Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас хойш 44 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгджээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр он гарснаас хойш манай улс 44 сая тонн нүүрс экспортолсон байна. Төсвийн тодотголоор нүүрсний экспорт 50 сая тонн болсон, энэ тоо хангалттай биелэх нь тодорхой болов.

Манай улсын экспортолж буй нүүрсний 97 хувь нь коксожсон нүүрс.

Мөн энэхүү үзүүлэлт ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны нүүрсний экспортын түвшинд хүрснийг эдийн засагчид онцолж байна. Тухайн үед Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан юм. Харин 2022 онд нийт 27 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдэв DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны 8 дугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 6.7 (0.05 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (12.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төгрөгийн хадгаламжийн 12.8 (88.6 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.6 (11.4 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 5.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 230.6 (4.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 599 .4 (13.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Биржээр 5,190.4 мянган тонн нүүрс борлуулжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 65 багц буюу 416 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа.

Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 143.1 ам.доллароос дуудаж, 176.1 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 47 удаагийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрчээ DNN.mn

Нүүрсийг биржээр зарж, гарсан үр дүнгийн талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрч байна. Төсвийн тодотголоор нүүрсний экспорт 50 сая тонн болсон, энэ хангалттай биелнэ.

Төрийн өмчит компанийн экспортолж байгаа нүүрсийг биржээр зарах хуультай. “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн нүүрсийг биржээр зарж байгаа бол “Энержи ресурс” компани нүүрсээ өөрсдөө зарна.

“Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн нүүрсний экспорт 19 сая тонн, 27%-ийг биржээр зарж байна гэсэн үг. Өчигдрийн арилжаагаар нэг тонн нь 176 ам.доллароор зарагдсан. Хэрэв бирж байгаагүй бол энэ мэдээлэл тодорхойгүй. Зарим гэрээ нууцлалд орчихдог, хэдэн доллароор зарагдаж буй нь ил биш байсан. Биржээс бүх мэдээллийг авч байгаа. Нүүрсийг биржээр зарснаар төсөв хоёр их наяд төгрөгийн ашигтай гарсан.

Сангийн яаманд ирэх жилийн төсвийн төсөөллийг худалдан авагч тал буюу БНХАУ-ын эдийн засгийн байдал, квот, тээвэрлэлт, хил гаалийн нөхцөл бололцоог тооцоолоод 44 сая тонн нүүрс экспортлохоор гаргаж өгсөн.

Манай улсын экспортолж буй нүүрсний 97% нь коксожсон нүүрс. Эрчим хүчний нүүрсний экспорт 7-10% болж нэмэгдэж байгаа” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн улс орнуудын өр 307 их наяд ам.долларт хүрчээ DNN.mn

Дэлхийн улс орнуудын нийт өр энэ оны эхний хагасын байдлаар 307 их наяд ам.долларт хүрснийг Олон улсын санхүүгийн судалгааны хүрээлэнгийн (Institute of International Finance, IIF) мэдээлэл харууллаа.

Тодруулбал, засгийн газрууд, компаниуд, өрхүүдийн өр төлбөрийг оролцуулаад нийт өрийн хэмжээ оны эхний зургаан сард 10 их наяд доллароор өссөн нь 2022 оны эхэнд тогтоосон “рекорд”-ыг шинэчилсэн байна.

Нийт өрийн дэлхийн ДНБ-д эзлэх хувь 1-6 дугаар сард 2 нэгжээр нэмэгдэж, 336 хувьд хүрчээ. Эл үзүүлэлт коронавирусний цар тахлын үед 360 хувьд хүрч байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсад өчигдөр 1778 жуулчин иржээ DNN.mn

Монгол Улсад 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1778 жуулчин иржээ.

Ирж буй жуулчдын 37.39 хувийг ОХУ, 22.56 хувийг БНСУ, 16.82 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.  Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.

Жуулчдын тоон мэдээллийн дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс харна уу.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ баррель нь 95 ам.долларт хүрчээ DNN.mn

Газрын тосны эрэлт 2030 он гэхэд өдрийн 110 сая баррель хүрч өснө гэж “Saudi Aramco” компани тооцоолжээ.

Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа баррель нь 95 ам.доллар хүрчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна DNN.mn

Засгийн газрын хуралдааг боллоо.

Хуралдаанаар “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд холбогдох журмыг шинэчлэн баталлаа.

Монгол Улсад 2001 онд уг санг байгуулсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тус сангийн хөрөнгийг төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхэд зарцуулахаар заасан байдаг байна. Үүнийг боловсронгуй болгох хүрээнд холбогдох өөрчлөлтийг орууллаа.

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-гийн үйл ажиллагааг одоогийн хууль, эрх зүйн орчны дагуу энэ зарчмаар үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд ихээхэн алдагдалтай, үр ашиггүй хөрөнгө оруулалт болох, дэд бүтэц байгуулсан цэгт тогтмол хүн ам суурьшдаггүйгээс хаягдмал байдалд хүргэх эрсдэлтэй тулгарчээ. Бодит нөхцөл байдалд нийцүүлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасах, тус сангаас хөрөнгө зарцуулах үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, зохион байгуулалтыг өөрчлөх, менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны саналыг дэмжлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын экспорт 29.2 хувиар өсөв DNN.mn

Энэ оны эхний наймдугаар сард Монгол Улс 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16 тэрбум, үүнээс экспорт 10 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 тэрбум буюу 19.6 хувь, экспорт 2.3 тэрбум буюу 29.2 хувь тэрбум, импорт 347.1 (6.2 хувь) сая ам.доллароор өсжээ. Харин энэ оны 8 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 160 (14 хувь) сая, импорт 172.8 (23 хувь) сая ам.доллароор өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сард 4.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (89.5 хувь) тэрбум ам.доллароор өссөн бол энэ оны 8 дугаар сард 382 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 12.8 (3.2 хувь) сая ам.доллароор буурав.

БНХАУ-тай энэ оны эхний 8 сард 11.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байлаа. БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар Улсад экспортолсон барааны 99.6 хувийг алт эзэлжээ. Энэ оны эхний 8 сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2 тэрбум, газрын тос 135.1 сая, жоншны хүдэр, баяжмал 96.9 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 91.5 сая, адууны мах 66.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 30.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Наймдугаар сард алтны хилийн дундаж үнэ өмнөх сарынхаас кг тутамд 1481.1 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 0.4 ам.доллароор буурч, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 16.4 ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 1.6 ам.доллароор өссөн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 8 дугаар сард 7.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 1.3 сая тонноор, үнийн дүн 785.5 сая ам.доллар болж, 141.3 сая ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 23.4 хувиар өсчээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын байдлаар 18.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 52.8 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт билээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний найман сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 13.3 их наяд төгрөг болсон байна. Өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөгөөр өсөхөд,

  • чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.6 их наяд
  • металлын олборлолт 907.0 тэрбум
  • газрын тос олборлолт 555.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин дараах бүтээгдэхүүний хэмжээ ес дахин өссөн байна. Үүнд,

  • зэсийн баяжмал
  • хүрэн нүүрс
  • мөнгөний баяжмал
  • чулуун нүүрс
  • баяжуулсан нүүрс
  • газрын тос
  • хайлуур жоншны баяжмал биет хэмжээ өсжээ.

Харин цайрын баяжмал, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр нь өмнөх оны мөн үеэс 1.2-45.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, ус, ундаа жүүс, цэвэр спирт, шингэн сүү, янжуур тамхи, цемент, металл бэлдэц, малын мах, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 3.5 дахин өссөн байна. Харин катодын зэс, гурил, цагаан архи, нүүрсэн шахмал түлш, шохой зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9–26.6 хувиар буурсан хэмээн Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.