Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийг 100 сая төгрөгөөр шагналаа DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг жанжин Д.Сүхбаатарын талбайд олны хүртээл боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурь долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас болсон юм.

Дуурийн гол дүрүүдийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарласан. Задгай талбайд хоёр дахь удаагаа болж буй жүжгийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир нар ажиллажээ.

Мөн Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар сонгогдсон.

Уг жүжигт гол дүр бүтээсэн жүжигчдийг нийт 100,000,000 төгрөгөөр урамшуулжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийг маргааш төв талбайд тоглоно DNN.mn

Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг маргааш буюу долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгохоор болжээ. “Учиртай гурван толгой” дуурийг Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар олны хүртээл болгож буй.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“THE HU” хамтлаг зочин уран бүтээлчдээ зарлалаа DNN.mn

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний “Нар Сар” тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна.

Дэлхий дахинаа Монголын урлаг хэр түвшинд хөгжсөн болохыг харуулж, өв соёл, язгуур урлагаараа омогших энэхүү тоглолтод дараах уран бүтээлчид урилгаар оролцохоор болжээ.

Тухайлбал, реппэр Desant, дуучин Ука, Наагий, Davaidasha, Чойжоо, Jason, Baatar болон Мишээл нар оролцох ба өвөрмөц хийгээд содон тоглолтыг тайз засал болон найруулгатай хослуулан үзүүлэх гэнэ.

“The Hu” хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард “Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.

Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн “Wolf Totem”, “Shoog shoog” зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд “Gereg” хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.

Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин “The Hu” хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ.

Тоглолтын тасалбарыг доорх холбоосуудаар худалдан авах боломжтой ба

  • Энгийн тасалбар: 99,000 төгрөг
  • “Fan zone” тасалбар: 600,000 төгрөг
  • “VIP” тасалбар: 2,000,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

shoppy.mn/products/the-hu-240710

www.ticket.mn/event/2200

https://www.facebook.com/watch/?v=7541333642643724
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийг Сүхбаатарын талбайд тоглоно DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгээр “Учиртай гурван толгой” дуурийн хувцас, тайзны хэрэгсэл бүрэн шинэчлэгдэж буй аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг хэвлэлийн бага хурал зарлалаа DNN.mn

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Э.Дөлгөөн: Хүүхдээ хайрлах хайраа үг, үйлдлээрээ илэрхийлэх хэрэгтэй DNN.mn

Номын зохиогч, контент бүтээгч “Positive Mongolians”-ийн Э.Дөлгөөнтэй ярилцлаа.


Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Дөлгөөн гэдэг.  Дөрвүүлээ амьдардаг. Номын зохиогч. Өмнө нь гэр бүлийн влог хийдэг байсан. Харин одоо үүнийгээ өргөжүүлээд контент бүтээдэг болсон. Хоёр бүрэн хэмжээний уран сайхны киног нөхөртэйгөө хамтарч хийсэн.

Одоо гол төлөв номын ажил дээрээ ажиллаж байна. Өөрийнхөө гурван номыг гаргасан.

-Таны уншиж байсан номуудаас сэтгэлд хамгийн их хүрсэн ямар ном байдаг бэ?

-Одоо миний ажиллаж байгаа “Өвөрмөц” гэдэг нэртэй ном миний сэтгэлд хамгийн их хүрсэн. Миний амьдралд нөлөөлсөн. Хувь хүнийг маань, харах өнцгийг  өөрчилсөн.

-Youtube-д бичлэг хийснээс хойш танд ирсэн үүрэг хариуцлагын хувьд…?

-Үүрэг хариуцлага маш их нэмэгдсэн. Өмнө нь дуртай зүйлээ хийгээд дэггүйтээд дур зоргоороо юу ч хамаагүй яриад л явдаг байсан. Харин бичлэг маань олон хүнд хүрч, ялангуяа хүүхдүүд үзэж эхлэхээр хариуцлага бүр нэмэгдсэн. Миний үг үйлдлийг дуурайгаад, нийгэмд буруу үлгэр дуурайлал болох вий, гэж бодсон.  Залуучуудад зөв үлгэр дуурайлал байхын тулд надад  маш их үүрэг бий болсон.

-Сошиалд гарсан хамгийн худал мэдээлэл юу байсан бэ?

-Контент бүтээгчдийн хувьд дуучид, жүжигчдийг бодвол сөрөг мэдээлэл харьцангуй бага байдаг.  Сүүлд манай гэр бүлийг салсан  гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ энийг ямар нэгэн сайт гаргаагүй. Хувь хүн бичээд түүнд нь маш олон хүн итгэж байсан. Тэр л хамгийн худал мэдээлэл байсан.

-Та хүүхдүүдтэйгээ нээлттэй харьцдаг шүү дээ. Бага насны хүүхдийн төлөвшлийн талаар юу гэж  боддог бэ?

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ маш их хайрлаж өсгөх хэрэгтэй.  Хайрыг мэдэрсэн, хайр гэж юу байдгийг сурсан хүүхэд эргээд хүнийг хайрладаг гэж боддог. Хүүхэдтэйгээ хүйтэн хөндий, харгис, муухай харьцвал том болоод яг л тийм хүн болж төлөвшинө.  Хайрлаж байгаагаа үг үйлдлээрээ илэрхийлэх хэрэгтэй. Хоёрдугаарт,  эцэг эхийн харилцаа хүүхдийн толь. Чи тэгэх ёстой, ингэх ёстой гэж  хэлж байснаас илүү өөрөө зөв харилцаа, зөв байхад хангалттай. Түүний ялгааг нь мэдэрсэн. Хүүхдүүдтэйгээ ярилцах тэднийг маш ойлговол тэдний ирээдүйд хэн болж төлөвшихөд нөлөөлнө.

-Таны хувьд өөрийнхөө төлөө  хийсэн хамгийн том зүйл…?

-Өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарч эхэлсэн. Алдаа дутагдлаа, мэдэрч байгаа. Мэдрэмж гэх зүйл, өөрийнхөө сэтгэл зүйд анхаарч мөн энэ талаар судалж байгаа нь өөрөө өөрийнхөө төлөө  хийсэн том зүйл юм.

-Танд мартагдахааргүй, дурсамжтай, сургамжтай зүйлийн талаар хуваалцвал?

-Би хүнд өвчтэй хөгшин настай хүмүүсийг асардаг ажил хийдэг байсан юм. Хоёр жилийн хугацаанд энэ ажлыг хийхдээ өвдсөнөөс нь эхлээд өөд болох хүртэл нь 60 настай гадаад эмэгтэйг асарсан.

Тэр хүнтэй байсан цаг хугацаа хамгийн их сургамжтай мөч байсан юм.  Хүний амьдралд юу хамгийн чухал, хэн хэрэгтэй, юу үнэ цэнтэй байдгийг ойлгосон.  “Би утга учиртай амьдрах ёстой юм байна” гэдэг бодол хамгийн их төрсөн.  Тухайн үе миний амьдралд хэзээ ч мартагдахгүй дурсамж.

 

 

О.Юмчинбадам

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам энэ сарын 15-нд эхэлнэ DNN.mn

Монголын урлагийн зөвлөлөөс “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус наадам нь энэ сарын 15-наас эхлэн тав хоног үргэлжлэх байна. Энэхүү наадамд БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчид болон бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх байна. Мөн Унгарын бүжиг дэглээч Золтан Фёдор, Германы бүжиг дэглээч Фабиан Конн, Австралийн бүжиг дэглээч Нэрида Маттэй, Австралийн бүжигчин Жэйд Брайдер, Надиа Милфорд зэрэг уран бүтээлч оролцох юм байна.

Харин наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг энэ сарын 20-нд “Улаанбаатар” театрт олон нийтэд нээлттэй толилуулах байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Жүжигчин О.Анхсүх: “Гарц” киногоор зөв, буруу үйлийн ялгаа, хор уршиг алсдаа ямар байдгийг ойлгуулахыг хүссэн DNN.mn

Жүжигчин О.Анхсүхтэй ярилцлаа.  Тэрбээр 2015 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоогоор“Гарц” олон ангит киноны гол дүрийг бүтээгээд байгаа билээ.


-Таны хувьд үзэгчдийн таашаалыг ихээр хүртээд байгаа “Гарц” олон ангит киноны Санчирын дүрийг бүтээсэн. Энэ кино таны тоглосон хэддэх уран бүтээл вэ?

-Тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ 10-аад байгаа байх аа.

-Аливаа кино уран бүтээлийн дүр болгон өөрийн гэсэн онцлог, илэрхийлэх санаатай байдаг. Санчирын дүрээр ямар хүнийг гаргахыг зорьсон бэ?

-Санчир бол бүтэлгүй, хөгжилтэй маш цайлган залуу. Амьдралд засах ёстой алдаа, үнэлэгдэх сайн чанар нь тэнцүүхэн хүн байдаг даа. Яг тийм л гэнэн бүтэлгүй дүүгийн дүр.

-Кинон дээрх Санчир амьдрал дээрх Анхсүх хоёр хэр ялгаатай хүмүүс вэ?

-Тэс өөр хүн. Миний хувьд амьдрал дээрээ тэр бүр бүтэлгүйтэхийг хүсээд байдаггүй. Хариуцлагатай байж шаргуу хөдөлмөрлөхийг эрхэмлэж өдийг хүрсэн. Жишээ нь, би бодит амьдрал дээрээ хэзээ ч койнд хууртахгүй. Гэтэл Санчир бол эсрэгээрээ хүн шүү дээ.

-Таны амьдралдаа баримталдаг хамгийн гол гурван зарчим юу вэ?

-Ямарч зүйлд хариуцлагатай байхыг зорьдог. Хүний итгэлийг алдахгүй ажиллахыг маш их хичээдэг. Амжилтад хүрэх зорилготой учраас шаргуу хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Эдгээрийг л амьдралынхаа хамгийн гол зарчим болгоод хэрэгжүүлээд явж байна.

-Та саяхан аав болсон шүү дээ. Аав болох мэдрэмж ямар байсан бэ?

-Тэр бол үнэхээр гайхамшигтай бас урьд өмнө нь хэзээ ч авч байгаагүй сонин мэдрэмж байсан. Зургадугаар сарын 3-нд аав болоод хүүтэйгээ маргааш нь анх удаа уулзсан. Тэгээд киноныхоо клипний зураг авалт руугаа явж байхдаа их уйлсан. Яагаад уйлж байна вэ гэхээр хүүгээ хараад баярлаад, эхнэрээ бодоод… Мөн өөрөө аав болчихоор аав, ээжийгээ хүртэл бодохоор нулимс гардаг юм билээ. Миний хувьд аав болж байгаа анхны мэдрэмж ч гэлээ миний том охин ээжтэйгээ хамт надтай учирч байсан. Хоёр сайхан хүүхдийн аав болсондоо баяртай байдаг. Тэгээд бүх зүйлийн ард байдаг намайг дэмжиж тусалдаг гэрийнхэндээ, ханьдаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны хувьд гэрийн эзэн, аав хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Гэргийтэйгээ, хүүхэдтэйгээ сайн ярилцдаг, ойлгодог байх хэрэгтэй. Мөн хариуцлагатай, хөдөлмөрч байх ёстой юм болов уу гэж боддог. Миний хувьд гэр бүлээ бат бөх авч явахыг хичээж байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Одоогоор кино зохиолоо бичээд найруулах  хүсэлтэй байгаа. Их сургуулиа төгсөөд нэлээдгүй олон уран бүтээлийн арын албанд ажилласан. Энэ салбарын бүх ажлыг ойлгож, суралцаж байж сайн чанартай уран бүтээл хийнэ. Тийм учраас өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй.

-“Гарц” олон ангит киногоор нийгэмд өгөхийг хүссэн хамгийн том мессеж юу байв?

-Хүн болгон алдаагаа залруулах гарцыг хайж байдаг. Харин тэр гарцыг яаж сонгох нь маш чухал гэдгийг харуулж байгаа. Зөв, буруу үйлийн ялгаа, хор уршиг алсдаа ямар байдгийг үзэгчдэд ойлгуулахыг хүссэн.

-Кино зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-“Гарц” олон ангит киног үзэж байгаа нийт үзэгчдэдээ баярлалаа. Мөн кино багийнхандаа баяр хүргэе. Бид зургаан сарын хугацаанд зураг авалтаа хийсэн.  Хүн болгоноос маш их хөдөлмөр гарсан. “FALCO” энтертайнмент, найруулагч Б.Саруулбуян, гүйцэтгэх продюсер Сүхээ гээд залуучуудаараа маш их бахархаж байна. Маш зоригтой хөдөлж, маш сайн уран бүтээл гаргасан найруулагчдаа тусгайлан баяр хүргэмээр байна.

-Шинэ залуу үеийн дүү нартаа зориулж юу хэлмээр байна?

-Өөрөө өөртөө үнэнч байгаараа л гэж хэлмээр байна. Үнэн байх чинь өөрөө хүний амьдралын хамгийн гол зарчим шүү дээ. Өөрийгөө алдахгүй зөв хэмнэлээр амьдраарай гэж хэлмээр байна.

Б.АНУ

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

The Hu хамтлагийн тоглолтын тасалбар 95 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ DNN.mn

Архангай аймаг зохион байгуулах “Ара” фестивалийн үеэр алдарт “The Hu” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах юм.

Тоглолтын тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ.

Тус хамтлагийн тоглолт ирэх сарын 20-нд болох ба тасалбарын үнэ 95 мянган төгрөг аж.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Дуучин Ч.Уранхолбоо алдарт эхийн I зэргийн одонгоо гардан авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулжлаа.

Дуучин Ч.Уранхолбоо буюу Дуучин Ану алдарт эхийн I зэргийн одонгоо гардан авлаа.