Фантастик продакшны 17 дахь уран бүтээл Zura III “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 07-ны өдөр нээлтээ хийж, бүх кино театраар гарч байгаа юм.
Тэгвэл “Zura III Цэвэрлэгээ” УСК-г нээлтийн эхний 4 хоногт нийт 66,939 хүн үзэж кино театрын рекордыг эвджээ.
Фантастик продакшны 17 дахь уран бүтээл Zura III “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 07-ны өдөр нээлтээ хийж, бүх кино театраар гарч байгаа юм.
Тэгвэл “Zura III Цэвэрлэгээ” УСК-г нээлтийн эхний 4 хоногт нийт 66,939 хүн үзэж кино театрын рекордыг эвджээ.
Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолт гуравдугаар сарын 16-нд 19:00 цагт UB PALACE-ийн Концертийн их танхимд болно.
МҮОНР-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллажээ.
Урлагийн салбарт 10 жил тасралтгүй ажилласан түүний уран бүтээлүүдээс “Он жав” дуу нь Онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дуу болж чадсан тул “Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан анхны тоглолтоо “Он жав” хэмээн нэрлэжээ.
Тоглолтод зочин уран бүтээлчээр “Увертура” хамтлаг, “Мотив” хамтлаг, дуучин Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл болон морин хуур, ардын дуу, гитарын хоршил бүхий “Яруу хамтрал” хүрэлцэн ирнэ.
Тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/2008-ээр худалдаалж байна.
Энэтхэг улсын Мумбай хотод болсон “Miss World” тэмцээнд дэлхийн 111 улсыг төлөөлсөн бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Чех улсын оролцогч Кристина Пишкова түрүүллээ.
Биеийн хөгжил, гоо үзэсгэлэн, авьяас билиг, илтгэх чадвар зэрэг олон дэд тэмцээний үр дүнд 40 оролцогч шалгарч үлдээд байв.
Тэдгээрээс өчигдөр шилдэг 12, дараа нь шилдэг 8, дараа нь шилдэг дөрвийг шалгаруулжээ.
Сүүлийн дөрөвт Африк, Европ, Ази, Америк дөрвөн тивийн оролцогчид үлдсэн юм.
Ингээд Ливан, Тринидад ба Тобаго, Ботсвана улсын гоо бүсгүйчүүдийг ардаа орхисон Кристина Пишкова түрүүлж, Miss World 2024 тэмцээний титмийг зүүжээ.
Тэрбээр 25 настай, 181 см өндөр, хуулийн сургуулийн оюутан, модель юм.
“Miss World” бол хамгийн хуучны олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд тооцогддог. 1951 онд анх Их Британид “бикини тэмцээн” нэртэй зохион байгуулагдаж байжээ.
Пишкова миссийн титмийг 2022 оны ялагч, Польшийн Каролина Биелавскагаас шилжүүлж авсан байна. Төлөвлөлтийн асуудлаас болоод 2023 онд уг тэмцээн зохион байгуулагдаагүй юм.
Хүннү рок урсгалыг дэлхий дахинд түгээж, эх орныхоо нэрийг гадаадад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэж яваа уран бүтээлчдийн нэг нь The Hu хамтлагийн залуус юм.
Тэд 2024 оны аялан тоглолтын товоо цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор зарлажээ. Тодруулбал, ирэх сарын 21-нд Австралийн Мельбурн, 23-нд Сидней, 24-нд Брисбен хотод тус тус тоглох нь ээ. Уг тоглолт нь Knotfest Australia фестивалийн хүрээнд болж буйгаараа онцлогтой.
Тус хамтлагийнхан Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг 13 дуу багтсан байна.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын нэрт дуучин Ким Хён Жун, Монгол Солонгосын хамтарсан тоглолт зохион байгуулагч “Эвандис” энтертайментийн Үүсгэн байгуулагч Ko Со Хуныг албаны хүмүүсийн хамт энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны соёл, аялал жуулчлалын асуудлаар санал солилцохоос гадна уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, фестивалийг зохион байгуулахад Ким Хён Жун хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Түүний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа ба танай орны тухай богино хугацаанд их зүйл мэдмээр байна, мөн тоглолтдоо сэтгэл догдолж байна гэв.
Уулзалтын үеэр Монгол Солонгос хоёр орны дунд олон жилийн турш гүүр болон ажиллаж, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тул “Эвандис” энтертайментийн Үүсгэн байгуулагч Ko Со Хуныг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын элч”-ээр томилж батламж гардуулав.
Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун болон MC Sniper, Bloo, Монголын талаас дуучин Чойжоо, Vandebo нарын хамтарсан “Your Valentine” тоглолт “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр болно.
“17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээжээ.
Сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, найруулсан байна.
Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ.
16 ангит тус бүтээлийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.
Өдрийн сонины архиваас…………………
“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол зургийн даргаар Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг ажиллажээ. Тэгвэл кино зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн байна. Ингээд Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Хувьсал” продакшны хамт олонд баяр хүргэе. Киноны зохиолыг та бичсэн гэлээ. Зохиолын сэдэл хэзээ төрсөн бэ?
-Баярлалаа. Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зүрхээр наадагч” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн боллоо. Кино зохиол бэлэн байсан гэхэд болно. Өнгөрсөн жил үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зохиол анх бичигдэхэд давхар орж ирсэн санаа байсан. Тухайн үед манай продакшныхан хоорондоо ярилцаад эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоо хийгээд дараа нь “Зүрхээр наадагч” кино хийе гэж төлөвлөсөн байсан. Тиймээс зохиол дээрээ нэлээн тогтож, өмнөх киноноос өнгө төрх, өрнөж буй үйл явдал, илэрхийлэх гэсэн санаа, агуулгын хувьд яавал өөр болгох тал дээр илүү ач холбогдол өгч ажилласан. Хэдий анх зохиолын санааг нь гаргасан ч би ямар мэргэжлийн зохиолч, яруу найрагч биш нэг их мундаг зохиолыг нь ганцаараа бичээд дуусгачихсан юм байхгүй л дээ. Энэ бол манай хамт олны “Хувьсал”-ын бүтээл.
-Таны хувьд энэ удаа ямар дүр бүтээв?
-Ялгуун гэдэг охины дүрийг бүтээсэн. Миний дүрийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн дүрээс огт өөр. Хөнгөн, гэгээлэг дүр гэж болно.
-Кинонд яг юуны тухай өгүүлэх вэ?
-Асрамжийн газар өссөн дөрвөн найзын тухай манай кинонд өгүүлдэг. Тэд том болоод өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөж, хувь тавилангийн эрхээр таран оддог. Гэхдээ заяа төөргөөр дахин бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлж байгаа тухай кинонд гарна. У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч, загвар өмсөгч О.Мөнхдалай бид дөрөв гол дүр. Харин бид дөрвийн бага насыг Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч болох А.Цэнгүүн, А.Саранжил, М.Бат-Эрдэнэ, Х.Марал нар тоглосон. Үнэхээр авьяастай мундаг хүүхдүүд байна лээ.
-Киноны зураг авалтыг хаана авсан бэ?
-Киноны зураг авалт сар хагас үргэлжилсэн. Кинон дээр гарч буй үйл явдлын зургийн 20 хувийг хотын захаар, 10 хувийг Хөвсгөл далайд, дийлэнх хувийг Улаанбаатар хотод авсан.
-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл юу байв?
-Манай кинонд олны хэсэг маш их гардаг. Хүн их цуглардаг газруудад олны хэсгийн зураг авах л бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Бас нэг нууц задлахад манай кинонд насны хувьд гурван өөр үеийнхэн бүжгээр өрсөлддөг хэсэг гардаг. Бүжигтэй хэсгийн зургийг авахад амаргүй санагдсан. Гэхдээ киноны ерөнхий зураглаачаар “UB фильм” медиа группын захирал, СТА Б.Отгонзориг ах ажилласан болохоор хүндрэлтэй зүйл нэг их гараагүй. Отгонзориг ахын хувьд “Хувьсал” продакшны өмнөх бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураглаачаар ажиллаж байсан их туршлагатай, чадварлаг уран бүтээлч. Ер нь манай энэ удаагийн кино их өнгөлөг, хурц тод өнгийн шийдлүүдээр дүүрэн гэж хэлэхэд таатай байна.
-Кино хоёр дуутай. Нэг дууг нь жүжигчид өөрсдөө дуулсан байсан. Киноны хөгжим болоод дууны аяыг хэн бичсэн бэ?
-Киноны эхний дууны хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах бичсэн. Харин шүлгийг СТА П.Одгэрэл зохиож “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Хишигдалай нар дуулсан. Харин хоёр дахь хип хоп дууны үг, аяыг реппэр Н.Цэцэнбилэг бичсэн. Гоё дуу болсон. Урнаа эгч бид хоёр дуулсан байгаа. Дууны үг хүртэл их энгийн хэрнээ, өвөрмөц санагдаж байгаа.
-Жүжигчид кинонд тоглохынхоо хажуугаар зохиолдоо анхаарч ажиллана гэдэг амаргүй ажил биз?
-Тэгэлгүй яахав. Өмнө нь хэн нэгний кинонд тоглохдоо зураг авалтадаа ороод л яваад өгдөг байсан. Харин өөрсдийнхөө бүтээлд ажиллаж байгаа болохоор зураг авалт, найруулга, хувцас хунар, маркетинг гээд бүх зүйлд анхаарал тавьж гар бие оролцдог юм байна. Урнаа эгч, Ганаа эгч, бид гурав жүжиглэхийн хажуугаар киноныхоо зураг, найруулга, үзэгчдэд санаагаа хэрхэн хүргэх вэ гэж байнга л ярилцдаг байсан. Хоорондоо ярьж, зөвшилцөж байж тухай бүрт нь шийдвэрийг гаргаж байсан даа.
-Залуу уран бүтээлчийн хувьд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй ажиллахад төхөм төдийгүй суралцах зүйл их гардаг болов уу?
-Мэдээж би залуу байна. Мэдэх, мэдэхгүй зүйл их гардаг. Тэр болгонд продакшныхаа хоёр эгчээс суралцаад явж байна. Бид яг л найз шиг, заримдаа эгч дүүс шиг санагддаг. Ур чадварын хувьд ярих юмгүй мундаг, дайчин бүсгүйчүүд шүү дээ. Тиймээс би “Хувьсал” продакшнд орсондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч өөрийгөө азтай хүн гэж боддог.
-Нэг нь хурц ширүүн зан төрхтэй, нөгөө нь уян зөөлөн зантай юм шиг харагддаг. Энэ хоёр өөр араншин таныг нэг хэв маягт баригдахгүй өсч дэвжих бас нэг түлхүүр юм шиг санагддаг?
-Яг тэгдэг. Үнэхээр өөр өөрийн өвөрмөц зан төрх нь надад, тэр дундаа уран бүтээлд түлхэц болж өгдөг шүү.
-Та ээж болоод удаагүй байгаа. Тэгэхээр нярай биетэй хэрнээ зураг авалтад орно гэдэг тийм ч амаргүй байсан болов уу?
-Тийм ээ. Амаржаад удаагүй байхдаа шинэ уран бүтээлдээ орсон. Энэ миний ажил хойно бүх ажлаа зохицуулах л ёстой. Ар гэрийн амьдрал, ажлаа ч тэр зохицуулаад л зураг авалтад орсон. Би нялх биетэй гээд хамт олныхоо ажлыг хойш татах эрх надад байхгүй.
-Одоо таны хүүхэд хэдэн сартай вэ. Охин уу, хүү юу?
-Охин. Одоо гурван сартай.
-Ээж болох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр гоё. Ээж болно гэдэг их сайхан зүйл юм байна. Охиноо харахаар л орчлон хорвоогийн юм бүхэн өнгөлөг харагддаг.
-Таны нөхрийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэдгийг мэдэх байх. Сүүлийн үед та хоёрыг салсан яриа гарах болсон. Үнэн үү?
-Тэгж ярьж л байг. Бичих дуртай нь бичиж л байг. Шар мэдээ бичдэг зарим сэтгүүлчид хосуудыг дуртай үедээ салгаж, нийлүүлээд л биччихдэг санагддаг. Тиймээс би энэ ярианд нэг их эмзэглэхгүй байгаа. Үгүй тийм биш гээд тэр болгонд би амьдралаа тоочоод байх ч дургүй. Миний ажил амьдрал, ер нь бүх зүйл сайхан л байна.
-Кино хэзээ нээлтээ хийх билээ?
-Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 5, 6-нд “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” кино театруудад “Зүрхээр наадагч” киноны нээлт маань болно. Хүссэн хүн бүрт нээлттэй. Та бүхнийг урьж байна.
Д.ДАВААСҮРЭН
“Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангид Magnolian-ийн “The Bride & The Bachelor” хэмээх дуу сонгогджээ.
Энэхүү дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд “Netflix” компаниас Magnolian буюу Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн байна.
Уг цуврал нь Netflix дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байсан байна.
Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-нийг хүртэл Корпорейт Конвейншн төвийн тайзнаа толилуулна.
Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн Гүйцэтгэх продюсероор Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл болгож буй юм.
“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн хөгжмийг МУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээч СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллажээ.
Америкийн кино урлагийн академиас “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулаа.
Энэ удаад Кристофер Ноланы бүтээсэн “Oppenheimer” уран сайхны кино хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшлээ. Харин “Барби” киноны од Маргот Робби, уг киноны найруулагч Грета Гервиг нар нэг ч шагналд нэр дэвшээгүй байна.
“Шилдэг кино” төрөлд “American Fiction”, “Oppenheimer”, “Barbie”, “Anatomie d’une chute”, “The Holdovers”, “Killers of the Flower Moon”, “Maestro”, “Past Lives”, “Poor Things”, “The Zone of interest” зэрэг кинонууд өрсөлдөх бол “Шилдэг найруулагч” шагналд Кристофер Нолан (“Oppenheimer”), Йоргос Лантимос (“Poor Things”), Мартин Скорсезе (“Killers of the Flower Moon”), Жюстин Трие (“Anatomie d’une chute”), Жонатан Глейзер (“The Zone of interest”) нар нэр дэвшжээ.
“Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд Циллиан Мерфи (“Oppenheimer”), Брэдли Купер (“Maestro”), Жеффри Райт (“American Fiction”), Колман Доминго (“Rustin”), Пол Жиамати (“The Holdovers”) нар нэр дэвшсэн бол Эмма Стоун (“Poor Things”), Кэри Муллиган (“Poor Things”), Лили Гладстоун (“Killers of the Flower Moon”), Сандра Хюлlер (“Anatomie d’une chute”), Аннетт Бенинг (“Nyad”) нар “Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын төлөө өрсөлдөнө.
“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөхөөр Америк Феррера (“Barbie”), Эмили Блант (“Oppenheimer”), Жоди Фостер (“Nyad”), Давайн Жой Рандольф (“The Holdovers”), Даниел Брукс нар (“The Color Purple”) шалгарчээ.
“Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын төлөө Роберт Дауни (“Oppenheimer”), Марк Руффало (“Poor Things”), Роберт Де Ниро (“Killers of the Flower Moon”), Райан Гослинг ( “Barbie”), Стерлинг К.Браун (“American Fiction”) нар өрсөлдөхөөр боллоо.
“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд өрсөлдөхөөр “The Boy and the Heron” (Хаяо Миязаки), “Robot Dreams” (Пабло Берхер), “Elemental” (Питер Сон), “Nimona” (Ник Бруно, Трой Квон), “Spider-Man: Into the Spider-Verse 2” (Жуакин Душ Сантуш, Кемп Пауэрс, Джастин Томпсон) зэрэг кинонууд шалгарч үлдээд байна.
Украины гэрэл зургийн сурвалжлагч, найруулагч, зохиолч Мстислав Черновын “Мариуполь дахь 20 хоног” баримтат кино “Шилдэг баримтат кино” төрөлд Оскарт нэр дэвшсэн байна. Энэ төрөлд мөн “Bobi Wine: President of the People” (Мозес Бвайо, Кристофер Шарп), The “Eternal Memory” (Маите Альберди), “Four Daughters” (Каутер Бен Ханья), “To Kill a Tiger” (Ниша Пахужа) кинонууд нэр дэвшжээ.
“Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол гуравдугаар сарын 10-нд Лос-Анжелес хотноо болно.