Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны 2 дугаар сарын 14-ний байдлаар “Валентин” нэртэй 3 хүн, ижил нэртэй 368 хос, ижил сар, өдөр төрсөн 1892 хос байна. Мөн 25-34 насны эрэгтэйчүүдийн 52.3 хувь нь гэрлээгүй байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Category: энтертаймент-ертөнц
Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Дэлхийн нийтээр Валентины баяр буюу хосуудын баяр болгон тэмдэглэдэг.
Тэгвэл монголчуудын хувьд ямар нэгэн томоохон баярын өдрүүдэд шинээр мэндэлсэн хүүхдэдээ тухайн баярын нэрийг өгөх тохиолдол цөөнгүй. Бид үүнтэй холбогдуулж манай улсад хайр болон валентин зэрэг нэртэй хэдэн хүн байгаа тухай мэдээллийг хүргэж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Монгол Улсад
Валентин нэртэй- 3 /2011 онд бүртгэгдсэн/
Хайр нэртэй- 8 /2012-2022 онд бүртгэгдсэн/
Гэгээн хайр нэртэй- 2 /2019 онд бүртгэгдсэн/
- Хайраа гэдэг нэртэй- 1 хүн /2019 онд бүртгэгдсэн/ байнa
“Poetry Night ” яруу найргийн төслийг санаачлагч,ерөнхий продюсер, “Болор цом”-ын болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.
– Зохиолын дуу, хошин шогоор биш яруу найргаар дамжуулан хүмүүст сэтгэлийн цэнгэл бэлэглэсэн, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг болсон энэхүү үдшийг зохион байгуулах санаа анх яаж төрсөн талаар эхлээд асууя?
-Бэгзийн Явуухулан гуайн яруу найргийн үдэшлэг болж, Ш.Гүрбазар найрагч “Тэхийн зогсоол” шүлгийг уншиж буй ховор бичлэг байдаг даа. Түүнийг үзээд яруу найргийн ийм гоё үдэшлэг хийх юмсан гэж санаа анх төрсөн. Германд таван жил сурч байхдаа “Poetry Slam” гэж манайхаар бол яруу найргийн наадамд оролцсон. Дэлхийн олон улсад яруу найргийн ийм үдэш, уншлага болдогийг мэдсэн. Ингээд Монголдоо хийх бодол төрсөн. Яг тухайн үед манай “Болор цом” нэр нь жаахан уначихсан, тэр ч байтугай утга зохиолын маань нэр нэлээн уначихсан, хүмүүс ном уншихаас илүү өдрийн хоолоо боддог эдийн засгийн хүнд цаг үе байсан. Тэр үед хошин урлаг, энтертайнмент илүү хөгжиж байсан. Энэ бүхэнтэй утга зохиолоо яаж хослуулж болох вэ, эдэнтэй яаж өрсөлдөж, олон хүнд хүргэх вэ гэдэг нь зохион байгуулах болсон бас нэг шалтгаан. Би өөрөө утга зохиолын салбарын хүн. Тэгэхээр энэ салбараа өөд нь татахгүй бол би өөрөө энэ салбартаа олигтой байж чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн. Та мэдэж байгаа, би өмнө нь “100 яруу найрагч 100 хайрын шүлэг”, “100 яруу найрагч 100 эх орны шүлэг” гээд л олон уншлага хийсэн. “Poetry night”- ийг Stand up Comedy хөгжиж байгаа энэ цаг үед шүлгийг ч бас Stand up хэлбэрээр найрагч нь өөрийнхөөрөө хүргэж байгаа байдлаар нь хөгжүүлэхийн сацуу мэргэжлийн тайз дэлгэцтэй, дуу хөгжим найруулгатай байх ёстой юм байна, мөн контент болгож авч үлдвэл би Б.Явуухулан найрагчийн бичлэгийг үзээд энэ ажлынхаа санааг олсон шиг хойч үе минь ч мөн адил одоо туурвиж байгаа сайхан хүмүүсийн залуу нас, дуу хоолой, уран бүтээлийг харах боломж гарах юм байна гэж харсан. Данзангийн Нямсүрэн найрагч шүлэг бүтээлээ өөрийнхөө хоолойгоор уншаад, тэр нь бидэнд үлдчихсэн зүйл байхгүй байна шүү дээ. Гэтэл бид ямар их дуртай билээ дээ. Тэгэхээр уран бүтээлчдийн шүлэг бүтээл, дуу хоолойг дэлгэцэнд мөнхөлж үлдээх нь маш чухал юм байна гэсэн санаа зорилготойгоор л хийж эхлүүлсэн.
Анхныхыг нь өөрийнхөө үеийн залуучуудаар хийсэн. Яагаад үеийнхнээрээ хийсэн бэ гэхээр ухаандаа, ерээд оныхонд юм уу, эсвэл танай үеийнхэнд, бүр Ардын уран зохиолчдод санал тавьсан бол зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр өөрсдөө ийм болдог, ингэж хийх гэж байгаа юм гэдгээ харуулах хэрэгтэй байсан. Эхний үдэшлэгт маань үзэгчид ч цөөхөн ирсэн. Манай үеийнхэн ч зарим нь итгээгүй л дээ. Гэсэн ч эхнийх маань үнэхээр гоё болсон. Найруулга, гэрэл, дэглэлт, тайз, дэлгэц, хөгжим, дуу хуур гээд бүгд тансаг байсан. Би зориуд ойр дотныхоо шүлэг яруу найраг сонирхдоггүй хүмүүсийг хүртэл чирэх нь холгүй авчирч үзүүлсэн. Тэр хүмүүс маань би өөрийгөө шүлэг сонирхдоггүй гэж боддог байсан ч яруу найрагчийн өөдөөс харж суугаад шүлгийг нь сонсоход чих рүү биш зүрх рүү ордог юм байна гэж байсан.
-Дараа нь таван Ардын уран зохиолчоор “Дахин давтагдашгүй” гэж хийсэн. Тэд саналыг хэрхэн хүлээж авав?
-Эхлээд Ш. Дулмаа гуайтай холбогдсон, Урнаа эгч их сайхан хүлээж авсан. Дараа нь П.Бадарч гуайн охин Бүжин эгч бас талархан хүлээж авсан. Настай хүмүүс учраас биеийн байдлыг нь харзнана аа л гэж байсан. Б. Догмид гуайд хэлэхэд намайг бүр гэртээ уриад, бид хоёр бүр дөрөв, таван цаг сууж яриад тайзан дээр ярих зүйлсээ бүгдийг нь нэг нэгээр нь тохирч байсан. Д.Цоодол гуай руу ярихад “Догмид орох юм уу, Бадарч байх юм уу, тэгвэл би орно шүү” гээд л. Тэр үед корона вирус яг сайн намжаагүй, дараагийн давлагаа омикрон хувилбар нь гараад ирсэн, настай хүмүүст халтай гээд бүгд санаа зовж байсан үе. Бас зохион байгуулах гэж байсан Corporate маань байгууллагаараа тусгаарлагдчихсан ч байж таараад хойшлуулах гэж байтал Т.Галсан гуайн бие чилээрхээд. “Би энд л орохгүй бол дараа өөр юманд бараг орохгүй байх” гэхээр нь л зүтгээд Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон доо, үзсэн хүмүүс бүгд бахархалтай үг хэлж байсан. Догмид гуайн “Хонгорзул”алдартай шүлгийг Д.Сосорбарам гуай унших гэж байгаад амжаагүй. Харин Н.Батцэцэг гавьяат үзэгчдийн суудлаас гарч ирээд уншиж байсан. Батцэцэг эгч Догмид гуайн үнэнч шүтэн бишрэгч юм билээ. Төрийн соёрхолт Д.Болд “Гоо амраг” дууг нь дуулах байсан ч ирээгүй. Уг нь ихэнх уран бүтээлчид уриалгахан хүлээж авдаг ч Д.Болдыг урьсан ч ирээгүй нь тоогүй санагдсан.
-Дараа нь ерээд оны таван найрагчийнх бас л ганган болсон?
-Тийм ээ, Х.Чилаажав, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Д.Галсансүх нарыг уриад “Ерэн он руу буцсан нь” нэрээр зохион байгуулсан. Хамгийн түрүүнд би Чилаажав ахыг бодсон. “ Эх орон”, “Аавдаа би хайртай”, “Бүсгүй” гээд “Хурд”-ын тэр олон гоё хит дууг зохиосон найрагч. Чилаа ахыг утга зохиол, сэтгүүл зүйн хүрээнийхэн л мэдэхээс ард түмэн тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Тоглолт үзсэн хүмүүс “Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ” гээд Хурдын Отгонбаяр ах, Дашнямтай, мөн Чилаа ах өөрөө дуулахад үнэхээр тансаг байсан. Дараа нь Б.Ичинхорлоо э г ч т э й холбогдсон. Их завгүй хүн шүү дээ. Эгч нь амжих болов уу гэ ж байсан . Тэгээд л Д.Галсансүх, Ц.Бавуудорж, Ц.Хулан найрагчид руу ярьсан. Ц.Хулан эгчтэй энэ үдэш л сайн танилцаж ярилцсан гээд бод доо.
-Одоо гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Хайр бол…” хэмээх яруу найргийн үдэш болох нь ээ. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Тусгай дугаараа онцгойлсон нэг, хоёр найрагчаар юм уу, эсвэл нэг сэдвээр хийж байя гэж ярилцсан. Энэ удаагийн тусгай дугаарт дандаа хайрын шүлгүүд уншигдаж, хайрын дуунууд дуулагдана. Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, төрийн соёрхолт Ш.Гүрбазар тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 14 шилдэг яруу найрагч энэ сарын 13-ны үдэш “UB палас”-ын тайзнаа шүлгээ дуудна. Жинхэнэ хайрын сонгодог үдэш болно. Ер нь Poetry Night нийтдээ арван цуврал хийгдэх төлөвлөгөөтэй . Гурван жилийн дотор арван цуврал хийхээс хоёр нь тусгай дугаар байх юм. Цувралын дөрөв дэхийг Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Пүрэвдорж, Д.Нямсүрэн, Р.Чойном нарын шилдэг найрагчдын бүтээлээр хийнэ.
Тав дахь ньҮржингийн Хүрэлбаатар, Шагдар сүрэнгийн Гүрбазар, Даваасүрэнгийн Ган-Очир нарын дууны уран бүтээлчдээр, зургаа дахь хип хоп төрлөөр, долоо дахь нь Мэнд-Ооёо гуайн үеийнхэн, найм дахь нь танай үеийнхнээр хийх юм. Гурван жилийн дотор ийнхүү 10 дугаар хийчихээд Улаанбаатарт “Poetry night Mongolia” гэдэг фестиваль хийхээр зорьж байна. Миний туйлын зорилго бол энэ фестиваль. Дэлхийн олон орноос зохиолч, яруу найрагчид, Нобелийн шагналтнууд Монголд ирээд Сүхбаатарын талбай дээр зүлэг дэвсч байгаад тухайн орных нь хэлээр шүлэг яруу найраг сонсоод тэдэнтэй уулзаад, талбайгаа тойруулж олон жижиг гэрүүд бариад, дотор нь нэг нэг яруу найрагч байрлаад, хүмүүстэй уулзаад зураг хөргөө авахуулаад хоёр, гурав хоногийн сайхан фестиваль зохиох мөрөөдөлтэй байгаа. Мөн үүний зэрэгцээ Их газрын чулуунд, эсвэл Мэнэнгийн талд бүгдийг нь аваачиж байгаад яруу найргийн задгай уншлага хийх бодолтой. Долоо хоногийн турш Монголд дэлхийн оюун санааны охь болсон уран бүтээлчдийг цуглуулах санаа зорилго бий. Үүнийхээ хүрээнд орчуулагч О.Чинбаяр ах, Г.Аюурзана ах гээд гадаад дотоодтой холбоотой хэлтэй устай, зөвлөгч нараараа гадагшаа холбогдуулж байна, мөн Ерөнхийлөгчийн ивээл дор ч юм уу, Гадаад харилцааны яамтай хамтраад төр засгийн хэмжээнд л хийх болно.
-Соёлын яам байгаад байвал бас хамтарч болох юм даа?
-Би бүх цувралаа хийхдээ Соёлын яаманд санал тавьдаг ч огт дэмждэггүй. Монголын ард түмэнд утга зохиолоо эргэн сэргээхийн тулд “Poetry Night”-ийг хийж байгаа, хоёрдугаарт энэ нэрийг Монголын гурван сая хүнээс ядаж тал нь мэддэг болчихоосой гэдэг үүднээс арван цуврал хийж байгаа. Бүх телевизээр үнэгүй цацаад байгаа шүү дээ. Дараа нь “Poetry night Mongolia”гэхэд монголчууд өөрсдөө тэрийгээ мэддэг байх хэрэгтэй. Монголд нэг удаа хийчихээд дараа жил нь өөр улс энэ “Poetry Night”-ыг хийдэг байгаасай гэж хүсч байгаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд, Монголын оюун санаа, монгол хэлт уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах , ялангуяа хүүхэд залууст зориулж бүтээж байгаа энэхүү төслийг маань төр захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд бодлогын түвшинд, санхүүгийн хувьд дэмжээрэй хэмээн уриалж байна.
Гурван жилийн хөл хорины дараа 2023 оны хаврын баяраар Хятад даяар гэр орондоо буцаж, ахан дүүс төрөл төрөгсдөдөө очих, гэр бүлээрээ аялах нүүдэл өрнөлөө. Хаврын баярын амралтын үеэр нийт зорчигчдын урсгал 2 тэрбум 950 саяд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 99.5 хувиар нэмэгджээ.
Хятадын төмөр замаар 8 сая 591 мянган, авто замаар 24 сая 350 мянга, агаараар 1 сая 456 мянган зорчигч зорчжээ. Хаврын баяраар аялал жуулчлалын бүтээгдэхүүний захиалга 2022 онтой харьцуулахад 40 хувиар, нэг хүнд ногдох аялал жуулчлалын зардал 50 хувиар өсжээ.
Киноны зах зээлийн орлого 6 тэрбум 400 саяас давсан байна. Онгоцны тийзийн захиалга 15 орчим хувиар нэмэгдэж, Бали арал руу нисэх онгоцны тийз 30 дахин, Сингапурынх 8 дахин, Манила 5 дахин, Бангкокийн Пукетийнх 4 дахин нэмэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ISS.GOV.MN
АНУ-ын Колорадо мужид байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагын ууланд байршуулсан хяналтын камер сонирхолтой гэрэл зургууд авсан байжээ. Камерын зургуудыг шалгахад 580 зургийн 400 орчим нь зөвхөн нэг баавгайн зураг байсан аж. Ихэнх амьтдын анзаардаггүй камерыг уг баавгай анзаарч ихэд сониучирхан янз бүрээр зурагаа авхуулсан байна.
Боулдер хотын байгаль орчныг хамгаалах газар нь ан амьтдыг хамгаалж, амьтдын дадал зуршил, амьдралыг судлах зорилгоор дархан цаазат газрын олон хэсэгт камер суурилуулдаг аж.
Г.АМАРСАНАА
“Outlaw” хамтлаг тайзнаа эргэн ирлээ. Тус хамтлагийнхан “Надаас бүү холдооч” VIP тоглолтоо валентины баяраар хийхээр болжээ.
Тоглолт Z’Terra terrace restauran-д болох бөгөөд 200 хүнд л тасалбараа борлуулах ажээ. Тасалбарын үнэ 25 Хосын тасалбар нь
Тус хамтлагийг “Андын дурсгалд”, “Мөсөн хайр”, “Зүрхэн тэнгэрийн наран”, “Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь та бүхэн мэдэх биз ээ.
Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжгийг найруулагч Б.Баатар физикл драмын төрлөөр найруулан өнгөрсөн жил тавьсан билээ.
2022 оны наймдугаар сард 100 дахь тоглолтоо хийсэн “Тамгагүй төр” жүжгийг “The Mongol Khan” нэртэйгээр ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотын West End театрт тоглохоор бэлтгэл хангаж эхэлжээ. West End нь дэлхийн хамгийн өндөр түвшний театруудын нэг бөгөөд жуулчид олноор очдог урлаг соёлын байгууллага аж.
“Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 40740 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олсон гэх статистикийг мэдээлсэн ба орлого, үзэгчдийн тоогоороо Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоосон.
Тус жүжгийг өнгөрсөн долоодугаар сарын 10-наас эхлэн Монголд ирж буй жуулчдад зориулж Монголын нэрт дуун хөрвүүлэгчдээр жүжгээ англи, хятад, солонгос хэлнээ буулган үзүүлсэн юм.
“Тал нутгийн мөсөн шоу” буюу “Grass land on Ice 2023″ уран гулгалтын анхны шоу тоглолтыг энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Шоунд МУ-ын уран гулгалтын тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ, Япон улсын Хонго Рика Ростелеком Гранпри тэмцээн, Финляндия Трофи тэмцээний аварга, дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай мэргэжлийн уран гулгалтын тамирчин, УрамацуЧисато ОУ-ын Тэшүүрийн ХолбооныГранпри цуврал тэмцээнийн 5-р байрны тамирчин, Каракава Цунэхито, Хонда Хироки зэрэг японы мэргэжлийн уран гулгалтын тамирчид,АзүмаКанхоМУСТА, Алтан гадаст одонт Япон улсын Азүма урсгалын бүжигчин, Азүма Канъя, Хаяанаги Масакацү үндэсний өв тээгч бүжигчид оролцож, мөсөн дээр уран гулгалтын спорт урлагийг хослуулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах юм.
Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Grass land on Ice” ашгийн бус тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Төрийн банк, ивээн тэтгэгчээр Монгол Улсын Соёлын Яам, БТСУ Хороо,Поларис Их дэлгүүр,IBIS STYLES Ulaanbaatar Hotel оролцож байна.
Шоу тоглолт 1-р сарын 27-ны 19:30 цаг, 28-ны 15:00, 19:00 цагаас “Степпе Арена” мөсөн ордонд болно. Мөсөн ордны тасалбар түгээгүүр, Ticket.mn сайтаар тасалбарыг 25-55 мянган төгрөгөөр борлуулж байна.
Уран гулгалтын спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдэнд зориулсан спорт-урлагийн үзүүлбэрийн хүртээмжийг сайжруулах, уран гулгалтыг нийтийн хүртээл болгон таниулах, олимпизмыг сурталчлахаар Японы Тэшүүрийн Холбоотой хамтран зохион байгуулж байна. Мөн Японы ЭСЯ дэмжин ажиллаж байна. Шоу тоглолтын найруулагчаар УДЭТ, Орфей театрын ерөнхий найруулагч М.Батболд, ДБЭТ-ын Ерөнхий зураач МУУГЗ Г.Ганбаатар, ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, “Буган” хамтлаг, Никитон хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун, дуучин МУГЖ Д. Оюунтүлхүүр, монгол бүжигчин МУСТА М. Мөнгөнцэцэг багш, Доктор (Ph.D), Б.Маралжингоо оролцох аж.
Тасалбар авах линк :
https://www.ticket.mn/event/1467/
https://ticket.steppearena.mn/events/63c7e4684d20d8450fce1d9d
Залуучуудын өвлийн IV наадам ирэх 2024 онд БНСУ-ын Канвонд болно. Наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа.
Энэ нь “Пёнчан-2018” өвлийн олимпын бэлгэдэл сахиус болох Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон хөгжилтэй цасан бөмбөлөг Moongcho юм. Маскотын загварыг коллежийн оюутан бүсгүй Пак Со Юн гаргасан байна.
Цасны цэнхэр шил, улаан ороолт зүүсэн Moongcho нь Пёнчаны өвлийн олимпод оролцсон тамирчдын бүх ур чадварыг өөртөө шингээсэн дүр бөгөөд олимпод оролцогч найз нартаа туслахад үргэлж бэлэн байдаг хэмээн тайлбарлажээ.
Зохион байгуулагчид энэхүү маскотоор дамжуулан залуучуудын өвлийн олимпод оролцож буй тамирчид хамтдаа өсөн дэвжихийн зэрэгцээ хүсэл мөрөөдлөө хуваалцаж, цагийг зугаатай өнгөрүүлэхийг уриалж байна.
Нэрийн тухайд оюун бодол, хүч чадлыг нэгтгэнэ гэсэн утга бүхий Moongchida гэх ханзнаас үүсэлтэй юм байна.
Залуучуудын өвлийн олимп 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд болох бөгөөд 1,900 тамирчин спортын долоон төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм хэмээн МҮОХ-ноос мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа
Дараа нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Төсвийн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан тогтоолын хэрэгжих хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын хэрэгжих хугацааг 01 дүгээр сарын 30-ны өдөр болгон өөрчлөх саналыг дэмжин, тогтоолыг эцэслэн баталлаа.
“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг батлав
Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлах зохицуулалтын дагуу Байнгын хороодоос 36, Монгол Улсын Засгийн газраас 66, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 37, Ардчилсан намын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль, тогтоолын төслийн саналаас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль, тогтоолын төслийг тусгалаа хэмээн танилцуулав.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан нэн түрүүнд батлах шаардлагатай хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахдаа ач холбогдлоор нь эрэмбэлэх, хууль, тогтоолын төслүүдийг батлах, хэлэлцэх гэж ангилах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх нь зүйтэй талаар тус тус саналаа илэрхийлжээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тогтоолын төсөлд тусгах талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан 40 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар тусган УИХ-ын 02 дугаар тогтоолыг баталсан. Эдгээрээс 13 хуульд өөрчлөлт оруулаад байгаа. Үлдсэн хуулиудаа хэзээ батлах вэ. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгасан уу хэмээн тодруулсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, тогтоолын төслийн гуравт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай гээд тодорхой зааж оруулсан байгаа. Тэгэхээр хуулийн төслүүдийг өргөн баривал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтах боломжтой гэсэн хариулт өгсөн.
Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг батлав.
Тогтоолд доорх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.
1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/Байгаль орчны багц хуулийн төсөл;
7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
12/Газрын багц хуулийн төсөл;
13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
22/Казиногийн тухай хуулийн төсөл;
23/ “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
Дараа нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан.
Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн холбогдох зарим зүйл, хэсэг, заалтыг уялдуулах талаар гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 81.8 хувийн саналаар дэмжсэн байна.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, олон нийтийн санаа бодлыг шаардлага байна хэмээн мэдэгдээд, хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.