Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний есөн сарын үзүүлэлтийг ҮСХ-ны Хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн дарга С.Норов танилцууллаа.
Тэрбээр “2023 оны эхний есөн сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагчид 2,509,170 хүн болж, өмнөх оны мөн үеэс 5.3 мянган хүнээр буюу 0.2 хувиар өсжээ. Үүнд
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж -51.5%
- Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж – 9.6%
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 11.8%
- Бусад 27.1%-ийг эзэлж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2023 оны эхний есөн сард нийт 1.6 их наяд төгрөг олгожээ” гэв.