудыг үзүүлсэн амжилтуудыг харж авсан. Энэ 24 сумын заануудаа зургаа зургаагаар нь 2 аварга, гарди, харцагын дөрвөн багт хуваарилсан. Харин 4 сарын 23-нд багаараа бэлтгэл хийнэ. Үүнийхээ өмнө аваргуудтай бэлтгэлээ хийгээд зураг авалтдаа ороод явж байна. Энэхүү нэвтрүүлгийн гол санаа нь монгол бөхөө сурталчлах, таниулах, зорилготой. Тийм учраас арван жилийн сургуулиудаар явж монголын бөхийн гараа дэвээг үзүүлж таниулах юм билээ.

– Аль багт орсон бэ?

– Би О.Хангай аваргын багт орсон. Багаараа бэлтгэлээ хийгээд л байж байна даа. Дөрөвдүгээр сарын нэгнээс нэвтрүүлэг маань гарч эхэлнэ.

-Сонирхолтой сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа юм байна. Харин та хэдэн наснаасаа эхэлж бөхийн спортоор хичээллэх болов?

– Багаасаа л барилдах дуртай хүүхэд байсан. Анх 12 настайгаасаа чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн. Ээжид би барилдаж үзмээр байна гэж хэлээд бэлтгэлд явж эхэлсэн дээ. Чөлөөт бөхөөр хичээллэсний учир нь чөлөөт бөх нь бөхийн бүх төрлөөр барилддаг. Тийм болохоор бөх болох хүн сууриа чөлөөт бөхөөр нь тавих нь их зөв гэж боддог. Чөлөөтөөр барилддаг бөхчүүд илүү мэх техниктэй байдаг. Илүү их уян хатан тэсвэр тэвчээртэй болгодог л доо. Барилдаж эхэлсэн үеэсээ эхлэн багагүй амжилт үзүүлж байлаа.

– Анхны тэмцээн уралдаанд орсон амжилтуудынхаа тухай дурсвал?

-Анхны тэмцээн гэвэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Н.Саранцогт харцагын нэрэмжит тэмцээн оролцож байв. Тухайн тэмцээнээс хүрэл медаль хүртээд их л урамшиж байлаа. Аймагтаа зохиогддог уралдаан тэмцээнүүдэд ч амжилттай оролцож медаль хүртдэг байсан. Цаашлаад өсвөрийн улсын аваргад түрүүлж байлаа.

-Үүнээс өөр ямар тэмцээнүүдэд оролцож байв?

-Залуучуудын улсын аваргын тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж мөн уг тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Үүнээс гадна улсын аваргын тэмцээнд түрүүлж алт, мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн аваргын UI23-д оролцож гуравдугаар байранд орж байсан. Түүний дараа “Mongolia Open”-д сүүлд оролцсон 2017 оны дэлхийн аваргын барилдаанд эхний долдугаар байранд шалгарсан. 2022 онд олон улсын чөлөөт бөхийн мастер болсон. 2022 онд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер болсон.

– Харин үндэсний бөхөөр барилдаж эхлээд ямар ямар амжилт үзүүлэв?

– Үндэсний бөхөөр зорьж барилдаад хоёр гурван жил л болж байна. Завхан аймгийн Алдархаан суманд 2014 түрүүлж сумын заан цолыг хүртсэн. Мөн 2017 онд Завхан аймгийн Асгат суманд мөн түрүүлсэн. Сумын заануудын барилдаанд 2014 оноос эхэлж хааяа нэг барилддаг байсан. Чөлөөт бөхдөө илүү анхаарлаа хандуулдаг байсан болохоор байнга барилдаж чаддаггүй байсан. Хоёр гурав шөвгөрч байсан.

-Үндэсний бөх, чөлөөт бөх хоёрын ялгаа нь юу вэ?

-Чөлөөтөөр барилддаг бөхчүүд илүү техниктэй байдаг. Илүү их уян хатан тэсвэр тэвчээртэй болгодог. Учир нь чөлөөт бөх чинь ямар ч барьцгүй барилддаг болохоор богино зайд тэсрэх тэсрэлтүүд шаарддаг. Тийм болохоор чөлөөт суурьтай бөх үндэсний бөхөөр барилдвал давуу тал ихтэй байдаг. Харин үндэсний бөх бол өвдөг тохой аль нэг нь хүрсэн тохиолдолд унасанд тооцдог.

-Өнгөрсөн намар Ардчилсан намын барилдаан дээр дөрвөн том цолтой бөхчүүдийг давсан. Үүнийхээ талаар ярьвал?

-Тухайн өдрийн барилдаан нэгийн даваанаасаа эхлээд аймгийн хурц арслан Б.Баянмөнх хоёрын даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, гурвын даваанд Пүрэвдагва арсланг. Дөрвийн даваанд П.Бүрэнтөгс аваргыг давсан. Харин тавын даваанд Х.Гантулга харцагад өвдөг шороодсон. Тэр өдөр би барилдаандаа сайн төвлөрч чадсан. Их тайван юм бодолгүй барилдсан. Ер нь барилдаан болгон тухайн үеийнхээ мэдрэмж, моментоор үргэлжилнэ. Тухайн өдөр барилдаандаа хэр төвлөрч чадсанаараа хүнийг давна. Заримдаа яарч барилдаад алдаа гаргах тохиолдол ч байдаг. Тухайлбал нэг сургамжтай барилдаан байдаг. Улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Н.Батсуурь аваргатай аваргатай барилдаад хөлийг нь аваад хоёр гурван секунд зогссон юм. Тэгээд л эргээд харсан чинь өөрөө түрүүлээд унаж байсан. Мөн 2021 оны улсын наадам Төв аймгийн Эрдэнэсантад зохиогдоход анх удаа улсын наадамд зодоглоод нэг даваад хоёрын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэнд унаж байсан. Ер нь улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг хоёр давчихаад л байдаг байсан юм. Зурагтаар үзэж өссөн ах нартай хамт нэг дэвжээнд барилдаж заримд нь унаж бас заримдаа давах нь надад сайхан байдаг. Өөрөөсөө дээш цолтой бөх даваад ирэхээр би чадах юм байна гэсэн итгэл суудаг л даа. Би дээр даваанд барилдаж чадах юм байна гэж боддог.

-Таны үндсэн мэх юу вэ?

-Миний үндсэн мэх баруун зүүн хөлд орно. Мэхийг олон удаа давтах тусмаа дархан мэх түүнийгээ тэсрэлттэй хийж сурдаг. Тухайлбал барилдаан дээр сурсан дархан мэхээ барилдаан дээр өөрийн мэдэлгүй хүн давсан байдаг. Маш олон удаа давтсан болохоор хүчтэй тэсрэлттэй хийгддэг болохоор тэр байх даа.

-Өнөөгийн үндэсний бөхийн хөгжилийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь бөхийн хөгжил сайн явж байгаа гэж харж байгаа. Тухайлбал барьц сонгоог халчихлаа, хэн түргэн шуурхай идэвхтэй барилдаан хийж байна түүнийг давуулж байна. Одоогийн дүрэм бөхчүүдийг илүүтэй барилдаан үзүүлэхийг шаардаж байна л даа. Үзэгчид ч үүнд ч их дуртай байна. Дүрэм журмаа дагаад явчихвал болно. Аймгийн наадмуудад очоод сумын заануудыг барилдуулахгүй зэрэг маш олон асуудал байдаг л даа. Үүнийг аль ч аймгийн наадамд барилдах эрхтэй гээд үндэсний бөхийн холбоо шийдээд өгдөг байгаасай. Үүнээс гадна бөх хүн нэг нэгнээ хүндэлж хайрлаж байх хэрэгтэй санагддаг. Хэтэрхий амжилт гэж улайрахгүйгээр монгол эр хүний жудагтай байх хэрэгтэй болов уу гэж боддог.

А.Доржханд

Categories
мэдээ спорт үндэсний-бөx цаг-үе

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд аварга О.Хангай түрүүлэв

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлсэн байна.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “АПУ” ХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын арслан Б. Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Батжаргал, Э.Даш нар үлдэв.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Энэ гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Ирэх гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

-Гуравдугаар сарын 4-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 5-нд 14:00 цагаас Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 10-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

-Гуравдугаар сарын 11-нд 12:00 цагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 18-нд 12:00 цагаас Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ: Бөх болно гэж л өссөн дөө DNN.mn

Увс аймгийн Давст сумын харъяат аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнийг уншигч та бүхэнтэй уулзуулах гэж байна. Бөхийн өргөөнд өнгөлөн барилдаж буй залуу арслангийн ярилцлагыг хүлээн авна уу. Тэрээр өнгөрсөн зун Багануурын наадамд долоо даван түрүүлж шинэхэн аймгийн арслан цолыг хүртсэн билээ.


-Та бол даян аварга Н.Батсуурь аваргын удмын бөх. Таны удам судрын талаар ярилцлагаа эхлье?

-Даян аварга Н.Батсуурь бид хоёр үеэлүүд байхгүй юу, аав нь Улсын Начин Г.Намсрайжав миний ээжийн төрсөн ах. Нагац өвөө Жотойн Гэлэг алдартай улсын начины үргэлжлэл. Ээжийн талд улсын начин Даваасамбуу, аймгийн заан Дансран, сумын заан Найдандорж, Дамдинсүрэн гээд чансаатай барилдаж явсан бөхчүүд бий. Аавын талд ч бөх сонирхдог, барилддаг хүн бий. Тухайлбал, Эрдэнэбилэг ах минь байна. Мөн миний төрсөн ах аймгийн харцага цолтой хүн байдаг юм шүү дээ. Аль ч талаасаа бид үнэхээр сайхан бөхчүүдийн удам юм даа.

-Та хэзээнээс эхэлж зодог шуудаг өмсөж барилдах болов?

-Би багадаа биеэр бол жижиг, мах мариагүй байлаа. Үеийнхэнтэйгээ ноцолдохоор сайн тэснээ, ах нар ч өднө, дэмжинэ, барилдуулна. Унаж өгдөггүй нойтон бургас шиг… (инээв) Унахгүй ноцолдоод байж чаддаг байсан болохоор ч тэр үү урамтай, санаанд багтаад “бөх болно” гэж л өссөн дөө.

-Тэгээд би хотод амьдарч байгаад Увс аймаг руу шилжсэн юм. Увсад бол хэн ч бэлтгэл хийх боломжтой. Багш дасгалжуулагч ихтэй, сургууль болгон л бөхийн бэлтгэлийн цагтай, хоорондоо маш их өрсөлдөөнтэй. Тухайн үед би IV, V анги орчим л байсан, бөхийн бэлтгэлд шалгаж авахад, аавын гардуулсан багшийн шалгаруулалтад ах тэнцээд, би чадаагүй юм. Угтаа бол “Манай хоёр хүү бөхийн удамтай барилдана” гээд нэгдүгээр арван жилийн багш Балхаажавт хүргэсэн байхгүй юу.

Ингээд ах бэлтгэлдээ яваад байдаг, би байдаггүй. Барьцаад, бас өөрөө ч дуртай байж үеийн хэдэн найзуудтайгаа Оюунпүрэв багш дээрээ бэлтгэл хийж үзлээ, болж байна шүү. Овоо ч хэдэн найзуудтай, нэлээн ч зууралдах болсноор миний бөхийн бэлтгэл эхэлж байлаа.

-Найзуудтайгаа бэлтгэл хэрхэн хийдэг байв даа?

-Би Увсад очоод бөхийн сайхан найзуудтай болсон байдаг. Боори, Шинээ, Өсөхөө, Түвшин гээд. Бид чинь хичээлдээ эрхбиш очино, заримдаа ч бөхийн бэлтгэлдээ шимтээд тасдах ч үе байлаа. Тэр үед одоо аймгийн начин Г.Цоггэрэл бэлтгэл хийдэг байсан. Бид нарыг дагаж өдөрт бараг 3 удаа бэлтгэл хийдэг байсан байхаа. Би дээд үе нь байсан болохоор ундаанд их барилдана. Эхэндээ надад ундаа авч өгөөд гардаг байсан, сүүлдээ би авч өгдөг болоод төгссөн санагдаж байна (инээв).

-Бэлтгэлд гардаг болсноор уралдаан тэмцээнд хүчээ сорино биз дээ, тэр үеэ дурсахад…?

-Анх аймгийн аваргад ороод 42 кг-д хүрэл медаль авч, нэлээд урамшсан. Увс аймгийн аврага гэж их өрсөлдөөндтэй тэмцээн байдаг л даа. Нас даран сум сумаас л маш идэвхтэй олон хүүхэд ирж өрсөлдөнө. Ер нь хүн тууштай бэлтгэл хийхэд хүндэлж явдаг багш дасгалжуулагч нарын үг хүний сэтгэлд ордог юм билээ. Миний мэдэхийн манай найз багшийнхаа хэлсэн үгнээс болоод бэлтгэлээ хаясан санагддаг.

-Тэгэхээр таны анхны багш, үндэсний бөхөд авчирсан хүн Оюунпүрэв юм байна тийм үү?

-Тийм ээ. Манай багш Оюунпүрэв маань яг нөгөө хичээлээ таслах шахуу цуглаж бэлддэг байсан залуучуудад “Энэ бэлтгэлээс 3 аймгийн арслан 2 улсын цолтон төрөх байхаа” гэдэг. Тэгээд 2 улсын цолтоныхон нэг болох гээд одоо хүртэл хичээж явна.

-Өсвөрийн тэмцээнүүдэд хэрхэн барилдаж байв?

-Өсвөрт байхад дан чөлөөтөөр бэлтгэл хийдэг байсан, Оюутан болоод л Д.Бумбаяр зааны “Алдартан” клубд Баярнэмэх багшийн удирдлага доор үндэсний өсвөрийн улсын аврагад анх орж байсан. Эхний жил 9 дүгээр байр, дараагийн жил 6 дугаар байранд орж байсан. Улсын аварга эхний 6 байр шалгаруулдаг 6 д ороод их баярлаж байсан тэр үед Увсаас Нямсамбуу мөнгө авч байсан. Манайхаас аймгийн арслан Нямсамбуу, Цоггэрэл бид 3 дарааллаад 6, 7, 8 дугаар байр эзэлж байсан юм.

-Сумын заан цолтонгуудын барилдаанд хэрхэн барилдаж байв?

-Сумын заан цолыг 2015 онд Улаангом суманд түрүүлээд хүртэж байсан. Харин сумын заануудын барилдаанд би 2018 онд Багануурт ажиллаж амьдарч байхдаа хагас бүтэн сайнд ирж барилддаг байлаа. Ингэжбарилдаж байхдаа анх шөвгөрч, түүнээс хойш 1 удаа үзүүр түрүүнд, 3 удаа шөвгийн дөрөвт, нэг удаа 5 давж шөвгөрч байлаа.

-Цэргийн начин цолтой байхдаа ч өргөөнд голдуу тунаж барилддаг сайн начин байсан шүү дээ?

-Арслан цол авахын өмнө л хэсэг сайн үзсэн. Намайг ирлэсэн хүн цэргийн начин байсан одоо аймгийн заан Т.Батсүрэн маань. Бид хоёр хамт бэлтгэл хийж байж зааланд үзүүрлээд шөвгөрөөд барилдах болгондоо л бараг шөвгөрөөд байсан. Тэгээд би шөвгөрөхийн төлөө хичээж эхэлсэн. Хамт бэлтгэл хийж байгаа хүмүүс хоорондоо муу санаж биш зөв өрсөлдөөнөөр бие биеэ хурцалж, чанаржуулдаг юм шүү дээ.

-Аймгийн арслан цол авсан агшнаа эргэн дурсвал. Таны хэдэн жилийн хөдөлмөр байсан бэ?

-Арслан цол миний есөн жилийн хөдөлмөр байсан. Арслан авах наадамдаа, ээжийгээ дагуулаад явсан Багануур яв, наадмын талбайд ах, эгч, ээжтэйгээ зэрэгцээд суусан. Үзэгчдийн суудлаас гарч барилдсан, тиймдээ ч барилдаанаас барилдааны хооронд огтхон ч сaтааралгүй хэрэндээ нягт чамбай барилдсан л даа. Тэр талбайд байсан хүмүүс бүгд л намайг дэмжээд байгаа юм шиг санагдсан. Зодгоо өмсөөд гарахаар араас алга ташаад л, давахаар бүгд алга ташаад л үнэхээр мартахааргүй сайхан наадам болсон. Урд өвөл нь манайх бүл нэмж, охинтой болсон юм. Би охиноо аавдаа арслан цол авчирсан гээд билэгшээдэг. Наадам дээр намайг тав давж байхад эхнэр охин маань видео дуудлага хийж ярихад нь уйлчихсан. Их баярлаад л даа. Начин цолоо баталчихлаа гээд нулимстай нүдээр инээж байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Түрүүлээд ирсэн эхнэр маань нэг л бахдалтай нүдээр хараад инээгээд байсан

-Арслан цол авахад даваа болгон чанга байв уу?

-Энэ жилийн наадамсэтгэлд үлдсэн сайхан наадам байсан. Хоёрын даваанд Л.Шинэбаатар начинтай таарсан. Бид хоёр хайна унаад дахиж барилдаад би давсан. Харин гурвын даваанд Үйтүмэн харцагатай тунаж барилдаад давсан. Дөрвийн даваанд Гантулга харцагыг давсан. Тавын даваанд Эрдэнэсайхан арслантай тунаж барилдаад давсан. Харин зургаагийн даваанд Амарзаяа начинд амлуулж барилдаад давсан. Долоогийн даваанд Хашчулуун заантай барилдаад давсан. Бүгдэнтэй нь ёстой сайхан барилдсан даа. Арслан цол авчихсандаа итгэж өгөхгүй маргааш өглөө нь босоод ахиад үнэмлэхээ харж байж билээ.

-Таньд амлах, амлуулах, тунах гурвын аль нь сайхан бэ?

-Надад амлах хэцүү санагддаг. Нэг жил аймгийн наадмаар Алтансүх начин надад “хамгийн гайгүй гэж бодож байгаа хүнээ гурвын даваанд хаячихаар дээшээ айлтгүй үздэг” гэхээр нь би цэргийн начин авсан жилээ одоогийн арслан Б.Өсөхбаярыг амлаж аваад барилдав. Гэтэл намайг Өсөхбаяр давхар хамаад давж байсан юм. Уг нь тэр жил цол авах зорилготой байсн юм. Харин тунаж барилдахсайхан юм билээ. Залуу бөхчүүдэд урам өгдөг

-Өнгөрсөн намрын барилдаан дээр Пүрэвсайхан зааныг давж өргөөнд шуугиулсан. Энэ талаараа яривал?

-Тухайн барилдааны явцад өөрийн мэдэлгүй л нөгөө унасан ч хийгээд унадаг зангаараа амь тавьсан. Тэгтэл түрүүлээд зааны тохой нь хүрсэн байсан

-Таны барилдаан их дошгин харагддаг. Барилдааны тань онцлог гэвэл?

-Миний барилдаан бол дан зайнаас л байсан. Чөлөөт бөхийн суурьтай байсан учраас. Харин сүүлийн үед барьцны учир зүйг их анхаарч барьцанд хүрч барилдах сонирхолтой болсон.Хүмүүс энэ удамтай гээд л ярилцдаг. Залуу байхад нэг их юм боддоггүй байж, энэ жил түрүүлснийхээ дараа нээрээ хүнд удам байдаг юм байна гэж биширч хүндэлж бодох бодсон.

аны бодлоор бөх хүнд сэтгэл зүйг юу гэж хэлэх вэ

-Сэтгэлзүй бөх хүн гэхээсээ илүү бүх хүмүүсд чухал санагддаг. Сэтгэлзүйгүй хүмүүс “өө би энийг барахгүй дээ”, “би энийг чадахгүй дээ” гэж бодсоор бодол нь биеллээ олдог. Харин сэтгэлзүй өндөр хүмүүс “би хийнэ, чадна” гэдэг бодолтой байдаг тэгээд тэрэндээ хүрдэг гэж боддог. Бүх салбарт сэтгэл зүй зөв, хүчтэй байх нь маш хэрэгтэй гэж боддог

-Ид барилдаж байгаа залуу бөхийн хувьд өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөгжсөн гэхэд бас мэдэхгүй хуучин дүрмээ дахин хэрэгжүүлээд л хөгжлийнхөө замд л явж байгаа байх гэж бодож байна. Харин одоо үеийн хүүхэд залуучуудад маш сайн монгол үндэснийхээ соёлыг сурталчилж байгаа санагдаж байгаа. Хөдөө аймаг сумдын хүүхдүүд бол орчин нь л бөхийг хүндлэн хайрладаг болгодог харин хот бол огт өөр. Хүүхдүүдийн сонирхлыг маш олон зүйл татаж үндэсний бөх, эрийн гурван наадам сонирхох хүүхэд ховордоод байгаа харагддаг. Монгол бөхийг маш сайн таниулаасай. Улам их сайн сайхан тал руугаа хөгжөөсэй гэж боддог. Сүүлд нь хэлэхэд монгол бөхөө үзэж дээдэлдэг хүмүүстээ баярлалаа. Тусалж дэмждэг бүх хүмүүсдээ ялангуяа ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга Н.Батсуурь ахдаа ЦДҮС-ын дарга захирал Б.Нямсамбуу ахдаа баярлаж явдгаа хэлмээр байна. Тэгээд тэр үеээс хойш бараг 9 жилийн дараа арслан авсан байнаодоо үе дээр үеийхийг бодход барилддаг залуучуудыг дэмжих хүмүүс их болсон дээр үеийхийг бодход нэр хүнд нь бол унсан санагдаг одоо настай хүмүүс ярихдаа бол хуучины аврага арсланг тойрч суугаад тэнд тэгсэн энд ингэсэн гээд үнхээр бишрэн шүтэж байгаа нь илт мэдэгдхүүц ярилцдаг одоо бол энэ аврага тэр аврага гээд аль болох л муулах гээд байдаг болцон байна лээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Цагаан сарын барилдааны түрүү бөх, Улсын заан Б.Бат-Өлзий: Идэвхтэй бэлтгэл хийсэн гэхээс илүү өөрийгөө жаахан амрааж, Сар шинийн барилдаандаа зодоглолоо DNN.mn

ХVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Усан туулай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, ЗХ-034 дүгээр анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Сар шинийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргэе. Туулай жилээ түрүүтэй эхлүүллээ шүү дээ…?

-Баярлалаа. За, та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе ээ. Нийт монголчууд маань хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлцгээсэн

үү. Сар шинийн барилдаандаа хоёр дахь удаа түрүүллээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Мэдээж бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг сар шинийн барилдаанаас харж, бэлгэшээдэг гэсэн яриа бий. Тэр утгаараа энэхүү барилдаанд түрүүлсэндээ баяртай байна.

-Учраа бөхөө тун түвэггүй давж харагдсан. Ерөнхийдөө бэлтгэл сургуулилалт жигд сайн байв уу?

-Бэлтгэл сургуулилалт мэдээж тогтмол л байгаа. Сар шинийн барилдааны өмнөх барилдаануудад зодоглоогүй, өөрийгөө жаахан амраасан. Тэр утгаараа идэвхтэй бэлтгэл хийж барилдсан гэхээс илүү өөрийгөө жаахан амрааж, сар шинийн барилдаанд зодоглосон нь амжилтад хүргэлээ гэж бодож байна. Учраа бөхчүүд маань мэдээж хүчтэй, бэлтгэлтэй байсан. Түвэггүй давна гэж байхгүй шүү дээ. Мэдээж өрсөлдөөн явагдаж л байгаа учраас ямар ч бөхтэй хөлс, хүчээ гаргаж байж л ялна.

-Өмнө нь та улсын харцага цолтой байхдаа тус барилдаанд барилдан , түрүүлж байсан санагдана. Тухайн үед ховдчууд сар шинийн барилдааны анхны түрүүтэй боллоо гэж шуугиж байсан байх аа…?

-Манай нутгаас Улсын баяр наадмын анхны түрүүг өнгөрсөн бар жилд хүртлээ. Тэр жилийн Цагаан сарын барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан маань үзүүрлэж байсан санагдана.

сар шинийн барилдаанд түрүүлж байсан. Тухайн үедээ нутаг, усныхаа нэрийг гарган түрүүлсэндээ их баярлаж, бахархаж байдаг. Өнөө жил заан цолтой хоёр дахь түрүүгээ авч, мөн л нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг гарган барилдлаа. Сар шинийн баярт зориулсан барилдаан гэдэг бол монголчуудын хүсэн хүлээдэг томоохон барилдаануудын нэг. Тэр утгаараа чансаа өндөр барилдаан болдог.

-Энэ жилийн сар шинийн барилдааны тавын даваанд Ховдын хоёр заан тунасан. Ер нь таны хувьд дээшээ даваанд гараад ирэхээр ихэвчлэн тунаанд үлдчихдэг. Үлдэх үлдэхдээ О.Хангай аварга, Б.Пүрэвсайхан заантай туначихаад байгаа шүү дээ. Тунаж барилдах амаргүй биз дээ…?

-Саяны сар шинийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Д.Цэрэнтогтохтой оноолтоор таарч барилдаад давсан. Ингээд тавын даваанд гарч ирсэн бөхчүүдийг хараад миний хувьд бараг ам авахгүй, тунаж үлдэх магадлал өндөр юм байна даа гэж бодсон. Яг тэр бодлоор тавын даваанд манлай заан Б.Пүрэвсайхан заантай тунаж барилдсан. Тунаж барилдана гэж бодчихсон учраас ямар ч эргэлзээгүй үнэн хүчээ үзээд л барилдсан. Тунаж барилдана гэдэг бөхчүүдийн хувьд муу зүйл биш шүү дээ. Харин ч эсрэгээрээ тунасан бөхтэйгөө үнэн хүчээ үзэн барилдаад давсан ч унасан ч сургамж, бэлтгэл, туршлага болоод л өнгөрдөг.

-Зургаагийн даваанд та Улсын харцага Н.Золбоог амлан барилдсан. Тэрхүү барилдаанаас харахад их л бяртай харагдсан шүү…?

-Бяр гэхээс илүү тухайн үеийн хөдөлгөөн, мэдрэмж юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хийг нь таарууллаа гэж ярьдаг. Золбоо харцагын бэлтгэл сургуулилалт жигд сайн байсан. Тухайн агшинд хий, зай жаахан гарчихлаа гэж бодоод таттал урагшаа сунаад унасан л даа.

-Улмаар наймын даваанд өнөө цагийн бөхийн манлай Даян аваргатай түрүү булаалдсан. Аваргын хувьд заал танхимын барилдааныг алгасалгүй барилдаж байгаа. Тэр утгаараа бэлтгэл ч сайн байгаа байх. Барилдахад ер нь эвгүй байсан уу?

-Эвгүй ч гэж санасангүй. Юу ч бодолгүй, үнэн хүчээ үзээд түрүүлэхийн төлөө л барилдсан. Аваргын хувьд хүчтэй, бяртай, уран барилдаантай. Тиймээс хурдан шуурхай барилдахыг л зорьсон. Ер нь энэ барилдаанд зодоглохдоо эхнээсээ сэтгэл тайван, бодсон санаснаа гаргаж барилдсан даа. Гэхдээ аваргатай барилдах ер нь эвгүй шүү.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн өнгө шигээ энэ жилийн улсын баяр наадамд цолоо ахиулан барилдах, цаашлаад түрүүлэхийн ерөөлийг өргөж, амжилт хүсье ээ…?

-Баярлалаа. Цаашдаа нутаг, усныхаа нэрийг гаргаж, цолоо ахиулан барилдахын төлөө хичээх болно. Бөхөө дээдэлдэг монгол түмэндээ сар шинийн мэндийг дахин уламжилъя. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байх болтугай.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүд DNN.mn

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглоно.

1. дая.а Намсрайжавын Батсуурь
2. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
3. у.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба
4. у.ав Сүхбаатарын Мөнхбат
5. у.ав Оргихын Хангай
6. у.ар Цэдэвийн Содномдорж
7. у.ар Энхтөгсийн Оюунболд
8. у.ар Баярсайханы Орхонбаяр
9. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
10. у.г Өлзийтогтохын Бат-Орших
11. у.г Мягмарын Бадарч
12. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан
13. у.з Нэгдэлийн Жаргалбаяр
14. у.з Дашзэгвийн Баасандорж
15. у.з Мөнхсайханы Өсөхбаяр
16. у.з Батзоригийн Батмөнх
17. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
18. у.з Цэдэнбазарын Одбаяр
19. у.з Бердимуратын Серик
20. у.з Баттулгын Соронзонболд
21. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл
22. у.х Шүхэртийн Уламбаяр
23. у.х Нацагсүрэнгийн Золбоо
24. у.х Батсүхийн Зоригтбаатар
25. у.х Лхагваагийн Лха-Очир
26. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
27. у.х Хүрэл-Очирын Гантулга
28. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ
29. у.х Баянзулын Цэдэнсодном
30. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр
31. у.х Ганцогтын Бадрах
32. у.х Цэдэнсодномын Бямба-Отгон
33. у.н Болдын Эрдэнэхүү
34. у.н Чинчулууны Батчулуун
35. у.н Нурланы Мустафа
36. у.н Гарваагийн Олзгэрэл
37. у.н Батмөнхийн Сангисүрэн
38. у.н Жаргалсайханы Чулуунбат
39. у.н Базаргүрийн Бадамсүрэн
40. у.н Алтангэрэлийн Алтанхуяг
41. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр
42. у.н Болдбаатарын Батжаргал
43. у.н Эрдэнэбатын Даш
44. у.н Бадамсамбуугийн Ганхуяг
45. у.н Батсайханы Дэлгэрсайхан
46. у.н Лутын Батзориг
47. у.н Цэндзэсэмийн Чимэддорж
48. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
49. у.н Эрдэнэцогтын Ванданцэрэн
50. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
51. у.н Балганы Хишигбаатар
52. у.н Галсан-Очирын Ганжад
53. у.н Дармаагийн Тамир
54. у.н Шоовдорын Дарханбат
55. у.н Цогбадрахын Бямба-Очир
56. у.н Дашдоржийн Цэрэнтогтох
57. у.н Батбаярын Даваа-Очир
58. у.н Алтангэрэлийн Давааням
59. у.н Жамсрангийн Ням-Эрдэнэ
60. у.н Насанцогтын Баярбаатар
61. у.н Доржхандын Хүдэрбулга
62. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
63. у.н Хутагийн Цогтгэрэл
64. у.н Өлзийсайханы Батзул
65. у.н Батжаргалын Лхагвадорж
66. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
67. у.н Эрдэнэбатын Нямаа
68. у.н Энхбатын Сумъяабат
69. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан
70. у.н Бямбадоржийн Түвшинтөгс
71. у.н Батдоржийн Сосорбарам
72. а.а Эрдэнэцогтын Даваажаргал
73. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн
74. а.а Ёндонгийн Эрдэнэжаргал
75. а.а Ганболдын Өсөхбаяр
76. а.а Даваадоржийн Төрболд
77. а.а Чулуунтөмөрийн Энхмөнх
78. а.а Даваахүүгийн Цэвэлсодном
79. а.а Сүрэнжавын Очирбат
80. а.а Дамбын Тангад
81. а.а Улагпаны Береке
82. а.а Энхтөрийн Мөнхбаатар
83. а.а Мальшийн Еркебулан
84. а.а Нямдоржийн Өсөхбаяр
85. а.а Энхбаатарын Төгөлдөр
86. а.а Өрнөхбаярын Сүхбат
87. а.а Цогтоогийн Мөнхбаяр
88. а.а Бүрнээгийн Баянмөнх
89. а.а Сүхбаатарын Сүхбат
90. ц.а Лхагвасүрэнгийн Отгонбаатар
91. а.а Мөнхжаргалын Бямбадорж
92. а.а Сүхбаатарын Ерөөлт
93. а.а Баарангийн Отгонбаатар
94. а.а Лхангаажавын Цээсүрэн
95. а.а Даваадоржийн Буянт
96. а.а Жадамбаагийн Мөнгөн
97. а.а Энхтуяагийн Ариунмөрөн
98. а.а Ганболдын Төрмөнх
99. а.а Төмөрийн Дүүрэнсаран
100. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл
101. а.а Дашнямын Ганцоож
102. а.а Шаравдоржийн Отгонтөгс
103. а.а Гансүхийн Хишигбат
104. а.а Батчулууны Хашбат
105. а.а Шараагийн Мөнх-Од
106. а.а Батсүхийн Батдорж
107. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
108. а.а Батхуягийн Батзориг
109. а.а Энхтөрийн Баасанжав
110. а.а Пүрэвжавын Мөнхбат
111. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ
112. а.а Бат-Очирын Гончигтавхай
113. а.а Теликийн Эрболат
114. а.а Гончигбатын Бат-Орших
115. а.а Баттогтохын Очирхүү
116. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
117. а.а Намсрайн Ганзориг
118. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ
119. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал
120. а.а Энхбатын Тулга
121. а.а Лхамсүрэнгийн Жамбал
122. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
123. а.а Баасанжавын Сэр-Од
124. а.а Галбадрахын Дармаажанцан
125. а.а Алтанхуягийн Нармандах
126. а.а Лхагваагийн Батсайхан
127. а.а Шагдарсүрэнгийн Чинтулга
128. а.а Батсугарын Зоригтбаатар
129. а.а Баянжаргалын Төмөрбаатар
130. а.а Дамдины Тогтохжаргал
131. а.а Баянбилэгийн Баянмөнх
132. а.а Нямпүрэвийн Батсайхан
133. а.а Тулгаагийн Сүрэнжав
134. а.а Батсуурийн Бат-Орших
135. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр
136. а.а Нэргүйн Дашдаваа
137. а.а Цэрэндоржийн Ганбат
138. а.а Чулуунбаатарын Мөнхбат
139. а.а Алтангэрэлийн Отгонбаатар
140. а.а Ганпүрэвийн Ганбаатар
141. а.а Чинбатын Алтангэрэл
142. а.а Балдиржамцын Тайван
143. а.а Тогтохмэндийн Сайханжаргал
144. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
145. а.а Энх-Амгалангийн Ариунбуян
146. а.а Доржсүрэнгийн Батсүх
147. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
148. а.а Будаагийн Батсайхан
149. а.а Баяраагийн Төрмагнай
150. а.а Бямбадоржийн Батдорж
151. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан
152. ц.а Ганзоригийн Жамбалдорж
153. а.а Доржготовын Батбаатар
154. а.а Батжаргалын Чинбат
155. а.а Насан-Очирын Намнансүрэн
156. а.а Сандагдоржийн Галданцогт
157. а.а Жаргалсайханы Алтаншагай
158. а.а Гүрзулын Ганцоож
159. а.а Батсүхийн Уугандаваа
160. а.а Чойжилсүрэнгийн Мөнхтогтох
161. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул
162. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ
163. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ
164. а.а Элбэгийн Батсуурь
165. а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг
166. а.а Жаалаагийн Наранбаатар
167. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
168. а.а Доржийн Ням-Очир
169. а.а Эрдэнээгийн Буянтогтох
170. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа
171. а.а Хүрэлбаатарын Очирхуяг
172. а.а Ганбаатарын Ганхуяг
173. а.а Цэвээндоржийн Хүрэлбаатар
174. а.а Мөнхбадрахын Буяндэлгэр
175. а.а Содномцэрэнгийн Майнбаяр
176. а.а Баттулгын Өсөхбаяр
177. а.а Наранболорын Баяржаргал
178. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
179. а.з Батцэнгэлийн Эрдэнэбаяр
180. а.з Цэрэнноровын Анхбаяр
181. а.з Чинзоригийн Хасчулуу
182. а.з Мөнхбатын Даваасүрэн
183. а.з Баатарын Уртнасан
184. а.з Балтмөнхийн Бадамдорж
185. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй
186. а.з Төрмөнхийн Төгсдөлгөөн
187. а.з Бямбаагийн Буянмөнх
188. а.з Батсүхийн Энхсайхан
189. а.з Баттөрийн Ганбаяр
190. а.з Даваадагвын Дарханбаатар
191. а.з Халтарын Бөхбаяр
192. а.з Лхагвадоржийн Даваажамц
193. а.з Тодсайханы Төгсжаргал
194. а.з Баасандоржийн Бадрал
195. ц.з Оюунбатын Батжаргал
196. а.з Түвдэндоржийн Аззаяа
197. а.з Мягмарын Тэгшбаяр
198. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж
199. а.з Бямбасүрэнгийн Өлзийхутагт
200. а.з Баттунгалагийн Чүлтэмпунцаг
201. а.з Сүхбатын Оргилбаатар
202. а.з Ням-Осорын Наранбаяр
203. а.з Ганболдын Төрболд
204. а.з Цогтбазарын Заяатүшиг
205. а.з Гантулгын Мөнх-Эрдэнэ
206. а.з Чулуунбатын Даш
207. а.з Даваамөнхийн Баатархүү
208. а.з Болдын Даваадалай
209. а.з Ерболатын Көптилек
210. а.з Мягмарын Баттүвшин
211. а.з Бөхбатын Анандпүрэв
212. а.з Баттөмөрийн Батбаян
213. а.з Насан-Очирын Намнан-Эрдэнэ
214. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр
215. ц.з Өнөрбаянгийн Батсуурь
216. а.з Отгонбаярын Төрбат
217. а.з Батболдын Тожил
218. а.з Баянмөнхийн Гаажадамба
219. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл
220. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ
221. а.з Батсайханы Адъяасүрэн
222. а.х Монцойн Ганзориг
223. а.х Оргодолын Үйтүмэн
224. а.х Эрдэнэбатын Лхамхүү
225. а.х Дамдинсүрэнгийн Пүрэвдорж
226. а.х Ганбаатарын Энхбилэг
227. а.х Пүрэврагчаагийн Жаргалсайхан
228. а.х Пэрлийн Жавхлантөгс
229. а.х Энхсайханы Цэнд-Очир
230. а.х Төмөртогоогийн Түвшинтулга
231. а.х Галбадрахын Гантулга
232. а.х Жавзандуламын Хатанзоригт
233. а.х Өлзийбаярын Дүүрэнбаяр
234. а.х Болормаагийн Хүдэрчулуун
235. а.х Даваадоржийн Баясгалан
236. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу
237. ц.х Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
238. а.х Бэгзийн Лхагва-Очир
239. а.х Ширнэндоржийн Алтангэрэл
240. а.х Ганболдын Анхбаяр
241. а.х Базаррагчаагийн Дагвадорж
242. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан
243. а.х Нямжавын Ширчинхүү
244. а.х Лувсандоржийн Төртогтох
245. а.х Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ
246. а.х Дашдамбын Цэрэндорж
247. а.х Баасанцогтын Өлзийсайхан
248. а.х Бүүвэйбаатарын Анхтөр
249. а.х Галбадрахын Мөнхбаяр
250. а.х Мөнхбатын Жамсрандорж
251. а.х Хуанышийн Танирберген
252. а.х Алтансүхийн Доржпалам
253. а.н Хадбаатарын Мягмарсүрэн
254. а.н Мягмарцэрэнгийн Гантулга
255. а.н Баасанхүүгийн Өнөрбаатар
256. а.н Болдбаатарын Ундрал
257. а.н Одхүүгийн Очбат
258. а.н Батсүхийн Баатарболд
259. а.н Тогтохын Эрхэмбаяр
260. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ
261. а.н Мишигдоржийн Лувсандорж
262. а.н Хүрэлбаатарын Болдбаатар
263. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг
264. а.н Ичинхоролын Баатарчулуун
265. а.н Жамъяны Цэгц
266. а.н Намхайдоржийн Бямбацогт
267. а.н Жамъяншаравын Баярдамба
268. а.н Базарсадын Отгонцоож
269. а.н Батбадралын Ганзолбоо
270. а.н Банзрагчийн Ганзориг нарын бөхчүүд бүртгүүллээ. Барилдаан маргааш 12:00 цагаас эхэлж, нөгөөдөр буюу 20-нд 14:00 цагаас гурвын даваанаас үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО