Categories
мэдээ энтертаймент-ертөнц

БНХАУ-д “Apple”-ийн борлуулалт буурч, “Xiaomi”-ийн зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллароор тэлэв DNN.mn

“Xiaomi” компанийн хувьцааны ханш зургадугаар сараас хойш 60 гаруй хувиар өсөөд байна

“Apple”-ийн борлуулалт БНХАУ-д буураад буй энэ үед дотоодынх нь үйлдвэрлэгч “Xiaomi”-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш зургадугаар сараас хойш 60 гаруй хувиар өсөж, “Hang Seng Index”-д өсөлтөөрөө тэргүүлээд байгаа юм.

Мөн хугацаанд тус компани цахилгаан автомашин болон бусад салбарын бизнес рүү хүч үзэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.

“Apple”-ийн борлуулалт санхүүгийн жилийн IV улиралд БНХАУ-д нэлээдгүй хэмжээгээр буурчээ.  Харин тус улсын “Android” үйлдлийн системтэй дотоодын гар утас үйлдвэрлэгчдийн хувьд энэ нь зах зээлээ идэвхжүүлэх томоохон боломж болж байгаа аж.

“Huawei Technologies”-ийн “Mate 60 Pro” загварын гар утас БНХАУ-ын зах зээлд амжилт үзүүлсний дараа “Xiaomi 14” загвар аравдугаар сарын эцсээр нээлтээ хийснээсээ хойш нэг сая гаруй захиалга хүлээн авчээ.

 

Эх сурвалж: BloombergTV

Categories
энтертаймент-ертөнц

“Трио” кино “Free Speech Film” олон улсын кино наадмын шилдэг зургаан киноны нэгээр шалгарчээ DNN.mn

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио уран сайхны кино АНУ-д болж буй “Free Speech Film олон улсын кино наадамд оролцож байна.

Тус наадамд 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн дэлгэцийн бүтээлүүд өрсөлдөж байгаа бөгөөд “Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. Энэ нь тус киноны 19 дэх олон улсын шагнал юм. “Трио” уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийж байв.

May be an image of text that says "FREE SPEECH AWARD OFFICIAL SELECTION"

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг энэ кинонд хөндсөн.

“Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.  

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно DNN.mn

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг.

Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Боловсролын газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж буй юм. Тус наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүд шалгарлаа. Тодруулбал,

  • Тэргүүн байранд Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг,
  • Дэд байранд Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,
  • Гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,
  • Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг
  • Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын 3-р сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич,
  • Шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн “Сингапур” сургуулийн захирал Ж.Маргад,
  • Шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго
  • Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Эгшиглэн” хамтлаг,
  • Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,
  • Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагууд тус тус шалгарсан юм.

Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу хуур цалгисан гала тоглолтод та бүхнийг урьж байна.

Эх сурвалж: НСУГ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өрнө дорнын соёлыг агуулах Шанхай, Тяньжин DNN.mn

Монголчууд бидний хамгийн сайн мэдэх хийгээд бас хамгийн муу мэдэх улс бол өмнөд хөрш Хятад. Түүхийн бүх л үеийн туршид нүүдэлчид тэдэнтэй ямагт хөрш оршин, хэн хэнийгээ эзлэхдээ эзэлж, ялагдахдаа ялагдаж ирсэн. Тэглээ гээд бид өнөөдөр ч гэсэн хөрш оршсоор. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын эхний хоёрт бичигдэх тус улсын хөгжил гарцаагүй шинэ шатанд гарчээ. Нэг үгээр бол бидний өмнө нь мэддэг байсан Хятад огт өөр, цоо шинэ Хятад болсон байна.

Бээжин хотод бууж түр амсхийж аваад оройхондоо орон нутгийн зорчигч тээврийн цахилгаан галт тэргээр Шанхай хотыг зорин хөдөллөө. Шанхай хот бол өнгөрсөн хийгээд одоо, өрнө болоод дорно дахиныг хамтад нь агуулж байдаг өвөрмөц хот билээ. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг нь цагт 345 км хурдалдаг. Туйлын тав тухтай. Цонхны шил нь хүртэл хүний нүд эрээлжлэхээс сэргийлсэн тусгай давхаргатай. Суудлын аравч нь зорчигчоо ядраахааргүй хойшоо сайн налж өгнө. Унтаад явахад ямар нэгэн тээргүй. Сүүлийн жилүүдэд хот хооронд явахдаа өндөр хурдны галт тэргийг сонгох нь давамгай болж. Хүссэн газартаа хурдан, тав тухтай, аюулгүй хүрчихдэг учраас. Хүний нэн тэргүүний хэрэгцээ болох ариун цэврийн өрөөний үйлчилгээ нь үнэхээр сайн. Хүн ороод гарах болгонд арчиж цэвэрлээд дараагийн хүн ороход ямар ч асуудалгүй болгоно. Ажиглаад байхад 30 минут тутамд хогийн савыг цэвэрлэж байх жишээтэй. Хятадын хөгжил дэвшлийг харуулах нэг зүйл нь яалтгүй энэхүү хурдны галт тэрэг ажээ.

Хятад улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Шанхай хот 26 сая орчим хүн амтай, санхүү худалдаа арилжааны төв цэгүүдийн нэг. Шанхай хотын газар зүйн ашигтай байршил нь худалдааны тун чухал зангилаа болоход нөлөөлсөн гэж үздэг. “Дорнын далайн сувд” гэж нэрлэгддэг Шанхай хот тэнд очсон хэн бүхний харааг булаах, сонин гоё үзүүштэй газруудаар арвин. Хятад даяарын хамгийн алдартай цэцэрлэгүүдийн нэг бол тус хотод байх “Юү” цэцэрлэгт хүрээлэн. Шанхай хотын жуулчдыг татах ер бусын газрын нэг бол гарцаагүй. Мин гүрний үед буюу XVI зууны хавьцаа нэгэн ноён аав ээждээ зориулж уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан гэдэг. Ер нь хаа газрын хуучны сүм барилгууд хүмүүст ер бусын сайхан сэтгэгдэл төрүүлдэг дээ. Юү цэцэрлэгт хүрээлэн бол яг л тийм газар. Мэдээж гадны болон дотоодын жуулчдын хөл тасрахгүй. Шанхай хотод очвол заавал үзэх газар. Шанхай хотын худалдааны гудамж болох “Нанжин зам” бол Азидаа төдийгүй дэлхийд нэлээн дээгүүр “жаалах” томоохон худалдааны гудамж. Өдөртөө дор хаяж л сая илүү хүн тэр хавиар явж арилжаа худалдаа хийдэг гэх. Саяхныг болтол энгийн хэрэглээний барааны зах байсан бол өдгөө дэлхийн том, том брэндүүд, дээд зэрэглэлийн ресторан, зочид буудлуудаар дүүрсэн супер газар болжээ.

Шанхай хотыг нэг амьсгаагаар үзээд барахгүй нь мэдээж. Гэхдээ заавал очиж үзэх газар бол Хуанфу мөрний баруун эргээр байрлах Бунд гэх газар. Энэ газар барилгын архитектураараа алдартай. Бунд готик, сэргэн мандлын үеийн архитектурын хэв маягийг агуулсан хуучин цагийн барилгуудаар элбэг газар. Дээрээс нь нэмээд орой болмогц эрэг дагуух

барилгуудын гэрэлтүүлэг ер бусын чамин үзэмжтэй харагдана. Энэхүү үзэмжийг мөрний голоор явах жуулчдад зориулсан усан онгоц дээрээс тольдоход хараа булаам. Өнгөрсөн зун Монголд түрээсийн дугуйн үйлчилгээ  явж эхэлсэн. Тэгвэл яг тийм дугуйн үйлчилгээ тэнд үнэхээр хүчийг авчээ. Хаашаа л харна, өнгө өнгийн түрээсийн дугуй. Үнэ хөлс нь ч боломжийн юм. Шанхай хотын гудамжийг чимэх бас нэг зүйл байгаа нь дотоодын үйлдвэрийнх нь цахилгаан автомашинууд.

Бүрэн цахилгаан машин нь ногоон дугаартай. Загвар хийцийн тал дээр бол яалтгүй “тасраад” алга болсон байна аа. Гадна загвараас гадна салоных нь чамин тансагийг гайхмаар. Магадгүй ирээдүйн машины чиг хандлага өнөөдөр Хятадад бий болж байх шиг. Мэдээж цахилгаан машин өөрөө шинэ гэж хэлж болохуйц. Гэхдээ ирээдүй яалтгүй цахилгаан машин болох учраас өмнөд хөршийнхөн энэ талын хөгжилд ихээхэн мөнгө зарцуулсныг төвөггүй харж болохоор.

Шанхай хотын гудамжинд сигнал орилуулж байгаа автомашин олж харсангүй. Тэр олон мянган машин холхиж байгаа ч эв зүйгээ олоод хэн хэндээ төвөг бололгүй зохицоод явчихаж болж байна. Хуучны болон орчин цагийн барилгын хэв маягийн сонгодог сүлэлдээн дундаас ялгарах нэг зүйл бол Шанхай дахь олон улсын санхүүгийн төв барилга. Энэхүү санхүүгийн төвийн барилга 492 метр өндөртэй, нэн орчин цагийн дизайныг агуулсан бөгөөд тэнгэр баганадан сүндэрлэнэ. 101 давхар уг барилгад дэлхийн 20 гаруй орны үндэстэн дамнасан санхүүгийн байгууллага, томоохон худалдааны төвүүд байх бөлгөө. Хятадад бэлэн мөнгөний хэрэглээ эрс багасчээ. Алипэй, вичатаар л голдуухан гүйлгээ хийцгээж байна. Зам харилцаа, хүмүүсийнх нь аз жаргалтай байдал гээд бусад зүйлсийн талаар ярих юмгүй болжээ. Үйлдвэрлэгч улс учраас өргөн хэрэглээний төдийгүй бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн хямдхан. Монголчууд бид “аймшигтай” үнэтэй бараа худалдан авч байна. Мэдээж хэн нэгэн хүн тухайн бараагаа өөрөө хэрхэн үнэлэх нь дурын хэрэг боловч манай хэд бол бас арай л гэмээр, арилжаа наймааны ёс зүйгүй хэд дахин нугалж зарж байх шив дээ.

Шанхай хотоос хойшоо Тяньжин хот руу хурдны галт тэргээр дөрвөн цаг гаруй явж хүрэх юм. Өмнөд хэсгийн хотоос хойшлох тусам цаг агаарын хувьд бага зэрэг сэрүүсэх боловч даарах зүйлгүй. Тяньжин хот бол хойд Хятадын далайн хамгийн том боомтыг түшиглэсэн хот. Эдийн засгийн хувьд хүчирхэг. “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэгдэх нь ч бий. Байгалийн баялгаар арвин. Байгалийн хий болон газрын тосны дориун нөөцтэй газар аж. Түүх соёлын талаар бас л Герман, Англи, Франц, Орос, Грекийн барилгын хэв шинжийг агуулсан олон арван барилгатай. Эртний Грекийн сонгодог хэв маяг, итал маягийн хөшөө дурсгалуудтай газар юм. Бараг л тэр хэсэг газрыг “Бяцхан европ” гэхээр юм билээ. Энэ дунд Италийн аялагч Марко Пологийн нэрэмжит талбай байх бөгөөд голдуухан зоогийн газрууд, уушийн газрууд төвлөрсөн жуулчдын диваажин энд байрлана. Энд зарж байгаа шар айрагны амт ер бусын таашаалтай. Намрын сайхан чимчигнэсэн айрагтай зүйрлэмээр юм уу даа. Мэдээж мөн л хуучны барилгын дурсгалт газруудтай. Бараг мянга орчим жилийн түүхийг хадгалсан Дүлө гэх буддын сүм Тяньжин хотод оршино. Эртний соёлын гудамж нь Хятадын эртний соёл хийгээд түүхийг хадгалан үлдсэн бөгөөд амттай хоол, эд өлгийн зүйлс, хоол хүнс гээд ер нь байхгүй юм байхгүй. Худалдаа арилжаа хийхэд тэнгэрт хадсан үнэтэй биш. Гэхдээ хүнсний зүйл нь амттай, чанартай. Элдэв бэлэг дурсгалын зүйлсээр элбэг. Тяньжин хотод очсон хэний ч харцыг булаах нэг зүйл бол “Тяньжиний нүд” хэмээх 110 метрийн голчтой, 48 бүхээгээс бүрдэх алсыг харагч. Нэг бүтэн тойроход гуч орчим минут зарцуулдаг супер байгууламж нь энэ хотыг тольдох нүд гэж болно.“Тяньжиний нүд” нь төмөр замын гол буудлаасаа холгүй, Хай голын дунд сүндэрлэнэ. Энэ хотод очсон хэн ч бай уг алсыг харагч дээр заавал суух ёстой л юм байна лээ.

Тяньжин хотод байх ёстой л түм түжигнэсэн газар бол Шаазан байшин байрлах гудамж ажээ. Битүү шаазангаар хучигдсан энэ барилга хачин чамин үзэмжтэй харагддаг. Шаазан байшин анхандаа бол франц маягийн жижгэвтэрхэн барилга байсан ч эзэн нь хожмоо битүү шаазангаар өнгөлөөд, хашаа хороог нь шаазан ваараар барьснаар жуулчдын үзэх дуртай, тус хотын хамгийн гоё газруудын нэг нь болжээ. Уг байшин дотор орвол Хятадын хуучин цагийн модон эдлэлүүд олноороо байх юм билээ. Хуучны эдлэл сонирхдог хүний хувьд яалт ч үгүй нүд булаахуйц тавилга сэлт давхар бүрд нь өрөөстэй. Ер нь Тяньжин хот нь гар урлалын бүтээгдэхүүн, баримлууд, далайн гаралтай хоолоороо Хятад даяар алдартай. Бараг л аль ч зоогийн газраар нь орсон, томоохон хүнсний дэлгүүрээр орсон бай далайн хүнсээр арвин. Харахаас ч дотор арзаймаар эвгүй эвгүй амьтад энд бол жирийн л хүнс юм даа. Тийм ч болохоор далайн хүнсээрээ алдартай.

Тяньжин хот нь манай улсын хувьд ч мөн чухал ач холбогдолтой. Жишээ нь, жилдээ гэхэд энэ хотын боомтоор дамжин 90 000 орчим чингэлэг ачаа манай улсад ирдэг. Уг боомт бол жилдээ 500 орчим сая чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай юм билээ. Дэлхийн 180 гаруй орон, бүс нутгийнхаа 500-гаад боомттой холбогддог асар том боомт хот юм. Боомтын үйл ажиллагаагаараа асар их ашигтай ажиллана. Том боомт хот учраас харьцангуй хямд бараа бүтээгдэхүүнтэй.Тяньжин хот нь нийслэл Бээжингээс холгүй, хурдны галт тэргээр 30-аад минут давхиад орчих газар тул ер нь нэг очоод үзчихээрэй гэмээр хот байна лээ. Үзэх харах юм арвинтайгаас гадна шоппинг хийхэд тун аятайхан газар. Шанхай болон Тяньжин хотууд тухай цухасхаан өгүүлэхэд нэг иймэрхүү. Аяллаар явж байгаа бол эдгээрээс гадна үзэж болох маш олон газрууд бий. Бас Хятадаар аялбал техник технологийн үсрэнгүй хөгжлийг ч мэдрэх хэрэгтэй. Гар утаснаас эхлээд цэвэрлэгээ болон хоол хүргэлтийн ботууд, өндөр хурдны галт тэрэг, цахилгаан автомашин гээд олон олон зүйл байна даа.

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд өссөн солонгос охины тухай шинэ цуврал Өмнөд Солонгосын үзэгчдийн дунд өндөр эрэлттэй байна DNN.mn

JTBC суваг саяхан “Strong Girl Nam-soon” шинэ цувралаа цацаж эхэлсэн нь Өмнөд Солонгосын зах зээлд эрэлт өндөр байна.

2017 оны “Strong Girl Bong-soon” цувралын нэг хувилбар болох энэ бүтээлийн эхний анги аравдугаар сарын 7-нд цацагдсан бөгөөд долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад шинэ ангиуд нь цацагдаж байгаа.

Өнгөрсөн ням гаригт дөрөвдүгээр анги нь JTBC сувгаар цацагдсан юм. Бас Netflix видео стриминг платформд шинэ ангиуд нь зэрэг нийтлэгдэж байгаа.

Цувралын нэг, хоёрдугаар ангиуд тухайн өдрийнхөө хамгийн өндөр үзэлттэй шоунуудын нэг ба хоёрдугаар байранд 4.3 хувь, 6.1 хувийн үзүүлэлттэй жагссан тухай Nielson Korea агентлаг мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан гурав, дөрөвдүгээр ангиуд нь 8.0 ба 9.8 хувийн үзүүлэлтээр мөн жагсаалтын гурав, хоёрдугаар байруудад жагсжээ.

Энэхүү цувралд бага насандаа Монголд төөрч үлдсэн Нам-сүн (жүжигчин И Юү Ми) охин том болсныхоо дараа төрүүлсэн эцэг эхээ олохоор Сөүл хотын Каннам дүүрэгт ирж байгаа түүхийг өгүүлдэг.

Тэрбээр ээжийнхээ талын удмыг дагасан байгалийн онцгой хүч чадалтай бүсгүй юм.

Энэ цувралын зургийн зарим хэсгийг Монголын тал нутагт авч, жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар Нам-сүг өсгөж хүмүүжүүлсэн монгол аав, ээжийн дүрийг бүтээжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Сэр сэр салхи” кино “Оскарт” нэр дэвшинэ DNN.mn

2024 оны Оскарын шагналын уран сайхны киноны төрөлд П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (City of Wind) кино нэр дэвшсэн талааар  “Deadline” мэдээлжээ.

Саяхан Венецийн кино наадмаас жүжигчин Болд-Эрдэнэ “Venice Horizons Award”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Уг кинонд 17 настай Зэ (Тэргэл Болд-Эрдэнэ) тосгоныхоо бөөгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ сургуульдаа шамдан суралцаж буй тухай өгүүлдэг. Зэ Маралаа (Номин-Эрдэнэ Ариунбямба) таарснаар түүний мэдрэмж сэрж, өөр бодит байдал боломжтой мэт санагдана. Лхагвадуламын найруулсан нөгөө богино хэмжээний кино болох “Есдүгээр сарын цас” нь 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” номинацид Ориззонтигийн нэрэмжит шагналыг хүртэж байсан бол өнгөрсөн жил TIFF-ээс “Олон улсын шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртсэн юм. Мөн өнгөрсөн тавдугаар сард Сэр сэр салхи киноны олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авчээ.

Тэгвэл уг кино 2024 оны “Оскар”-ын шагналд Монголоос ийнхүү нэр дэвшиж, дэлхийн 53 улсын кинотой өрсөлдөхөөр болсон байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ оны зэрлэг ан амьтдын инээдмийн гэрэл зургууд DNN.mn

Энэ оны зэрлэг ан амьтдын инээдмийн гэрэл зургийн шигшээд шалгараад буй фото зурагнуудыг танилцуулж байна

Эхлээд зохиогчийн нэрийг, дараа нь зураг авсан газрыг бичсэн болно.

Джейсон Мур. Перт, Австрали

Гитарчинкенгуру

Цахи Финкельштейн. Жезрилийн хөндий, Израиль

Жаргаж буй намгийн яст мэлхий

Кристиан Харгассер. Масаи Мара, Кени

Ядарч үхэх нь

Брижит Алкалай Макрон. Крюгерийн Үндэсний парк,Өмнөд Африк.

Эхийнхээ нуруун дээр буй бабуин

Аллен Холмс.Шувуудын дархан газар Минсмир, Их Британи.

Хурдхан зайлаад өг.

Жак Пуляр. Шпицберген, Норвеги

Би цасан бөмбөлөг биш цагаан ятуу шүү.

Хурам Хан. Бартер арал, Аляск,АНУ Би хөгшрөхөөрөө яг ийм болох уу?

Джон Блюменкамп. Үндэсний парк Гранд-Титон, США … Амьдралаа гэж

Яцек Станкевич. Беловежская пуща, Польш

Би биеэ даан амьдарахаар шийдсэн, одоо явцгааж болно.

Дельфина Казимир. Бали. Диваажинд буй сармагчин.

Лара Мэтьюз. Мельбурн, Австрали

Би том болж уу?

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дубайд жолоочгүй таксиг туршиж эхэлнэ DNN.mn

АНЭУ-ын Дубай хотод замын түгжрэл, зам тээврийн ослыг бууруулах төслийн хүрээнд ирэх сараас эхлэн жолоочгүй таксины эхний ээлжийн туршилтыг хийх гэж байна.

“General Motors” компанийн охин компани болох “Cruise”-ийн бүрэн автомат жолоодлоготой таван цахилгаан таксиг Дубайн Жумейра дүүрэгт 8 км зайд турших бөгөөд “манай хот жолоочгүй такси нэвтрүүлсэн Ойрхи Дорнодын анхны хот болно” гэж тус хотын Зам, тээврийн газрын /ЗТГ/ дарга Ахмед Бахрозян ярьжээ. Одоогоор ийм төрлийн таксиг дэлхийн хэд хэдэн хотод, голдуу АНУ, Хятадад туршиж байгаа юм.

“Cruise” компани Сан-Франциско зэрэг АНУ-ын хотуудад жолоочгүй таксины туршилт явуулдаг бөгөөд хот бүр өөрийн гэсэн онцлогтой. Манай хот гэхэд Америкаас цаг агаарын хувьд ялгаатай” гэж А.Бахрозян ярилаа.

Дубай хотын ЗТГ 2030 он гэхэд 4000 автомат жолоодлоготой таксиг үйлчилгээнд нэвтрүүлж, таксины тоог 12 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Жолоочгүй такси нь энгийн таксинаас арай илүү үнэтэй боловч “Uber”-ийн такситай ижил үнэтэй байх ажээ. “Cruise” компани Дубай хотын захиргаатай 15 жилийн гэрээ байгуулжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ДЭМБ-аас сургуулийн орчинд тамхи болон электрон тамхи татахыг хориглохыг уриалжээ DNN.mn

Хүүхэд залуу үеийнхний эрүүл мэндийг хамгаалахын тулд сургуулийн орчинд тамхи болон электрон тамхи татахыг хориглохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад уриаллаа.

Тус байгууллагаас “Тамхи татдаг 10 хүн тутмын ес нь 18 насанд хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлдэг тул тамхи үйлдвэрлэгчид залуу үеийнхнийг “хайр найргүй” онилж байна“ гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ. “Нэг удаагийн тамхи, электрон тамхи худалдаалах замаар залуучуудад эдгээр бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг олгож байна. Түүнчлэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх анхааруулга дутмаг байна” хэмээн сэрэмжлүүлжээ.

Сургуулийн орчинд никотин, тамхи хэрэглэхийг хориглохоос гадна залуу үеийнхэнд зориулан эрүүл орчныг бүрдүүлэх гурван арга зам байгааг дурдвал, сургуулийн ойролцоо никотин, тамхины бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох, сургуулийн ойр орчимд никотин, тамхины бүтээгдэхүүнийг шууд болон шууд бусаар сурталчлахыг хориглох, тамхи, никотины үйлдвэрлэлийг ивээн тэтгэхээс татгалзах явдал юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын эзэнт гүрний талаар Францын “HISTORIA” сэтгүүлийн тусгай дугаар гарчээ DNN.mn

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тун удахгүй толилуулахтай холбогдуулан Монголын эзэнт гүрэн, Чингис хаан болон Чингис хаан музейн талаар франц хэлтэн орнуудын соёл урлаг, түүхийн салбарт нэр хүндтэй “HISTORIA” сэтгүүлийн 9-11 дүгээр сарын (№69) тусгай дугаарт олон сонирхолтой нийтлэлүүд хэвлэгдлээ.

Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь олон хүний уйгагүй хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болсон юм.

Тухайлбал,  Монгол судлаач, Нантеррийн их сургуулийн профессор, “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн шинжлэх ухааны куратор хатагтай Мари Фабру, олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам холбогдох дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж байна.