Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ буурчээ DNN.mn

Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцууллаа. 2023 оны 9 сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 2.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар тус тус буурсан байна.

2023 оны 9 сарын 11-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

БНХАУ-ын нүүрсний импорт наймдугаар сард 50.5 хувиар өсчээ DNN.mn

БНХАУ-ын нүүрсний импорт наймдугаар сард шинэ дээд түвшинд хүрлээ.

Тухайн сард БНХАУ нийт 44.3 гаруй сая тонн нүүрс импортолсныг “SXCoal” мэдээлэв. Энэ нь өмнөх сараасаа 12.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 51 орчим хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Цаашлаад БНХАУ Австралиас импортлох нүүрсний хоригоо цуцалсан нь мөн худалдан авалт өсөхөд түлхэц болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл одоогоор 70 гаруй хувьтай байна.

Үүнийг өмнөх өмнөх оны гүйцэтгэлийнхтэй харьцуулахад 1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Иймд ЭХ-ний дэд сайд М.Баярмагнай өвлийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө буюу 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусгах, засварын ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлын үеэр үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгов.

Тус хуралд эрчим хүчний салбарын 43 аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий инженерүүд оролцож, өвлийн бэлтгэл хангах хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцжээ. Үйлдвэр, компани тус бүр энэ оны их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц, ирэх өвлийн их ачааллыг давах бэлтгэл, төлөвлөгөөт хугацаанаас хоцорч буй, бусад тулгамдсан асуудлыг ярилцсаныг ЭХЯ мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс он гарснаас хойш 40.9 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Манай улсын энэ жилийн эхний найман сарын гадаад худалдааны эргэлт 15.9 тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үеийнхээс 2.5 тэрбумаар буюу 19.4 хувиар өсжээ. Экспортод 10 тэрбум ам.долларын түүхий эд бараа нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 29 хувиар нэмэгдсэн дүн аж. Тухайлбал 1-8 дугаар сард 40.9 сая тонн чулуун нүүрс борлуулсан нь 2022 оны мөн үеийнхээс 2.8 дахин нэмэгдсэн дүн гарсан байна.

Түүнчлэн 1.02 сая тонн буюу 2022 оны 1-8 дугаар сарынхаас 4.7 хувиар их зэсийн баяжмал нийлүүлж, экспортын орлогын 17.7 хувийг бүрдүүлсэн байна. Харин импортод зарцуулсан хөрөнгийн 21.1 хувиар нь нефтийн бүтээгдэхүүн, 14.1-ээр нь ачааны болон суудлын автомашин, тоног төхөөрөмж, эд анги, 2.1-ээр нь эрчим хүч худалдан авсан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх шийдвэрийг хэвээр үлдээлээ DNN.mn

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх Дээд шүүхийн шийдвэр гарлаа.

Тодруулбал нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, ШӨХТГ, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр хэлэлцсэн аж.

Давж заалдах шатны шүүхээс энэ оны зургаадугааар сард арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр гарсан. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарах байсан юм.

Ийнхүү дээд шүүхийн шийдвэр гарсан тул 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй болж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай ЭНД дарж танилцах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Төмрийн хүдэр, баяжмалыг ирэх долоо хоногоос биржээр арилжаална DNN.mn

Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр дамжуулан, төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжааг есдүгээр сарын 15-нд буюу ирэх долоо хоногийн Баасан гаригт хийхээр болжээ.

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсан байна. Иймээс МХБ тус компаниудын захиалгыг хүлээн авч, төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар болсон нь энэ аж.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар энэ оны зургадугаар сарын 30-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулж, нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаалах болсон. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржээр 3.5 сая тонн нүүрсийг 43 удаагийн арилжаагаар, хил нөхцөлөөр борлуулснаар 121.7 сая ам.доллар буюу 420.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон гэдгээ саяхан мэдээлсэн.

Биржээр арилжаа хийгдсэнээр борлуулалтын үнэ нээлттэй, ил тод мөн нүүрсний хулгай зэрэг асуудлаас сэргийлэх боломж бүрдэж буйн зэрэгцээ татварын орлогыг ч өсгөөд буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурчээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны мэдээг өнөөдөр /2023.09.08/ хүргэлээ. Нийт барааны эргэлт 15 мянга 950 ам.доллар байгаагаас экспорт 10 мянган сая ам.доллар, импорт 5,9 ам.доллар байна.

Гадаад худалдааны нийт барааны эргэлтийг тэргүүлэгч улсаар нь авч үзвэл:

  • Хятад- 39,7 хувь,
  • Орос- 27,2 хувь,
  • Япон- 7,8 хувь,
  • Өмнөд Солонгос- 4,4 хувь,
  • Америк- 3,3 хувь байгаа юм.

Гол нэрийн барааны импортын бүтцээс харвал 21,1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 7,6 хувийг суудлын автомашин, 4,6 хувийг ачааны автомашин, 2,1 хувийг цахилгаан эрчим хүч, хоёр хувийг чанаржуулаагүй хийсэн гангаар хийсэн бусад цулдаа ба туйлан, 1,9 хувийг чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Импортоор орж ирж байгаа машины татан авалт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тодруулбал, 2022 оноос суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс дэлхийн 74 оронд бараа экспортолжээ DNN.mn

2023 оны эхний 8 сарын дүнгээр Монгол улс экспортод 10003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.0 хувиар өссөн байна.

– Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

– Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 8678.5 сая ам.доллар буюу 86.8 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 4.4 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 336.0 сая ам. доллар буюу 3.4  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.

– 2023 оны эхний 8 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр,  цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 99.0 хувийг  БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.2 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.

– Монгол улс дэлхийн 74 оронд бараа экспортолсноос  БНХАУ-д  91.7 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын  96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.9 тэрбум сая ам.доллар болжээ DNN.mn

Энэ оны эхний найман сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.9 тэрбум сая ам.доллар болжээ.

Энэ нь 2022 оны мөн үеэс 2,5 тэрбум ам.доллароор буюу 19.4 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Экспортын дүн импортын дүнгээс 4 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. 

Экспортод 10,003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.0 хувиар өссөн аж. Мөн экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа юм байна.

Экспортын барааны нийт дүнд

  • Эрдэс бүтээгдэхүүн 8,678.5 сая ам.доллар буюу 86.8 хувь;
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 4.4 хувь;
  • Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 336.0 сая ам. доллар буюу 3.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.

2023 оны эхний найман сард экспортолсон байдлыг харвал:

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 99 хувийг БНХАУ-д;
  • үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.2 хувийг Италид;
  • ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.

Монгол улс дэлхийн 74 оронд бараа экспортолсноос БНХАУ-д  91.7 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын  96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Түүнчлэн импортын хувьд нийт 5.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 346.9 сая ам.доллароор буюу 6.2 хувиар өссөн аж. 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн алдагдал энэ оны байдлаар 15 тэрбум төгрөгт хүрчээ DNN.mn

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр дэх Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг байна.

Уг уурхай нь жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулж, улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг бүрдүүлдэг аж.

Өнгөрсөн онд тус компани 67.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Гэвч тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45,000 төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39,000 байдгаас алдагдалд орсон байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ онд 15 тэрбум төгрөгт хүрчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. Ингэхдээ санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 200 м.Вт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг даалгажээ.

“Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж буйг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт мэдэгдсэн байна.