Categories
гадаад

Уиллям Бёрнс: Пригожиний цэргүүд түүнд нуруугаа харуулсан DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Аспены аюулгүй байдлын чуулганы үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Вагнер хувийн зэвсэгт хүчний тэргүүн Евгений Пригожиний зэвсэгт бослого үр дүнд хүрэлгүй эрт зогссон шалтгааныг АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уиллям Бёрнс тайлбарлажээ.

Бёрнс “Пригожиний зарим цэргийн дарга нар цэргүүдтэйгээ түүнд нуруугаа харуулсан байх өндөр магадлалтай. Учир нь Пригожин цэргүүдээ гэрээнд тусгагдаагүй ажиллагаанд оролцуулах гэж оролдсон” гэж хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч

Путиний шадар хүн гэгддэг байсан Пригожин зургаадугаар сарын 23-ны өдөр Вагнерын хөлсний цэргүүдийг удирдан Москвагийн дэргэд тулж ирсэн юм. Гэхдээ түүний зэвсэгт бослого богино хугацаанд үргэлжилж, Кремлийн удирдагчидтай тохиролцоонд хүрснээр зогсож байв.

Аспены чуулганы хэлэлцүүлэгт оролцохдоо Бёрнс бас Пригожин Москваг эзлэхэд хангалтгүй буюу ердөө 5,000 гаруй хүнтэй байсныг ярьсан гэж “Business Insider” мэдээлжээ.

Categories
гадаад шинжлэх-ухаан-технологи

Олон тооны лугшагч од шинээр илрүүлжээ DNN.mn

Дэлхийн хамгийн том, Хятадын FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) радио дуран авай 2016 онд ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй лугшагч /пульсар/ одыг шинээр илрүүлжээ. FAST-ийн илрүүлсэн эдгээр шинэ одны тоо энэ хугацаанд гадаадын дурангуудаар илрүүлсэн одны тооноос гурав дахин их байгааг уг дуран авайн ерөнхий инженер Жян Пэн онцолжээ.

Лугшагч буюу маш хурдтай эргэлддэг нейтрон од нь супернова гэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас мөхөж буй асар том од буюу нарны цөмөөс үүсдэг. Гэхдээ ихэнх од болох нарнууд зул шиг зүгээр л мөхөн гэрэлтэхгүй болдог бол цөөн нь л лугшигч од болон үлдэж улмаар дэлбэрч сүйрдэг аж. Иймээс лугшигч оддыг ажиглах нь FAST-ийн хувьд ажиглалтынх нь мэдээллийг таталцлын цацраг, хар нүх байгааг батлахад, мөн физикийн бусад олон чухал асуултын хариултыг олоход ашиглаж болох чухал даалгавар юм.

Сүүлийн жилүүдэд FAST радио тэсрэлт, ионжоогүй атомын устөрөгчийн хий, лугшуур оддыг судлахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд Орчлон ертөнцийн бүтцийг ойлгох боломжийг ихээхэн өргөжүүлжээ.

Энэ жил уг дуран авай хос одны системтэй пульсаруудын хувьд нэг одоо тойрон эргэх хамгийн богино буюу 53 минутын хугацаатай хос лугшагч одоос гадна, наногерцийн таталцлын долгион оршин байгааг нотлох гол нотолгоог олж илрүүлсэн байна. FAST буюу “Хурмастын мэлмий” хэмээн нэрлэдэг энэхүү дуран авайн голч нь 500 метр бөгөөд үүнээс өмнө дэлхийн хамгийн том гэж тооцогддог байсан Пуэрто-Рикогийн дуран авайн диаметр нь 305 метр юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад

Япон шинэ супер квант компьютер бүтээнэ DNN.mn

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам харьяа судалгааны төвүүдтэйгээр хамтран 2024 он гэхэд шинэ супер квант компьютер бүтээхээр болсон байна. Одоо байгаа супер компьютероос 2.5 дахин их тооцоолох хүчин чадалтай байх шинэ супер компьютерыг Үндэсний дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (AIST) бүтээх ажээ.

Уг супер компьютерыг Японд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах бөгөөд дотоодын компаниуд үүлэн үйлчилгээгээр дамжуулан ашиглах боломжтой байхаар бүтээх юм байна. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам энэхүү төсөлд 32 тэрбум иен (225 сая ам.доллар) зарцуулахаар төлөвлөжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад

“Цэнхэр шувуу” өөрчлөгдөв DNN.mn

“Twitter-ийн цэнхэр шувуун брэндийг баяртай гэж бүх шувууг устгана” гэж амлаж байсан тэрбумтан Илон Маск өөрийн нийгмийн сүлжээний логог хар дэвсгэр дээр цагаан “X” үсгээр сольжээ. Твиттер мөн “Х.com” гэсэн шинэ домайн нэртэй болжээ.

Твиттер хуудсандаа “Хэрэв өнөө орой хангалттай сайн X логог санал болговол бид маргааш үүнийг дэлхий даяар ашиглах болно” гэж бичиж байсан Маск анивчсан X-ийн зургийг нийтэлсэн бөгөөд дараа нь Twitter Spaces-ийн аудио чат дээр Twitter-ийн лого өөрчлөгдөх эсэхийг асуухад “Тийм” гэж хариулан “Үүнийг аль эрт хийх ёстой байсан” гэж нэмж бичжээ. Маск өнгөрсөн аравдугаар сард Twitter-ийг худалдаж авсны дараа компани нэрээ “X Corp“ болгон өөрчилсөн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард цэнхэр шувууг богино хугацаанд Dogecoin криптовалютын бэлгэдэл болох Шиба Ину нохойгоор сольсон нь энэ криптовалютын үнэ цэнийг огцом өсгөж байсан юм.

Categories
гадаад

Сэр Ричард Мур: Орос иргэдийг бидэнтэй хамтран ажиллахыг албан ёсоор урьж байна DNN.mn

Их Британийн гадаад тагнуулын байгууллага(MI6)-ын тэргүүн, сэр Ричард Мур 1968 онд Зөвлөлтийн танкуудад харгис хэрцгийгээр дарагдсан коммунист дэглэмийн эсрэг бослого болох “Прагийн хавар”-ын 55 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор Чех улсын Их Британийн Элчин сайдын яаманд хүрэлцэн ирсэн хүмүүст хандан хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Англи хэл дээрх илтгэлийг бүрэн эхээр нь https://www.gov.uk/government/speeches/speech-by-s… хаягаар орж үзнэ үү.

Тэрбээр өөрийн илтгэлийн эхэнд “Өнөөдөр олон орос иргэн тэдний зэвсэгт хүчин Украины хот, сууринуудыг газрын хөрснөөс арчин сүйрүүлж, олон гэмгүй иргэд амь үрэгдэж, гэм зэмгүй гэр бүлүүдийг гэрээс нь хөөн харь улсад цагаачлуулж, олон мянган хүүхдийг нь хулгайлж байгааг айж эмээн, чимээгүйхэн ажиглан харж байна. Цэргүүд нь төрөл нэг хөрш улсыг хэрхэн тонон дээрэмдэж сүйтгэж байгаагаас тэд айцгааж байна. Тэд сэтгэлийнхээ гүнд Путины зарласан дайны шалтгаан нь худал хуурмаг, зохиомол зүйлээс өөр юу ч биш гэдгийг ойлгодог” гэж хэлжээ. Түүний хэлснээр өнөөдөр маш олон орос иргэд 1968 онд Зөвлөлтийн танкууд Прагийн бослогыг дарах үед тэдний өмнөх үеийнхэнд тулгарч байсан харамсал, гэмшлийн байдалтай нүүр тулахаас өөр аргагүйд хүрээд байна. Кремлийн Прагийн харгислалын дараа манай байгууллагатай орос иргэдийн хамтран ажиллах явдал эрс нэмэгдэж байсан түүхэн уламжлал бий. Иймээс би өнөөдрийн орос иргэдийг сүүлийн 18 сарын хугацаанд бидэнтэй нэгдсэн орос хүмүүсийн үлгэр жишээг дагаач хэмээн албан ёсоор урьж байна. Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй” гэж хэлжээ.

Сэр Ричард орос иргэдийн хамтран ажиллах санал нэг бүрийг анхааралтай, мэргэжлийн түвшинд авч үзэх болно. Бид өөрийн тагнуул, төлөөлөгчдөөсөө хэзээ ч урваж байгаагүй, цус урсгах явдлыг таслан зогсоохын тулд Оросын иргэдтэй хамтран ажиллахад бид бэлэн байна гэж онцлон дурдаад “Манай байгууллагын гол зарчим бол бид тагнуул, төлөөлөгчдөдөө насан туршид нь үнэнч байж, тэдэнд үүрд талархаж байдаг явдал” гэж батлан хэлжээ.

“MI6”-гийн дарга Украиныг дайнд ялж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа батлан харуулахын тулд сүүлийн үеийн үйл явдлуудыг жишээ болгон дурджээ. Тэрбээр Евгений Пригожин Украины түрэмгийллийн гол зүтгэлтнүүдийн нэгэн боловч “Улсын баатрын одон, тэмдэгтэй болохын тулд Шойгуд дайн хэрэгтэй байсан… Орос иргэдэд бус Оросыг удирдаж буй олигархи бүлэгт л дайн хэрэгтэй байсан” гэж Евгений Пригожин өөрөө хэлсэн гэдгийг онцлоод тэрбээр “сэтгэцийн өвчтэй новшнууд” санасандаа хүрэхийн тулд “хэдэн мянган оросуудыг Украины их бууны мах болгон хаях” шийдвэр гаргасан гэж видео бичлэгээр мэдэгдсэнээсээ хэдхэн цагийн дараа Москва руу хөдөлсөн болохыг дурджээ. Энэхүү явдал нь “MI6”-гийн тэргүүний хэлснээр “Путин тэргүүтэй автократ засаглал хэрхэн сул дорой болж нуран унаж буйг илчилсэн үйлдэл болсон” аж.

Сэр Ричард Мурыг Элчин сайдын яаман дээр үг хэлсний дараа Британийн сэтгүүлч Энн Макэлвой “Пригожиний бослого яг юуг нотолсон бэ?” гэж түүнээс асуухад “Энэ явдал Путины засаглал Украины хил дотор явагдаж байгаа дайнаас бусад ямар ч нөхцөл байдлыг хянах чадваргүй болсон гэдгийг батлан харуулсан. Оросууд тулалдааны талбарт асар их хохирол амссанаас үүссэн тогтворгүй байдал нь Оросын төрт ёсны төв хэсэгт хэрхэн хамгийн тогтворгүй байдал бий болгон нэвтэрч байгааг бид харсан” гэж хариулсан байна.

Сэтгүүлч Энн Макэлвой Ричард Мураас “Путин эрх мэдлээ хадгалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?” гэж асуухад “Мэдээж би Оросын удирдагчийн толгой доторхыг харж чадахгүй. Гэхдээ тэр Пригожиний бослогыг урьдчилан сэргийлж, зохих ёсоор эсэргүүцэж чадаагүйг бүгд мэдсэн. Путин онцгой байдал үүсэхэд зөвхөн өөрийн арьсаа аврах гэрээ л хийсэн гэдгийг бид харсан” гэж хэлээд “Хэрэв улсад чинь дурын хөлсний цэргүүд нийслэл рүү чинь зүгээр л цуваагаар довтолж, 125 км хүрэхгүй зайд очиж чадаж байгаа бол, үүний эсрэг төр, засаг чинь ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа бол хамгийн муу зүйл болж байна гэсэн үг” гэж онцолжээ. Мөн тэрбээр “Цөмийн зэвсгийн аюулаар заналхийлж байгаа нь зөвхөн Путин өөрөө болон түүний цөөн хэдэн гар хөл бологчид л байна. Энэ нь хариуцлагагүй, бодлогогүй явдал бөгөөд зөвхөн Украиныг дэмжих бидний шийвэрийг сулруулах зорилготой үйлдэл бөгөөд хэзээ ч тэр зорьсондоо хүрч чадахгүй” гэж Мур хэлжээ.

“MI6”-гийн дарга Украин бүрэн эрх чөлөөтэй болж байж л Украины дайн дуусна гэдгийг онцлоод “Энэ мөчийг яаравчлуулахын тулд Украины зэвсэгт хүчин шинэ арга, шинэ технологи ашиглан гайхалтай чадваруудаа харуулсан довтолгоон хийж байна… Өнгөрсөн зун би Оросын арми туйлдаж байгааг онцлон тэмдэглэж байсан. Оросын армийн хувьд дахин сэргэх ямар ч боломж алга байна. Украины арми сүүлийн нэг сард Оросын нэг жилд эзэлсэн газар нутгаас илүү их газар нутгаа чөлөөлчихөөд байна” гэжээ.

Украин улс олон холбоотон, найз нөхөдтэй хэдий ч зарим нэгэн улс түрэмгийлэгчийн хамсаатан болж байгааг сэр Ричард Мур мөн тэмдэглэв. Түүний хэлснээр, Иран улс Украины хотуудыг сүйтгэж, украинчуудыг устгаж буй дрон Орост нийлүүлэх болсон нь Тегеранд эрх мэдлийн дээд түвшинд дотоод хагарал үүсгээд байна гэжээ.

“MI6”-гийн дарга мөн хиймэл оюун ухааны хөгжил, энэ нь уламжлалт тагнуулын ажилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьсан байна. Сэр Ричард хиймэл оюун ухаан нь тагнуулын салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч хүнийг орлож чадахгүй гээд

“Тагнуулын албаны гол зорилго бол компьютер бус хүмүүс юм. Харин хиймэл оюун ухаан манай ажилд дам тусламж үзүүлж байгаа ч заримдаа зарим төр,засаг алан хядагч байгууллагын удирдлагын шийдвэрт нөлөөлөх нь бий гэж хэлсэн байна. Мөн тэрээр барууны улсуудтай сөргөлдөгч улсууд хиймэл оюун ухааныг ямар ч ёс суртахуун, хүнлэг ёсноос гадуур ашиглах аюул байгааг анхааруулжээ

Сэр Ричард Мур мөн “Манай ажилчид хиймэл оюун ухааныг өөр өөр нөхцөл байдалд хүмүүс хэрхэн шийдвэр гаргаж ажиллах талаар өөрсдийн дүгнэлтийг баяжуулан, нөхөхийн тулд ашигладаг. Тэд хиймэл оюун ухааныг ашиглан ур чадвар, ажлын үр дүнгээ дээшлүүлдэг” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ, ирээдүйд хиймэл оюун ухаан хүний үйл ажиллагааны зарим салбарт зонхилох үүрэг гүйцэтгэж, тоон хэрэгслүүд нь зөвхөн ойлгох төдийгүй хүний үйлдлийг хүмүүсээс илүү урьдчилан таамаглах боломжтой болно гэдгийг дурдсан байна. Гэсэн хэдий ч, хувийн холбоо, зөвхөн нүүр тулан харилцах замаар бий болох ойлголт нь ойрын ирээдүйд ямар ч хиймэл оюун ухаантай машинуудад боломжгүй зүйл гэдгийг онцлоод “Хиймэл оюун ухааны хөгжил хичнээн хурдан бөгөөд бүх зүйлийг хамарсан ч зарим өвөрмөц харилцаа зөвхөн хүн төрөлхтний шинж чанартай хэвээр үлдэх бөгөөд энэ нь миний удирдаж буй байгууллагын гол зорилго байх болно” гэж “MI6”-гийн дарга дүгнэн хэлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад

Aнхны IPhone гар утас зарагдав DNN.mn

Apple компанийн зах зээлд 2007 онд анх гаргаж байсан IPhone гар утас дуудлага худалдаагаар $190,372.80 үнэ хүрч зарагджээ. Анх $599-аар худалдан авч байсан 4GB хувилбарын уг гар утасны хайрцаг задраагүй, цоо шинээрээ хадгалагдаж байсан байна. Энэ нь анхны үнээсээ 300 дахин өндөр үнэ хүрсэн тохиолдол юм. Дуудлага худалдааг зохион байгуулсан АНУ-ын LCG Auctions компани энэхүү гар утсыг $10,000-аас эхлэн үнэ дуудаж, 28 санал хүлээн авчээ. Тэд энэ оны хоёрдугаар сард ижил бүтээгдэхүүнийг $63,356-аар зарж байв. Дараа нь гуравдугаар сард өөр нэг компани Wright Auctions анхны iPhone-ийг $40,320-ын үнэ хүргэж байжээ.

Цоо шинээрээ хадгалагдаж буй нэгдүгээр үеийн iPhone маш ховор байгаа нь цуглуулагчдын дунд эрэлтийг ихэсгэж, үнэ өсөх шалтгаан болсныг LCG Auctions тайлбарласан байна. Сан-Франциско хотод 2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр болсон Macworld арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа тухайн үед Apple-ийн гүйцэтгэх захирал байсан Стив Жобс “Өнөөдөр Apple гар утсыг өөрчлөх болно” хэмээн зарлаж байв. Ийнхүү iPhone тухайн үедээ маш хурдтайгаар зах зээлийг байлдан дагуулж, Time сэтгүүл 2007 оны шинэ нээлтээр зарлаж байжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

В.Путины “Бүтээл”-ийн үр дагавар DNN.mn

Хагас хугас явагдсан “Путины тогооч” хочит Е.Пригожины бослого В.Путины дэглэмд хагарал гарсныг баталсан явдал болов. Жинхэнэ хүчтэй удирдагчид хөлсний цэрэгтэй байх шаардлагагүй байдаг. Тэдэнд өөрийнх ньарми л хангалттай. Гэтэл Е.Пригожин гэх “эрүүгийн элемент” нь В.Путины өөрийнх нь гардан хийсэн “бүтээл” билээ. Шүүхээс хулгай, дээрмийн хэргээр нийт 16 жилийн ял сонсож шоронжсон энэ этгээд ийм өндөрт гараад ирсэн нь үнэндээ өнөөгийн Кремлийн төр, засгийн цаад үнэн нүүр, төрх юм.

Оросын Улсыг аюулаас хамгаалах алба энэхүү бослогыг мэдээгүй байсан гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Гэтэл энэ алба ажлаа хийж чдахгүй болсон нь Путины төр, засаг хэврэгжсэн гэдгийн бас нэг том баталгаа юм. Ерөөсулс төрийн намууд, төр засаг болонБатлан хамгаалах яамны удирдлага, мужийн захиргаа Путины талд харинтэдний дор байгаа болгон Путины засаглалын эсрэг байгаа нь дэлхий нийтэд тодорхой болж орхив. Энэ нь Оросын энгийн иргэд Москвагийн ойролцоо орших “баячуудын” гэгдэх Рублёвка хороололд дроноор цохилт өгсөн явдалд хэрхэн баярлаж байсан болон хотод нь дайран орж ирсэнвагнерчуудыг Ростовын иргэд яаж дэмжиж байгаагаас харагдав.Энэ бүхэн Е.Пригожины бослого Оросын Батлан хасмгаалах яамны удирдлагын нэр хүндийг унгаж В.Путиныг дахин цэрэг татахад бэрхшээл үүсгэн, татагдсан цэргүүд түүний дэглэмийн эсрэг зэвсэгээ барин босоходбэлэн бослныг нотлон харуулав. Мөн Кремль төрийн эргэлт хийх гэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэснээ маргааш нь үүнийгээ хүчингүй болгож Е.Пригожиныг Беларусьт орогнохыг зөвшөөрсөн ньОрост хууль ёс гэж үгүй болж зүгээр л ганц хүний дарангуйллын дэглэм тогтсон гэдгийг бүрэн батлав.А.Лукашенко вагнерчуудаас байлдааны туршлага судална гэж байна. Тэр өөрөө л хэдэн генералуудаа удирдан байлддаггүй юм бол Украины эсрэг ялангуяа НАТО-нийн эсрэг байлдах тэнэгцэрэг, офицер Беларусь улсад лав байхгүй. Харин А.Лукашенкогийн засаглалыг авч хаяхаар тэмцэж буй Беларусийнтусгай ангиУкраины талд байлдаж байгаа нь үнэн. Үнэндээ Украины талдбайгаа Орос, Беларусь, Гүрж, Чечень,Турк, Буриад болон бусад үндэстний тусгай ангиуд л В.Путин болон А.Лукашенкогийн маргаашийн жинхэнэ гол аюул нь билээ. Эд нарыг Украинаас яаж Москваорохыг вагнерчууд тэдэнд үнэ, төлбөргүйгээр заагаад өгчихлөө.

В.Путины хийсэн ганц сайн зүйл нь оросууд оросуудынхаа цусыг урсгах иргэний дайн гарахаас энэ удаа сэргийлж чадсан явдал. Ер нь бол Е.Пригожин мэтийн орос авилгачдын хөлсний цэргүүдэд сануулга өгсөн явдал бол яах аргагүй түүний хамгийн том амжилт мөн. Учир нь өнөөдөр Орост авилгачдын хувийн янз бүрийн нэртэй 40 орчим хөлсний цэргийн бүлэг байгуулагдчихаад байна.Мужийн захирагчид, олигархиудаас гадна “Газпром” бүр Шойгу хүртэл “Патриот” гэх хувийн “арми”-тай болчихоод байгаа билээ. Энэ ньПутинчууд Украины дайнд бус өөрийн дэглэмийн аюулгүй байдлыг хангахад илүү анхаарахаас аргагүй болж байна гэсэн үг бөгөөд энэ нь мэдээж украинчуудад ашигтай зүйл. Басвагнерчуудын хагас бослогоос болжВ.Путин иргэдийнхээ эсэргүүцлийг дарах зориулалттай “Росгвард”-ыг хүнд зэвсгээр хангахаар шийдлээ. Энэ нь үнэндээ түүний эсрэг бослого гарах баснэг шинэ “голомт” бий болж байгаа явдал юм. ЕрөөсЕ.Пригожины хагас бослого В.Путины дэглэм ямар сул дорой болохыгдэлхий нийтэд нээн харуулав.

Өнөөдөр В.Путины арми Украины дайралтыг сааруулах гэж яг л дэлхийн II дайны үеийнОросын цэргийн аргыг хэрэглэж, хэтэрхий их хохирол амсдаг сөрөг довтолгоонууд хийсээр нөөц хүчээ үндсэндээ шавхаад байна. Энэ бүхэнУкраины армийн довтолгооныамжилтойрхон болсон гэсэн үг бөгөөд ерөөс XXI зуунд иргэдийн амь нас, дэд бүтэц, ирээдүйг хогноос ч дор үздэг төр, засагтай улс оршинбайгаа ньдэлхий нийтийн хөгжил, дэвшилд тэмүүлж буй хэсэгт огт ойлгомжгүй зүйл болчихоод байна.

Олон улсын судлаач, шинжээдийн нэр хүндтэй хэвлэлүүдэд өгсөн ярилцлага, нийтлэлүүдийг нэгтгэн хүргэхэд иймбайна.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Цаг хугацаа өөрчлөгддөг DNN.mn

Сиднейн их сургуулийн одон орон судлаачид их тэсрэлтээр Орчлон ертөнц үүссэн эхэн үед цаг хугацаа одоогийнхоос тав дахин удаан байсан гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг Орчлон ертөнц үүссэн үеийн радио долгионы хоёр зуу орчим квазар хэмжээтэй, дэлхийд ирж буй цацрагийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр хийсэн гэж Сиднейн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Эйнштейний ачаар бид цаг хугацаа, орон зай хоорондоо салшгүй холбоотой гэдгийг мэднэ. Орчлон ертөнц байнга тэлж байдаг бөгөөд энэ нь онолын хувьд бидэнд Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед тэнд болж байсан үйл явдлуудын цаг хугацаа өнөөдөр хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах боломж олгосон. Их тэсрэлтээс хойших эхний тэрбум жилд цаг хугацаа үнэхээр өнөөдрийнхөөс хамаагүй удаан урсаж байсныг бид нотолсон” гэж Сиднейн их сургуулийн профессор Герайнт Льюис мэдэгджээ. Судлаачид галактикуудын төв дэх маш идэвхтэй, хэт масстай хар нүхнүүдийг болон дэлхийн үүслийн үеийн радио долгионы нийт 190 квазар хэмжээтэй дэлхийд ирж буй долгионыг 20 жилийн турш судалж энэхүү дүгнэлтэнд хүрсэн байна. Судалгааны явцад эрдэмтэд квазаруудын цацаргалтын урсгалын гажуудлын давтамжийг хэмжиж, харьцуулжээ. Энэ нь Орчлон ертөнц үүссэн цагаас хойш янз бүрийн хугацаанд цаг хугацаа удаан өнгөрдөг байсан гэдгийг батлах боломжийг олгосон аж.

Тухайлбал, гурван тэрбум жилийн өмнө цаг хугацаа өнөөдрийнхөөс 1.2 дахин удаан, 12 тэрбум жилийн өмнө тав дахин удаан урсдаг байсан гэнэ. Эрдэмтдийн хийсэн хэмжилтүүд нь харьцангуй ойр, мөн алс хол бүртгэгдсэн супернова гэх хүчтэй дэлбэрэлтэд хийсэн ажиглалтын үр дүнг баталж байгаа аж. Энэхүү ажиглалтын үеэр одон орон судлаачид цаг хугацааны урсгал хурдассаныг харуулсан ижил төстэй хэмжээсүүдийг бүртгэжээ. Энэ нь квазаруудыг цаг хугацааны хурдыг найдвартай, үнэн зөв хэмжих хэрэгсэл болгон ашиглаж болохыг харуулсан гэж эрдэмтэд “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ. Өнгөрсөн зууны сүүлчээр одон орон судлаачид супернова дэлбэрэлтийг ажиглаж явцдаа Орчлон ертөнц хурдацтай тэлж байгааг тогтоосон билээ. Харин өнөө үед физикчид тэлэлт улам хурдассаар байгаагийн шалтгааныг хар энергитэй холбоотой гэж үзэж байна.Харин хар энерги гэдэг нь одоогоор бидэнд огт ойлгомжгүй байгаа энерги гэсэн утгатай үг юм.

Г.Амарсанаа

Categories
гадаад

Бэлгийн заан буцаж ирэв DNN.mn

Тайландаас Шри-Ланка улсад 2001 онд бэлэглэж байсан 29 настай нэрт заан эх орондоо буцаж иржээ. Бэлгэнд авсан улс нь заантай зүй бусаар харьцаж, тамлан зовоож байгаа тухай мэдээлэл ил болсны дараа өнгөрсөн онд Тайландын тал өгсөн бэлгээ буцааж авахаар хөөцөлдөж эхэлжээ. Дөрвөн тонн жинтэй Чан Майд зааныг “Илюшин 76” ачааны нисэх онгоцоор тусгайлан зассан төмөр саванд тээвэрлэн авчирсан байна. Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча “Заан Чан Майд эсэн мэнд ирлээ. Тэр таван цагийн турш нисэхдээ ямар ч асуудалтай тулгараагүй, хэвийн байсан” гэж нисэх буудлаас мэдэгдэв. Зааныг тээвэрлэхэд Тайландын дөрөв, Шри-Ланкын нэг маллагч дагалдан, тээвэрлэлтийн явцыг хоёр ширхэг камераар байнга хянаж байжээ. Мал амьтны хорио цээрийн дэглэмийн дагуу зааныг эхлээд хэсэг хугацаанд тусгаарлан ажигласны дараа дархан цаазат газарт тавих гэнэ. Зааныг эх оронд нь тээвэрлэн авчрах зардал $700,000 болсныг Тайландын албаныхан мэдээлжээ.

Шри-Ланкийн Буддын шашны хийдэд олон жил хүнд нөхцөлд амьдарсан зааныг мод бэлтгэлийн ажилд боолчилж, зодож занчиж байсан нь тогтоогдсон тул бэлгийн зааны асуудал Тайланд, Шри-Ланка улсуудын хооронд дипломат маргаан үүсгэсэн юм. Тайландын тал зааныг буцааж өгөх шаардлага тавьсныг Шри-Ланкын байгаль орчны сайд Павитра Ванниарачи “хэтэрхий хатуу шаардлага” гэж шүүмжилж байжээ. Мөн Шри-Ланкын Ерөнхий сайд Динеш Гунавардена өнгөрсөн сард парламентад үг хэлэхдээ заантай холбоотой маргааны асуудлаар Тайландын хаанд өөрийн биеэр гомдол илэрхийлнэ гэж мэдэгдэж байв. Тайландад ирсний дараа бэлгийн зааны зүүн урд хөлийнх нь гэмтлийг эмчлэхээр болжээ. Тайландын засгийн газар энэ явдлаас хойш гадаад улс орнуудад заан илгээхээ зогсоохоор шийдвэрлэв. Мөн өмнө нь гадаадад гаргасан заануудаа шалгах дипломат элч нарыг дэлхийн олон улсад илгээж байгааг Тайландын Байгаль орчны сайд мэдээлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад

Сансрын аялал жуулчлал эрчимжиж байна DNN.mn

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны эзэмшдэг, сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанийн “VSS Unity” сансрын нисэх онгоцны арилжааны анхны нислэг амжилттай болжээ.  Уг сансрын нисэх онгоцыг АНУ-ын Нью-Мексико муж дахь “Америка” сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд нислэгийн явцыг сансрын хөлгийн бүхээгээс дэлхий нийтэд шууд дамжуулав. Хөлөг хөөрснөөс цаг орчмын дараа 13600 метрийн өндөрт “Eve” нисэх онгоц тээгчээс салж, өөрийн хөдөлгүүрийг асаан дээшилж 85 км өндөрт хүрсэн байна.  Нислэг бүхэлдээ нэг цаг хагас орчим үргэлжилсэн бөгөөд уг нислэгт “Virgin Galactic”-ийн сансрын нисгэгч сургагчаас гадна Италийн гурван нисгэгч-офицер оролцжээ.

Италийн офицерууд жингүйдлийн нөхцөлд хэд хэдэн шинжлэх ухааны туршилт явуулсан байна. Түүнчлэн сансрын нисэх онгоц хамгийн өндөр цэгт хүрэх үед тэд Италийн Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн далбаагаа мандуулжээ.

Хэдийгээр уг сансрын нисэх онгоцны бүхээгт жуулчид байгаагүй боловч Италийн Батлан хамгаалах яам офицеруудынхаа зардлыг төлсөн тул энэ нь арилжааны нислэгт тооцогдож байгаа юм байна. Ингэснээр “Virgin Galactic” компани 250-450 мянган долларын үнэтэй тасалбар худалдаж авсан хүмүүсийг сансарт илгээх боломжтой гэдгээ баталж байгаа бөгөөд нийтдээ 800 орчим хүн уг нислэгийг хүлээн дугаарлаж байгаа ажээ.Энэ нь сансрын аялал жуулчлал эрчимжиж эхэллээ гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА