Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг зургаан бүлэгт хувааж үзсэн байна. Ингэхдээ Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:
1.Бизнес эрхлэгчдийг дэмжих:
-Монголчуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг урамшуулах
-Дотоод үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох
-Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх
-Төгрөг, юаний своп хэлцэлийг 20 тэрбум юаниар нэмэгдүүлэх
-Бизнес эрхлэгчдийг дэмжих, барилга, замын чанар сайжруулах чиглэлээр тендерийн хуульд өөрчлөлт оруулах
-Иргэдийн худалдан авалтыг урамшуулах “НӨАТ” тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлэх
-Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн барих
-Төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх
-Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх
-Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг хялбаршуулах
-Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулах
-Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх
-Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор үйл ажиллагааны өртөг зардлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийг бууруулах зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход дэмжлэг үзүүлэх
-Эдийн засгийг эрчимжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүнд суртлыг “11-11 төв”-д хүлээн авч, шуурхай арга хэмжээ авах
-Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих
-Гадаадын ажиллах хүчний квотыг шинэчлэн тогтоох, ангиллыг зохистой болгох
-Зээлийн хүүг бууруулах орчныг бүрдүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах, гадаадын банкны салбар, нэгжийг нээх бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, 2016 оноос эхлэн хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрөл олгох
-Далд эдийн засгийг ил тод болгох нөхцлийг бүрдүүлэх, Эийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
2.Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
-Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх
-”Асгатын мөнгөний орд”-ын үйл ажиллагааг эхлүүлэх
-Маргаантай байгаа зарим лицензний асуудлыг шийдвэрлэх
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Таван толгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах
-Алтны олборлолтыг дэмжих
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх
-БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах
-Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийг байгуулж, тогтмол ажиллуулах
-”Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төсөлд Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх
-Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах
-Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх
-Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах
-Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх
3.Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх
– Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын төлбөрийг хойшлуулах зохицуулалтыг хийх
-Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх
-Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах
-Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
-ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
-Төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дотоодын бараа бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авдаг болгох
-Гашуун-Сухайт, Тавантолгойн төмөр замын барилын ажлыг эрчимжүүлэх
-Боомтын төмөр замын ажлыг энэ онд дуусгах
-Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
-Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох чиглэлээр хэлэлцээг идэвхжүүлэх
-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх, Бичигт боомтын дэд бүтцийг сайжруулах
-Туулын хурдны замыг 5 сард багтаан эхлүүлэх
4.Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх
-Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх
-Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх
-”Шинэ сум” төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэн байгуулах
-Сүү боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд сум дундын төвүүдэд байгуулах
-Зургаан аймгийн /Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан/ төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох
-Гашуун-Сухайт, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгох
-Аймгуудын төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх, үргэлжлүүлэх
-Улаанбаатар хотод нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих
-Аймгуудын төвд баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 7 хувь болгох
5.Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
– Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах
-Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх
-100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх
-Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах: чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх
-Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх
-Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх
-Концессын ажлуудыг эхлүүлэх: Концессын тухай хуульд төрийг илүү хариуцлагатай болгох, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, давуу эрх олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
-”ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын сурталчилгаа болон орлогыг нэмэгдүүлэх
-Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах
-Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллага, улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулах
-Визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад визний тааламжтай нөхцлийг бий болгох
6.Төсөв, мөнгөний бодлогын талаар
-Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих
-Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих
-Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах: бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
-Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох
-Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлд татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх
-Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, “Хаалтын гэрээ” байгуулахыг хориглох
-”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудал багтжээ.
Category: эдийн-засаг
Татварын буцаан олголт эхэлжээ
Хувь хүний орлогын албан татварын 2013 оны буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг иргэдийн дансанд байршуулж эхэлсэн байна. Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг. 2013 оны буцаан олголтын материалыг энэ оны эхнээс хоёрдугаар сарын 10 хүртэл татварын бүх хэлтсүүдээр авч дуусгасан аж.
Тухайн үед нэгдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд материалаа өгсөн иргэдийн буцаан олголтыг өнгөрөгч сард олгож дууссан бол хоёрдугаар ээлжийн буцаан олголт энэ долоо хоногоос эхэлжээ. Харин хугацаандаа амжиж материалаа бүрдүүлж өгсөн ч мэдээлэл зөрсөн иргэдэд буцаан олголт очихгүй гэдгийг анхаарууллаа.
Торонтогийн хөрөнгийн бирж дээрх “Оюу толгой”-н хувьцааны ханш сүүлийн жил гаруйн хугацаанд тасралтгүй уруудсаар өнгөрсөн сард бүр хоёрхон ам.долларт хүрсэн. 25 ам.доллар байсан нэгж хувьцааны ханш ийн шалдаа буутал унасан нь Монголын Засгийн газар “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суусан, “Рио” далд уурхайн бүтээн байгуулалтаа түр хугацаанд зогсоосон, Монголын хөрөнгө оруулалтын орчин буурсан гээд олон шалтгаантай.
Сүүлийн үед Оюу толгойн дэлхийн зах дээрх хувьцаа аажмаар өсч эхэлжээ. Цаашдаа ч тасралтгүй өснө гэсэн прогнозыг шинжээчид хэлж байна. Оюу толгойн баяжмалын үйлдвэрлэл хэвийн хэмжээнд хүрч, цаашид тогтмолжих хандлагатай байгаа. Борлуулалтын хэмжээ өсч байгаа гэх таатай мэдээг ч төслийн зүгээс өгч буй. Өнгөрсөн сард 68 мянга орчим тонн баяжмал борлуулсан бол энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 94 хувь, ирэх онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 91 хувийг зарахаар урт хугацааны борлуулалтын гэрээ хийжээ. Ирэх жилийг дуустал Оюу толгойгоос гарах баяжмал худалдан авах эзэнтэй болсон гэсэн үг. Ингэснээр борлуулалтын эрсдлийг хааж, Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын тогтмол урсгалыг бий болгох давуу талтай гэж эдийн засагчид хэлж байна. “Оюу толгой” компанийн хүдрийн олборлолт 2013 оны гуравдугаар улиралд 12 мянга гаруй тонн байсан бол сүүлийн хоёр улирал дараалан тогтмол 21 мянга гаруй тоннд хүрчээ. Баяжуулах үйлдвэр ч бүрэн хүчин чадлаараа аль хэдийн ажиллаад эхэлжээ.
Хоёр ам.доллар руу уруудаж байсан “Оюу толгой”-н хувьцааны ханш уржигдрын байдлаар 4.27 ам.доллар болж өсөөд байна. Тавдугаар сарын 7-ноос хойш аажмаар тасралтгүй өссөн статистик байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой хүмүүс ч эрс нэмэгдэж эхэллээ гэж хөрөнгийн захын шинжээчид онцолж байна.
М.Ууган-Эрдэнэ
Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийг статистикийн хорооноос мэдээллээ. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ний хэмжээ 2014 оны эхний улиралд оны үнээр 3.4 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 18.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7.4 хувиар өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэр, барилгын салбарын өсөлт чухал нөлөө үзүүлжээ. Ялангуяа зэрэгцүүлэх үнээр дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөд хөдөө аж ахуйн салбар 18.4 хувиар, аж үйлдвэрийн салбар 15.7 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2014 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 19.6 хувь, өмнөх сарынхаас 8.6 хувь, жилийн эцсийнхээс 3.2 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 52.3-83.3 хувиар өссөн бол боловсруулах аж үйлдвэрийн салбарт ган төмөр хийц, нарийн боов, бууз, банш, шингэн сүү, цэвэр ус, барилгын модон хаалга, цонх, цемент, гурил, гоймон, вакуум цонх хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.1 хувиас 2.8 дахин өссөнийг онцоллоо.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг мэдээлэв. Оны эхний дөрвөн сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1,0 хувь, өмнөх оны мөн үеэс 12,3 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сараас1,0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ, дүнгээрээ 2.1 хувь, бөс бараа , гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь өссөн нь нөлөөлжээ.
Мөн энэ хугацаанд 26488 эх амаржиж өмнөх оны мөн үеэс 3,6 хувиар, хүүхдийн тоо 3,8 хувиар өссөн байна.
Хүний хөгжил сангаас 2014 оны эхний дөрвөн сард 18 хүртэлх насны хүүхдэд 77.8 тэрбум төгрөг олгожээ.
Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2014 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын баруун дөрвөн замын орчимд 28 удаа, 32-ын тойргийн орчим 11 удаа хүлцэх хэмжээнээс давсан байна.
Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.1 хувь, 2014 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 4 дүгээр сард 286.6 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 57.5 төг буюу 25.1 хувиар суларчээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 138 хэрэг буюу 2.3 дахин өссөн байна.
Улаанбаатар хотод 2014 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 4 гарч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 162 болжээ.
Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36905 иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцөлөө сайжруулжээ.
Орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулснаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой. Тиймээс орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнчлэн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7% байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт орууллаа.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж аймаг, сумдад орон сууцны найман хувийн ипотекийн зээлийг бууруулж долоон хувь болгох шийдвэрийг гаргалаа. Орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар л гэхэд орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18 мянга орим зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18 мянга гаруй иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36 мянган иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцлөө сайжруулжээ.
Орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулснаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой. Тиймээс орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Мөн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7% байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт орууллаа.
Ийнхүү орон нутагт орон сууцны зээлийн хүүн бууруулж 7 хувь болгож буйг ард иргэд ихээхэн дэмжиж байгаа эдийн засагчид шүүмжилж байна. Учир нь энэ нь эдийн засагт эргээд хүндрэл үүсгэх магадлалтай аж.
Эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдрийн
чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголбанкны захирал Н.Золжаргал, УИХ-ын гишүүн
Д.Зоригт нар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаар эдийн
засагт ямар ахиж, гарц бий болох талаар мэдээлэл хийлээ.
Нийт
26 заалт бүхийн тогтоолын төслийн 18 нь эдийн засгийн хүндрэлээс ойрын
хугацаанд гарах арга хэмжээ бол үлдсэн найман төсөл нь тогтолцооны шинэчлэл
хийхэд чиглэгдсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар гадаад валютын урсгалыг
сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх аж. Мөн бизнес, хөрөнгө
оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэхжлийг нэмэгдүүлэх, хувийн
хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийг тодорхой болгох
юм. Түүнчлэн төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх үндсэн дөрвөн чиглэл
тусгагасан гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тодотголоо.
Тухайлбал, “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг
түргэтгэж, “Тавантолгой”-н ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний
өрсөдөх чадварыг сайжруулах юм байна. Жишээлбэл, “Тавантолгой”-н ордын
нэмэлт хөрөнгө оруулалтыг ойрын 3-5 жилийн хугацаанд 3-5 тэрбум төгрөгөөр
нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Мөн бизнесийн орчинг сайжруулах,
бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн
хэвшлийн үйл ажиллагаанд тавьдаг олон хяналт, шалгалтын тоог цөөрүүлнэ гэсэн. Төрийн
байгууллагын хүнд сурталыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх чиглэлээр
зарим хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал,
тусгай зөвшөөрлийн тоо 900 орчим байгааг 400 болгож бууруулах, хяналт
шалгалтуудын тоог эрс бууруулах арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан гэж УИХ-ын
гишүүн Д.Зоригт онцолсон.
Тогтоолд
тусгагдсан чиглэл, зарим арга хэмжээнүүдийг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы
хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад
УИХ-аас үүрэг болгожээ. Мөн тогтоолын хүрээнд зургаан хууль шинээр батлах,
зургаан багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөө боловсруулжээ. Хуулийн
төслүүдээ ирэх сарын 1-ээс өмнө УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж.
Ам.доллар 1812 төгрөгт хүрчээ
Монгол банкны 05 сарын 06-ний өдрийн
хаалтын ханш
Ам.доллар
1800.05
Юань
289
Вон
1.75
Евро
2505.94
Фунт
3048.65
Рубль
50.57
Иень
17.65
Гонконг доллар 232.19
Австрали доллар 1675.49
Сингапур доллар 1440.56
Алт /унцаар/
2,361,629.60
Мөнгө /унцаар/ 35,361.98
05 сарын 07-ны “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ
Ам.доллар 1,807
1,812
Евро 2,505
2,520
Фунт 3,030
3,060
Юань
289 290
Вон
1.75
1.77
Рубль 49.80
50.20
Иень
17.58
17.68
Гонконг доллар 230 235
Австрали доллар 1,670
1,690
Сингапур доллар 1,395
1,420