Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-III” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах ажил хийгдэж байгаа.
Энэ хүрээнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт гурван нэр төрлийн нийт 64 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Нярайн дулаацуулагч, Нярайн амьсгалын аппарат, дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмжийг Монос фарм трейд ХХК гэрээний дагуу нийлүүлжээ.
Category: эдийн-засаг
НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэлэлцлээ.
Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг болосвруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Харин энэхүү санхүүжилтийг хэрхэн хуваарилах, ямар зарчмаар явагдах талаар зохицуулалт хийсэн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн бичил зээлд хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулсан судалгааг өргөн хүрээнд явуулсан аж. Судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтойгоо илэрхийлжээ. Хөтөлбөрт нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох юм байна.
Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдана гэдгийг хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгээс хэлж байлаа. Зөвхөн зээл олгоод зогсохгүй бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрөөр давхар зохицуулахаар тусгасан байна..
НИТХ-ын ээлжит хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг баталлаа. Мөн бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталлаа. Ингэснээр олон төрлийн шат дамжлагагүйгээр зорилтот бүлгийн иргэдэд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эдийн засгийн Өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна. Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж бэлэн болгосон байна.
Тус хуулийн төслийн гол агуулга нь урьд өмнө нь ил тодоор эргэлтэд орж байгаагүй гадаад болоод дотоодод хадгалагдаж байгаа хөрөнгийг нэг удаа өршөөх аж. Ингэхдээ элдэв татвар, хууль, мэргэжлийн байгууллагын шалгалт, энэ төрлийн дарамтыг огт үзүүлэхгүй байх гэнэ. Тэрчлэн хаанаас, хэзээ, ямар арга замаар олж авсан бэ гэдгийг ч тодруулахгүй юм байна.
Энэ удаа өршөөсөн шиг өршөөх бөгөөд хэрэв хуулийн үргэлжлэх хугацаа дууссан хойно хэн нэгэнд нууц хөрөнгө байсан нь илэрвэл хатуу хариуцлага тооцдог болох зарчмыг гол болгосон байна. Хуулийн үргэлжлэх хугацааг одоогоор зургаан сар байхаар тооцож байгаа ч УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн дийлэнх, олонхи ямар байр суурьтай байна хугацааг түүгээр товлогдох аж.
Тэрчлэн хуулийн үйлчлэлд энэ төрлийн хэргээр шоронд сууж байгаа, урьдчилан саатуулагдаж байгаа иргэд хамрагдах уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай учраас мөн л УИХ-ын гишүүдийг шийдэг гээд эрхийг нь өгөх бололтой. Төслийг санаачлагч Сангийн сайд Ч.Улаанаас “Эдийн засгийн хэргээр аавын хаалга татсан цагаан захтнууд өршөөгдөх үү” гэж асуухад “Мэдээж өршөөл үзүүлэх учраас хамрагдах боломж байгаа байх. Нарийн нягт асуудлуудыг нь Хууль зүйн яам боловсруулж байгаа. Өршөөгдөнө гээд хэлчихвэл баахан хүлээлт үүсчих гэмтэй. Тэгэхээр үүнтэй холбоотой тайлбарыг Хууль зүйн яамны зүгээс хийх учиртай” гэсэн хариултыг өглөө.
Л.МӨНХ
Нарийхан бэлхүүс, урт шулуун хөлтэй барби хүүхэлдэй шиг болох мөрөөдөлтэй бүсгүйчүүд олон. Энэ хүсэлдээ автан эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн тухай зүрх шимшрүүлмээр баримтууд бий. Өнгөрсөн онд график дизайнер Николай Лэмм 19 настай охины биеийн галбирыг харуулсан 3-D загварыг гаргажээ. Тэрбээр барби хүүхэлдэйг хүний бодит биеийн харьцаатай уялдуулан хийхийг уриалсан юм. Тэрээр хэвийн харьцаатай барбины үйлдвэрийг үүсгэн байгуулсанаас хойш 24 хоногийн дотор 144 мянган долларын хандив цуглуулжээ. Удахгүй ийм биеийн харьцаатай барби худалдаанд гарах юм байна.
“Рио тинто” Гвинейн Засгийн газрын хооронд Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан байна. Симандоу нь дэлхийн хамгийн том хүдрийн орд аж. Энэ ордын хөрөнгө оруулалтын гэрээнд Хятадын “Чайналко”, ОУВС хамтарсан юм байна. Гэрээнд зааснаар хөрөнгө оруулагчид уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах аж. Мөн төмөр зам зэрэг дэд бүтцийн асуудлыг нь ч давхар шийдэж өгөхөөр болж. Хөрөнгө оруулагчид одоогоор гурван тэрбум ам.доллар зарцуулжээ . Гвинейн Засгийн газар 3,5 хувийн рояалти татвар, 30 хувийн ашгийн татвар авахаар тохиролцсон гэнэ. Хөрөнгө оруулагчдын барьсан төмөр зам 30 жилийн дараа тус улсын Засгийн газрын мэдэлд шилжих аж. Төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 7,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тус улсын эдийн засагт орох юм байна. Төслийн нийт өртөг нь 20 тэрбум ам.доллар гэнэ.
Канадын Монголд хийсэн шууд хөрөнгө оруулалт 1990-2011 оны хооронд 472.290.000 ам.долларт хүрчээ. Канадын тухайд Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хуримтлагдсан нийт хэмжээний 4.8 хувийг эзэлдэг юм. Монголд хийсэн Канадын хөрөнгө оруулалт 2006, 2010 онд эрс өссөн байдаг. Энэ нь Оюу толгойн ордтой холбоотой аж. Канад 2011 онд уул уурхайд 36.9 сая ам.доллар, худалдаа, нийтийн хоолны салбарт 26.33 сая ам.доллар оруулсан нь том дүнтэй хөрөнгө оруулалт ч гэлээ өмнөх оныхоос нь 51 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Канадын 110 компани байдаг гэнэ. Канадын зуун хувийн хөрөнгө оруулалттай нь таван хувь аж. Канад, Монголын хамтарсан компани 20.9 хувийг эзэлдэг байна. Канадын хөрөнгө оруулалт уул уурхайд төвлөрч байна. Голдуу алт, зэс, нүүрс, холимог металлын ордод хөрөнгө оруулалтаа төвлөрүүлжээ.
Нью-Иорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TRQ” компани “Саусгоби ресурс” компанид 10 сая ам.долларын зээл олгохоор болжээ. “Саусгоби ресурс” авсан зээлээ ирэх наймдугаар сарын 30 гэхэд төлж дуусгах үүрэг хүлээсэн байна. “TRQ” компани уг компанийн хувьцааны 56 хувийг эзэмшдэг аж. “Саусгоби ресурс”-ийн охин компани “Саусгоби сэндс” нь Өмнөговийн Овоот толгойн ордод олборлолт явуулж урд хөршид экспортолдог юм.
Монголбанк нь Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн төлбөрийн системийн оролцогч хоорондын нэг сая төгрөгөөс бага дүнтэй төлбөр тооцоог бодит цагийн горимд буюу 24/7 (хоногт 24 цагаар тасралтгүй) хуваариар дамжуулдаг болжээ. Ингэснээр харилцагчаас шилжүүлсэн төлбөр тухайн мөчид хүлээн авагчийн дансанд орж, банкны үйлчилгээ иргэдэд илүү хялбар, шуурхай хүрэх юм. Иймд, иргэд, байгууллагууд энэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн харилцдаг банкиндаа хандаж авахыг Монголбанкнаас зөвлөв.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар оролцсон юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг “Тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш олон мянган хүн талархал илэрхийлсэн” гэв. Тамхидалтыг багасгахын тулд тамхинд ногдуулж буй татварыг нэмэх шаардлагатай гэж тэр хэллээ. Мэргэжилтэнүүдийн өгүүлж буйгаар тамхины татварыг нэмсэнээр хэрэглээг бууруулах төдийгүй төсвийн орлогыг өсгөх сайн талтай гэлээ. Өнөөдөр нэг хайрцаг тамхи 2500 төгрөгийн үнэтэй. Хайрцаг тамхины үнийг 10 хувь нэмэхэд тамхины хэрэглээ өндөр хөгжилтэй оронд 4 хувь, бага дунд орлоготой оронд 8 хувь буурдаг байна. АНУ-ын Шинэ Мексик муж тамхины татвараа нэмэх тусам төсвийн орлого нь нэмсэн туршлагатай. ДЭМБ хайрцаг тамхинд ногдох татварын хэмжээ 70 хувь байх нь худалдан авах чадварт нөлөөлдөг хэмээн зөвлөдөг аж. Хэлэлцүүлэгийн үеэр тамхины татварыг нэмэгдүүлснээр гарах нааштай үр дүн, өнөөгийн байдал, цаашид авбал зохих арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Төв банк 1979 кг алт худалдан авчээ
Төв банк оны эхний дөрвөн сард 1979 килограмм алт худалдан авсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин энэ нь 2012 оны эхний дөрвөн сартай харьцуулахад бараг дөрөв дахин өссөн гэсэн үг аж. Үүнийг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол банкинд тушаасан алтны роялтийг 2.5% болгон бууруулсны үр дүн гэж мэргэжилтнүүд ярьж байна. Стастистикийн мэдээгээр Монгол Улс 2014 оны эхний дөрвөн сард алтны экспортоос 89.8 сая долларын орлого олсон байна.