Categories
гадаад мэдээ

Барак Обама Этиоп улсад айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн долоо хоногт эцгийнхээ төрсөн нутаг болох Кени улсад айлчилсан. Тэрээр энэхүү айлчлалын дараа Зүүн Африкын Этиоп улсад хүрэлцэн ирээд байна.

Этиоп нь Барак Обамагийн Африк тивд хийж байгаа албан ёсны айлчлалын сүүлийн зогсоол юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн Этиоп улсад хийх албан ёсны айлчлал гурван өдөр үргэлжилж, ирэх лхагва гаригт нутаг буцах юм байна. Орон нутгийн цагаар ням гаригийн орой тус улсад хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг этиопчууд баяр хөөр дүүрэн угтан авсан байна. Тус улсын нийслэл Аддис-Абеба хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирсэн үйл явдалд зориулж баярын жагсаалыг мөн зохион байгуулжээ. Угтан авах ёслолын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Аддис-Абеба хотноо байрлах АНУ-ын ЭСЯ-нд зочилж, ЭСЯ-ны дипломатуудтай уулзжээ.

Categories
гадаад мэдээ

Уитни Хьюстоны охин 22 насандаа таалал төгслөө

Алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун долдугаар сарын 26-ны өдөр нас барсан гэж түүний гэр бүл мэдээллээ.

Түүнийг зургаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 31-нд гэрийнхээ усан санд ухаангүй байхад нь олсон бөгөөд 6 сард комд байсан юм.

Гэр бүлийнхэн нь түүнийг амьдруулахын тулд бүх арга хэмжээг авч байсан ч түүний эд эрхтэн бага багаар үхэж байсан аж. Ингээд түүнийг амар амгалан үхүүлэх ёстой гэсэн шийдвэрийг гэрийнхэн нь гаргаж түүний аппаратыг салгасан байна.

Categories
гадаад мэдээ

Б.Обама ВВС-д ярилцлага өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ВВС-д ярилцлага
өгсөн байна. Тэрээр Кени, Этиопт айлчлахынхаа өмнөхөн тус агентлагийн
сурвалжлагчтай Цагаан ордонд уулзжээ. Б.Обама төрийн тэргүүний албыг хаших
хугацаандаа хийсэн ажлынхаа талаар ярьсан байна. Тэрээр галт зэвсэг эзэмших,
авч явах явдлыг хязгаарлах зорилгоор хуульд шинэчлэл хийх гэсэн боловч
чадаагүйдээ маш ихээр харамсаж байгаагаа хэлжээ. Ерөнхийлөгч яагаад энэ хуульд
өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа ч дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Сонгуульт хугацаагаа дуусах хүртэл галт зэвсэг эзэмших, авч явах тухай хуулийг
чангатгахын төлөө ажиллана гэдгээ хэлжээ. Б.Обама уг ярилцлагадаа Их Британид
хандан Европын холбооноос гарахгүй байхыг уриалсан байна. ВВС-гийн сурвалжлагч
Б.Обама өөртөө маш их итгэлтэй, урьдынхаасаа ч залуу харагдаж байсныг онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Nokia ирэх долоо хоногт VR төхөөрөмж танилцуулж магадгүй

Хэдхэн өдрийн өмнө Nokia компани Лос Анжелес хотод зөвхөн тусгай зочид оролцох үйл ажиллагаа зохион байгуулах тухай мэдээллүүд цацагдсан. Энэ арга хэмжээний үер компани “HERE газрын зургийн хэлтэс”-ийн үйл ажиллагааг танилцуулах байх гэж таамаглаж буй.

Тэгвэл үүгээр зогсохгүй компани өөрсдийн хөгжүүлсэн VR төхөөрөмжөө танилцуулж магадгүй аж. Нэрээ нууцалсан эх сурвалж Re/code-д хэлснээр Nokia N1 таблетийг загварчилсан Nokia Technologies хэлтсийнхэн VR төхөөрөмж хөгжүүлжээ.

Энэ хэлтэс 2016 оноос эхлэн ухаалаг утасны загвар борлуулах тухай саяхан мэдэгдсэн. Түүнчлэн төрөл бүрийн аппликейшн хөгжүүлэх юм. Хэрвээ энэхүү мэдээлэл үнэн бол /Re/code өмнө нь бараг алдаж байгаагүй/ Nokia компани Facebook, Microsoft, HTC, Samsung зэрэг аваргууд өрсөлдөж байгаа VR технологийн салбарт хөл тавих нь.

Хэдийгээр VR төхөөрөмжийн тухай ямар нэг мэдээлэл гараагүй ч Nokia гар утасны бизнесийнхээ дийлэнх хэсгийг Microsoft компанид зарсан 2013 оноос хойшхи анхны бүтээгдэхүүн болох юм.

Categories
гадаад мэдээ

Туркт халдлага гарч, 30 хүн амиа алджээ

Турк, Сирийн хилийн бүс Сүрүч тосгонд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 30 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын дараа тус улсын Ерөнхий сайд Ахмед Давутоглу Сүрүч тосгоны хамгаалалт, аюулгүй байдалд онцгой анхаарал тавихаа мэдэгдсэн байна.

Амиа золиослогч этгээд эмэгтэй хүн байжээ. Албаныхан гэмт этгээдийг Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин байж болзошгүй хэмээн сэжиглэж буйгаа нуугаагүй аж.

Халдлагын дараахан Истанбул хотын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эрх баригчдыг ард түмнээ хамгаалахыг уриалжээ. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч ашигласнаас болж мөргөлдөөн үүссэн байна.

Categories
гадаад мэдээ

Ху Жинтаогийн туслах намаасаа хөөгджээ

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн туслах Линг Жихиа авлига авсан нь тогтоогдож, намаасаа хөөгдсөн тухай “www.dailytimes.com.pk” мэдээллээ. Линг хээл хахууль авснаас гадна биеэ үнэлэгчидтэй хэрцгий хандаж, ёс бус үйлдэл хийсэн гэж Синьхуа агентлаг мэдээлэв. 2012 онд Лингийн хүү Бээжин хотноо “Ferrari” машинаар хурд хэтрүүлэн давхиж байхдаа амиа алдсан билээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Лингийг авлига авсан хэмээн буруутгаж, баривчилсан юм. Си Зиньпин эрх баригч “Коммунист” намын гишүүдийг авлига авч, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахыг хориглосон. Уг шийдвэрийн дараа ойролцоогоор 17 мянган гишүүн намаасаа хөөгджээ.

Categories
гадаад мэдээ

Дэлбэрэлтээр 115 хүн амиа алджээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Рамадан сарын сүүлчийн өдөр Хан Бени Са’д хотод амиа золиослож, 115 хүний аминд хүрч, 170 хүнийг гэстээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Амиа золиослогч өчигдөр 14.00 цагийн үед тэсрэх бодис их хэмжээгээр ачсан ачааны машиныг дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр 41 хүүхэд амиа алджээ. Тэрээр амиа золиослохоосоо өмнө “Аллахын нэрийн өмнөөс бууж өг” гэж хэлсэн байна. Энэхүү халдлагаас 45 минутын дараа “Халифын вант улс” бүлэглэл “Бид энэхүү халдлагыг захиалсан” гэж мэдэгджээ.

Хэт даврагчид Рамадан сарын үеэр хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа зохион байгуулж, нийтдээ 302 хүний аминд хүрсэн байна.

Categories
гадаад мэдээ

Галт тэрэг мөргөлдсөнөөс 300 хүн гэмтжээ

Өмнөд Африкийн Йоханнесбург хотын ойролцооо хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс 300 орчим хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын хүнд гэмтэлтэй заримыг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүний амь эрсдээгүй байна. Одоогоор хоёр галт тэрэг мөргөлдсөн шалтгаан тодорхойгүй байгаа аж

Categories
гадаад мэдээ

Грек 86 тэрбум еврогийн тусламж авахаар боллоо

Грекийн өрийн асуудлаар еврогийн бүсийн орнуудтай тохиролцоонд хүрч хэлэлцээ хийсэн билээ. Энэхүү хэлэлцээрийн эцэст тус улс еврогийн бүсээс гарахгүй, харин тодорхой нөхцөлүүдийг хүлээн авч хэрэгжүүлэхээр болсон юм. Мөн тус улсад ирэх гурван жилийн хугацаанд ОУВС-гаас 86 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Грекийн Ерөнхий сайд үүнтэй холбогдуулан уржигдар телевизэд ярилцлага өгөхдөө хэлэцээрт заасан зүйлийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тус улс нь аргагүй эрхэнд болзолыг хүлээж авсан гэдгийг ч Засгийн газрын тэргүүн онцолсон байна.

Грекийн эрх баригчид еврогийн бүсийн орнуудтай байгуулсан гэрээг шүүмжилсээр байгаа билээ. Тус улсын Сангийн сайдын албыг хашиж байсан Я.Варуфакис түүнийг улс орныг эзлэн түрэмгийлэх шинэ арга гэжээ.

Categories
гадаад мэдээ

“Майкрософт” 7800 ажилтнаа цомхотгов

“Майкрософт” 7800 ажилтнаа цомхотгосон байна. “Нокиа” компаниас худалдан авсан гар утасны бизнес уналтад орсны улмаас өнгөрсөн жил 7.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн аж. “Майкрософт” ажилтнуудаа олноор нь цомхотгох явдал өнгөрсөн жилийн хугацаанд хоёр дахиа давтагдаж байгаа гэнэ. Жилийн өмнө “Нокиа” салбар нэгжийн 18 мянган ажилтнаа цомхотгожээ.