Categories
гадаад мэдээ

Япон “Лалын улс”-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулах шаардлагатай гэв

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ойрын өдрүүдэд тус улсын Засгийн газрын хуралдаанаар “Лалын улс”-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцэх гэнэ. Ингэж барьцаанд буй иргэнээ суллууулах аж. Ингэхийн тулд гадаадын орнуудад цэрэг дайны ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалтыг хүчингүй болгох шаардлагатай юм байна. Түүнээс гадна тус лалын бүлэгтэй тэмцэж буй улс орнуудад дэмжлэг үзүүлнэ гэдгээ ч Ш.Абэ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Барьцаалагдсан япон сэтгүүлчийн амийг егүүтгэжээ

“Лалын улс”-ын хэт даврагсад барьцаалагдаад байсан хоёр япон иргэний сүүлчийнх нь буюу сэтгүүлч Кэнжи Готог өчигдөр цаазалж, амийг нь егүүтгэж буй бичлгээ интернэтэд байрлуулсан байна. “Японы засгийн газарт хүргэх илгээмж” хэмээн хаягласан энэ бичлэг цацагдсаны дараа Ш.Абэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө зарлан цуглуулж шуурхай зөвлөлгөөн хийлээ. Японы Ерөнхий сайд хэлэхдээ “Энэ бол хүн төрөлхтөний нийгмийн тогтсон ёс жамаас гажсан асар бүдүүлэг үйлдэл юм. Би асар их уур хилэн, жигшилтийг мэдэрч байна. Манай улс алан хядах үйлдлийн эсрэг тэмцэлд тууштай оролцохын зэрэгцээ энэ чиглэлд ажиллаж байгаа улс, байгууллагад гүн туслалцаа үзүүлэх болно” гээд “Манай засгийн газар барьцаалагдсан иргэдээ суллахын төлөө хийж болох бүхий л арга хэмжээг авсан ч үр дүнд хүрсэнгүй. Бидний уй гашуун, харамслыг хүлээн авна уу” хэмээжээ.

“Лалын улс”-ынхан он гараад Японы хоёр иргэнийг барьцаалснаа зарлаж 72 цагийн дотор 200 сая ам. доллар төлсөн тохиолдолд тэднийг суллана хэмээн мэдэгдэж байсан. Хожим нь Харуна Юкаваг хороосныхоо дараа болзлоо өөрчилж Иордан улсын шоронд хоригдож буй амиа золиослогч эмэгтэй ар-Рашиви гэгчтэй солилцох санал гаргаад байсан билээ. Японы засгийн газар, Иордан улс хамтран энэ чиглэлд тохиролцох боломжийг хайн нааштай байж магадгүй хандлагууд ажиглагдаж байсан. Гэвч эцсийн мөчид үл ойлгомжгүй ямар нэгэн байдлаас болж энэ төлөвлөгөө биелэх боломжгүй байсан бололтой, лалынхан дахин нэг гадны хүний амийг хороосноор үйл явдал өндөрлөлөө.

Д.Бат-Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Леди Гага удахгүй хуримаа хийнэ

Америкийн хамгийн этгээд од болох Леди Гага хийхэд бэлэн болжээ. Тэрээр жүжигчин Тейлор Киннитэй хуримаа хийх гэж байгаа бөгөөд хосууд 2011 оноос хойш болзож эхэлсэн тухай томоохон хэвлэлийн агентлагуудаар цацагдаж эхэллээ.Дуучин бүсгүй хэдийгээр хуримын бэлтгэл ажилд завгүй явсаар байгаа ч одоог хүртэл Тейлортэй албан ёсоор сүй тавиагүй байгаа юм. Хэдэн долоо хоногийн дараа Тейлор сүйн бөгжөө Леди Гагад өгөх бөгөөд үүнийхээ талаар бүсгүйн ааваас ч зөвшөөрлөө авчихсан байгаа аж. Леди Гага хуримаа Малибуд хийх хүсэлтэй байгаа бөгөөд саяхан Малибуд үнэтэй харш худалдан авсан гэнэ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москвад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Москвад айлчлахаар төлөвлөжээ. Тэрээр Оросын нийслэлд байх хугацаандаа Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээ хийж хоёр улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм байна. Үүнд Оросын нэгэн банкны ажилтныг АНУ-д байхад нь тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилсан зэрэг асуудлуудыг хөндөх аж. Мөн дэлхийн нийтийн тулгамдсан асуудлг хэлэлцэх юм байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Зөвхөн эрчүүдэд зориулсан олимп зохион байгуулах санал дэвшүүлэв

Саудын Аравийн Засгийн газраас зөвхөн эрчүүдэд зориулсан олимпийн тоглолт зохион байгуулах саналыг дэвшүүлэв. Хунтайж Фахад бин Джавалин аль-Сауд үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ Бахрейн эмэгтэйчүүдэд зориулсан олимп зохион байгуулах боломжтой гэв. Чухам яагаад ийм санал дэвшүүлснээ Саудын Аравийн төлөөлөгчид тайлбарлахдаа “Манай нийгэм маш консерватив байж чадна. Эмэгтэйчүүд спортод эрчүүдтэй өрсөлдөж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна” гэв.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

АНУ Украинд дахин 1 тэрбум ам.доллар өгөхөд бэлэн

АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью Украинд дахин нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Гэхдээ Украины эрх баригчид шинэчлэлийг тууштай үргэлжлүүлнэ гэсэн нөхцөлд энэ тусламжийг өгнө гэдгээ дурджээ. Түүнээс гадна Конгрессоор хэлэлцүүлэх юм байна. Өчигдөр Америкийн эрх баригчид тус улсад 2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болж зохион бичиг баримтанд гарын үсэг зурчихаад байгаа.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

“McDonald’s” шинэ тэргүүнтэй боллоо

Америкийн “McDonald’s”корпораци шинэ тэргүүнтэй боллоо. Ирэх гуравдугаар сараас тус корпорацийн ерөнхийлөгчийн албыг Стивен Истербрук хаших юм байна. Одоогоор “McDonald’s” –ийг Дон Томпсон удирдан ажиллаж байгаа. Тэрээр 2 жил гаруй ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд нийтдээ “McDonald’s”-д 25 ажилласан. Харин шинээр томилогдсон ерөнхийлөгч Стивн Истербрук нь өдгөө дэд ерөнхийлөгчөөс гадна зар сурталчилгааны хэлтсийг хариуцсан ажиллаж байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Эболагаар 8795 хүн нас баржээ

Эболагийн халдвар авсан 22057 тохиолдол бүртгэгдсэнээс 8795 нь нас барсан гэж ДЭМБ мэдээллээ. “Эбола” вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн хамгийн их нь Либерид буюу 8622 халдвар авсан тохиолдол бүртгэгдсэний 3686 нь нас барсан байна. Сьерра-Леон улсад 10518 хүн халдвар авснаас 3199 нь нас барсан бол Гвинейд 2917 тохиолдол бүртгэгдэж 1910 нь нас барсан аж.Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д “Эбола”-гийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

“Facebook” хакерын халдлагад өртжээ

Олон нийтийн сүлжээ “Facebook”, “Instagram” сайтууд өнөөдөр (I.27) бүтэн цагийн хугацаанд доголдож саатсан билээ. Тэгвэл энэ нь хакеруудын дайралт байсныг “Lizard Squad” нэртэй бүлэглэл мэдэгджээ. Түүнчлэн тэд “Tinder”, “MySapce”, “AIM”, “Hipchat” сайтуудыг ч “шоглож” үйл ажиллагааг нь тасалдуулсан гэнэ. Өмнөх өдөр нь тус хакерын бүлэглэл Малайзын агаарын тээврийн компанийн вэбсайтыг хакердсан юм. “Lizard Squad” нь “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой аж.

Categories
гадаад мэдээ

Хүүхэд зодсон багшийн үйлдэл хяналтын камерын эрэлтийг нэмэгдүүлэв

Цэцэрлэгийн багш бага насны охиныг алгадан унагааж буй нь хяналтын камерт ийн бичигдсэн байна

Өмнөд Солонгост энэ нэгдүгээр сарын 8-нд цэцэрлэгийн багш бага насны охиныг кимчи идэхийг хүчилж, зодсон нь илэрч томоохон шуугиан тарьжээ. Хэргийг үйлдсэн багш эмэгтэйг Өмнөд Солонгосын цагдаа нар энэ нэгдүгээр сарын 15-нд баривчилжээ. Энэ хэргээс үүдэн Өмнөд Солонгост хяналтын камерын худалдан авалт эрс нэмэгдэж, эрэлт үүссэн байна. Өмнөд Солонгосын онлайн худалдааны “Auction” дэлгүүрийн хяналтын камерын худалдаа энэ нэгдүгээр сарын 9-22-ны хооронд 40 хувиар нэмэгджээ. Түүнчлэн “G-Market” цахим дэлгүүрийн хяналтын камерын худалдаа өнгөрсөн жилийнхээс 37 хувиар өссөн судалгаа гарсан байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Боловсролын сайд ирэх 2016 он гэхэд цэцэрлэгүүдийн 90 хувийг камержуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Мөн Өмнөд Солонгос дахь өдөр өнжүүлэх төвүүдийг камержуулахаар тусгасан хуулийн төслийг ирэх гуравдугаар сард парламент батлах ажээ.