Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан морь өдөр DNN.mn

2022.5.17, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.17, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 05.11-20.26
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай DNN.mn

2022.5.16, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.16, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 05.13-20.24
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шар луу өдөр DNN.mn

2022.5.15, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.15, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.14-20.23
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаагчин туулай өдөр DNN.mn

2022.5.14, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.14, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 05.15-20.22
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.5.13, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.13, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.17-20.20
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөхөгчин үхэр өдөр DNN.mn

2022.5.12, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.12, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.18-20.19
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөх хулгана өдөр DNN.mn

2022.5.11, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.11, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 05.19-20.18
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.5.10, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НАЙМАГ ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.10, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 05.21-20.16
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар нохой өдөр DNN.mn

2022.5.9, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.9, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 05.22-20.15
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин тахиа өдөр DNN.mn

2022.5.8, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.8, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.24-20.14
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.