Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шөнө дундын бүжиг”-ийг М.Батболд найруулна DNN.mn

“Орфей” театрынхан ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлнэ. Эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгож, хүргэхээр болжээ.

“Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. “Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг М.Батболд өнөө цагийн үзэгчдэд зориулан найруулах бөгөөд энэ удаа кабаре төрлөөр, драм нь насанд хүрэгчдэд зориулан хүргэхээрээ онцлог.

Ташрамд сонирхуулахад, “Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшныхан 2001 онд үзэгчдэд анхлан хүргэхэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Уранчимэг,Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нарын жүжигчид тоглосон бөгөөд 2011 онд дахин сэргээн тоглоход Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Г.Отгонцэцэг, Б.Баярмаа, Б.Оюунбаатар, Л.Амарсайхан нар тоглож байв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг Орхон аймагт дэлгэнэ DNN.mn

Монголын Уран Зургийн галерейгаас Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал уран зургийн бүтээлүүдээс бүрдсэн “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг Орхон аймагт зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт тавдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Уурхайчин” соёлын ордонд болно. Үзэсгэлэнг тавдугаар сарын 10-15-нд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт дэлгэх юм байна. Үзэсгэлэнд:

  • Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн уурч”
  • Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”
  • Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл”
  • Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”
  • Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”,
  • Ё.Өлзийхутаг “Эх нутгийн эзэд” зэрэг Монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлээс дэлгэх юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба Монголын үнэт зүйл” сэдэвт лекц уншиж, алдарт “Дэлхий” хамтлаг бүрэн хэмжээний концертоо тоглоно.

Орхон аймагт зохион байгуулах Соёлын сэргэлт-2023 аяны үеэр тусгай үзэсгэлэнгээс гадна соёл, олон нийтийн хөтөлбөр, урлаг, соён гэгээрлийн лекц, чадавхижуулах сургалтууд зохион байгуулах аж. Соёл урлагийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчлах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор энэхүү тусгай үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам наймдугаар сард болно DNN.mn

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймгийн Их газрын чулуунд болдог уламжлалт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам наймдугаар сарын 11-12-нд болно.

May be an image of Mount Rushmore

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ DNN.mn

Дэлхийн монгол хамтлаг “Хү” анх удаа эх орондоо тоглохоор боллоо. Тэд экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадмын тайзнаа тоглох юм байна. Тодруулбал, тус фестиваль 2023 оны зургаадугаар сарын 1-4-ний хооронд буюу дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.

Өөрөөр хэлбэл “The HU” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний задгай талбайн тоглолтоо хийхээр болж буй нь энэ юм. “Хү” хамтлагийн хувьд ирэх зургаадугаар сард Европын орнуудаар урт хугацааны аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд буй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр”-аар аялуулна DNN.mn

“Орфей” театр хөшгөө Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр 2021 онд нээсэн. Түүнчлэн удаах уран бүтээлээрээ АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэсэн.

Тэгвэл тус хамт олон ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, ихэнх театр, чуулга, урлагийн байгууллагууд зуны улиралд уран бүтээлээ завсарлаж, үзвэрийн жилийн нээлтээ намар нээдэг бол “Орфей” театрынхан ирэх зун шинэ уран бүтээл хүргэхээр шийдсэн аж.

“Зуны шөнийн театр” төслийн хүрээнд “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг толилуулна. Эл зохиолыг театрын урлагт дурлагсад зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” нэрээр нь эчнээ мэдэх бөгөөд “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. Харин удаа эл жүжгийг содон нэр, сонирхолтой өнгө төрх, шинэлэг найруулга, тавилттайгаар хүргэхээр зорьжээ. Ташрамд сонирхуулахад, “Fucked up night” кабаре драм нь насанд хүрэгчдэд зориулсанаараа онцлог аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime” наадмын “PRE-EVENT” маргааш болно DNN.mn

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

“PRE-EVENT”-д

  • A dawn is
  • Kade x Grey
  • The shy poopers
  • Eccesion
  • Vagabond
  • Deaf cats
  • Teresa in the moon хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21 дэх жилдээ болох гэж буй “Playtime” хөгжмийн наадамд энэ жил АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, ХБНГУ, ОХУ зэрэг гадаад улс орны нийт 20, дотоодын 170 гаруй уран бүтээлч оролцох юм.

play-time-pre-event-agenda-640x640

play-time-pre-event-1-640x640

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Алтан өв” бий биелгээний наадам боллоо DNN.mn

“Алтан өв” бий биелгээний наадам өчигдөр Ховд аймагт болж, нэрт бийч, бүжиг дэглээч Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дугараагийн нэрэмжит болгон дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.

Бий биелгээний наадам цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас гэсэн ангиллын дагуу өрнөж, давхардсан тоогоор 700 гаруй хүүхэд гоцлол болон хамтлаг төрөлд авьяас ур чадвараа сорин өрсөлдлөө.

“Алтан өв” наадам нь Монгол үндэстний уламжилж ирсэн язгуур бий биелгээг гарган ирэх, сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн хүүхдэд урлагт багаасаа дуртай болох, бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, урлагийн мэдрэмжтэй болох, бүжгийн урлагийн өв хийгээд соёлд суралцах боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой.

Тус наадам нь 2015, 2017, 2019 онд бий биелгээ Б.Дугараа гуайн дэглэн найруулсан бүжгүүдээр өрнөж байсан. Тэгвэл энэ жил оролцогчид өөрийн сонирхлын дагуу үзүүлбэрээ толилуулсан байна. “Алтан өв” бий биелгээний наадмын шүүгчээр дөрвөн хүн ажилласан. Үүний нэг бол нэрт бийч, бүжиг дэглээч Б.Дугараа агсны хүү Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг юм.

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүжиг анги нь одоогоор 11 гишүүнтэй. Тус бүжиг анги анх 2015 онд Б.Дугараагийн нэрэмжит болсноос хойш түүний дэглэлт бүжгүүдийг түлхүү үзэгчдийн хүртээл болгож иржээ.

Б.Дугараа нь 1937 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

Бага насандаа торгуудын агсал, эрээн хавирга, цацал гэдэг бүжгийг биелж байсан бөгөөд аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр орсноос хойш 32 жил бүжиглэж, бас бүжиг дэглэжээ, Өөрөө биелж, бүжиглэхээс гадна хамгийн олон буюу 100 гаруй бүжиг дэглэсэн аж.

Түүний дэглэсэн “Зандан товшилт” бүжиг МҮОНРТ-ээс зохион байгуулсан уралдааны тэргүүн байр эзэлсэн байдаг. Энэхүү бүжиг Алтайн хязгаараас Дорнодын тал хүртэл тархан Б.Дугараагийн “Зандан товшилт” гэж алдарших болжээ.

Б.Дугараа агсны бүжгийн тавил нь Баруун Монголчуудын намба, ард түмний аж амьдрал, хөдөлмөрийн үйлийг бүжгээр тодорхой илэрхийлэн харуулсан гэдгээрээ онцлогтой.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

17 дугаар тойргийн тоглолт маргааш эхэлнэ DNN.mn

МХБХ-ны Моби Дээд Лигийн тэмцээн үргэлжилж байна. 16 тойргийн дараахь байдлаар “Улаанбаатар” клуб 40 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол аман хүзүүнд “Дэрэн” клуб 33 оноотойгоор, “Булган СП Фалконс” 30 оноотой удаалж буй.

Төв Азарганууд клубийн довтлогч Ц.Түмэнжаргал 22 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

17 дугаар тойрог маргааш 12.00 цагаас “Хаан хүнс Эрчим”, “Булган Фалконс” багын тоглолтоор эхэлнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Цахим контентын дүрмийг заавал дагаж мөрдөх ёстой DNN.mn

Европын Холбоо өөрийн баталсан Цахим контентын дүрмийг нь заавал дагаж мөрдөх компаниудын жагсаалт гаргасныг тус холбооны Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн дээд комиссар Тиерри Бретон мэдээлжээ.Уг жагсаалтад “Alphabet” компанийнтаванохинкомпани, “Meta Platforms”-ын хоёр платформ, “Microsoft”-ын хоёр платформ, “Twitter”, “Alibaba AliExpress” зэрэг 19 томоохон компани багтсан байна.

Цахим платформууд: “Alibaba AliExpress”, “Amazon Store”, “Apple AppStore”, “Booking.com”, “Facebook”, “Google Play”, “Google Maps”, “Google Shopping”, “Instagram”, “LinkedIn”, “Pinterest”, “Snapchat”, “TikTok”, “Twitter”, “Wikipedia”, “YouTube”,“Zalando” бол хайлтын системүүд: “Bing”, “Google Search” орсон байна. Эдгээр хамгийн том цахим платформ болон хайлтын системийг хэрэглэгчдийнх нь тоог үндэслэн энэ жагсаалтад оруулсан бөгөөд тэдгээрт сар бүр хамгийн багадаа 45 сая байнгын хэрэглэгч ханддаг аж.

Цахим үйлчилгээний тухай хууль (“DSA”) гэж нэрлэгдэж буй энэхүү журам нь компаниудыг эрсдлийн менежмент болон хөндлөнгийн бие даасан аудит хийх, эрх бүхий байгууллага, судлаачидтай мэдээлэл хуваалцах, энэ оны наймдугаар сар гэхэд дотоод журмаа дүрэмд нийцүүлэн батлахыг шаарддаг байна.

Компаниуд буруу ташаа мэдээлэл өгөхөөс зайлсхийх, хэрэглэгчдийн хувийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн сонголтыг нэмэгдүүлэх, мөн хүүхдийг зохисгүй мэдээллээс хамгаалахын тулд энэхүү шинэ дүрмийг дагаж мөрдөх ёстой болжээ. Эс бөгөөс нийт хөрөнгийн эргэлтийнхээ 6 хүртэлх хувиар торгуулж болзошгүй болоод байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ DNN.mn

Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж байгаа юм. Уг киноны хэсэгт монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр Монголд иржээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна. Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” хэмээлээKBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулж солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм.