Categories
мэдээ эдийн-засаг

Налайхчууд 4.9 сая төгрөгөөр наадам тэмдэглэнэ

Налайх дүүргийн баяр наадмыг ирэх сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар захирамж гаргалаа. Дүүргийн баяр наадмыг тэмдэглэх 4.987.000 төгрөгийн төсвийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг шийдвэрлэжээ. Мөн баяр наадмыг зохион байгуулах үндсэн болон салбар комиссуудын бүрэлдэхүүнийг баталж, дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо ахлуулах аж. 

Categories
мэдээ эдийн-засаг

Харваачдын шагналыг нэмжээ

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилжээ.

 “Жишиг хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг нэг дахин нэмэгдүүлж, байрны тоог 2-оор нэмэгдүүлж, 5 байранд шагнал олгохоор өөрчлөлт оруулсан байна.

Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Та найман хувийн орон сууцны зээлд хамрагдахын тулд яах ёстой вэ?

Та арилжааны банкнаас жилийн найман хувийн хүүтэй зээл авч орон сууцанд орохоор зэхэж байгаа бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Танай өрхийн сарын орлого болон одоо авах гэж байгаа зээлээс хамааруулан банк олгох зээлийнхээ хэмжээг урдчилсан байдлаар тооцдог. Та хэдэн төгрөгөөр байр авахаас шалтгаалж төлөх дүн нь ондоо байх нь мэдээж. Үүнийг хүснэгтээр харуулъя.  

Банкны холбоос

Банкны холбоос

Банкны холбоос

Банкны холбоос

 Банкны холбоос

 Банкны холбоос

Categories
мэдээ эдийн-засаг

Дадлага хийх оюутнуудын 70 мянгыг гурван сараар олголоо

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн оюутны тэтгэлэг 70200 төгрөг 4-р сараас хойших 5,6 сарын мөнгө  олгож байгаа юм. Зуны сард дадлага хийх оюутанууд нийт гурван сарын тэтгэмжээ авч, харин дадлага хийлгүй амарч байгаа оюутанууд хоёр сарын тэтгэмж авч байгаа юм. Энэ удаад 98 их, дээд сургуулийн 145 мянган оюутанд энэхүү тэтгэлэгийг олгож байгаа аж. Ирэх шинэ хичээлийн жилээс онц, болон сайн сурсан оюутанууд тэтгэлгээ авах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ жил 2.2 тэрбум төгрөгөөр наадна

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,2 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүнээс 369,9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Наадмын нийт зардлын 921,2 сая төгрөг буюу 13,1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22,4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142,5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333,9 сая төгрөг буюу 15,1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулагдах ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

11 тэрбумын батлан даалт гаргажээ

Зээлийн батлан даалтын сангаас Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөрийн яамтай хамтран “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад 120 орчим олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, банк, санхүүгийн салбарынхан оролцож буй аж. Хурлын үеэр оролцогчид уг сангийн үйл ажиллагааг тэлэх, орон нутагт салбараа байгуулах, сангийн хөрөнгийг төрөөс нэмж өгөх хэрэгтэй талаарх санал бодлоо чөлөөтэй солилцжээ.  

 Монгол Улсад одоогоор 55 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 44 мянга орчим  буюу  80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрүүд юм. 

 Эдгээр  ЖДҮ эрхлэгчид банкнаас зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүйгээс санхүүжилт авч чадахгүй байдаг. Өнгөрсөн оноос эхлэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс 60 хүртэлх хувийн батлан даалт олгодог болоод буй. Энэ хугацаанд  169 аж ахуйн нэгж, иргэний 27 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байгааг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг хэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын нөөц хангалттай байгаа гэв

Валютын нөөцийг гурван сарын өмнөх байдлаар мэдээлэх хуулийн заалт байдаг аж. Ийм шалтгаанаар валютын нөөцийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл  энэ оны хоёрдугаар сарын сүүлийн байдлаар бид хэчнээн доллартай байснаа мэдэх боломжтой. Хоёрдугаар сарын сүүлээр валютын нөөц 2.2 тэрбум ам.доллар байж. Чингис бонд босгосны дараа валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. ОХУ-ын Их өрийг төлсний дараа болон 1990-ээд онуудад валютын нөөц 160 сая ам.доллар болж, огцом буурч байж. 2.2 тэрбум долларын нөөцийг албаныхан ийм хүнд үед хангалттай нөөц хэмээн хэлж байгаа аж. 

Categories
мэдээ эдийн-засаг

Чингис бондоор байгуулсан өвлийн хүлэмжийн ногоо импортын 20 хувийг орлоно

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-т хийхээр төлөвлөсөн ажлуудад баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлөөс Засгийн газрын бодлого шийдвэрт дэвшүүлсэн санал, хийсэн ажлын талаар долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийдэг болсон.  Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл Монголд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц, үйл ажиллагааны зардлыг бууруулах арга замын талаар Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч ажиллаад, бизнес эрхлэгчдийн зүгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргэсэн. Дээрх зөвлөмжүүдийн дагуу шийдвэр гарвал бизнесийн үйл ажиллагаа нь удааширсны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа компаниудад үр ашиг өгнө гэж зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.  


Мөн хүнсний ногооны импорт орлох өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжсэний үр дүн гарч эхэлснийг тус зөвлөлөөс мэдээллээ. Энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 88 төсөл ирсний 15-ыг нь дэмжин санхүүжүүлж, эхний хүлэмжүүд өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. Чингис бондын хөрөнгөөс 23,4 тэрбум төгрөгийг өвлийн хүлэмжийн төслүүдэд зориулан байршуулснаас 70 хувийг нь гаргаж санхүүжүүлээд байна гэж ҮХААЯ-ны “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийн нэгжийн захирал А.Чойжамц танилцууллаа. Энэ онд 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаас 20 га-г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барина.
Өвлийн хүлэмжид тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүү, саладны байцаа, гүзээлзгэнэ улсын нарийн ногооны нимпортын 20 шахам хувийг орлоно гэсэн урьдчилсантооцоо бий. Хүлэмжид тариалсан ногоо зах зээлд борлогдож эхэлсэн базах зээл дэх нарийн ногооны үнийг огцом хямдруулж байна гэж бизнесийн төлөөлөл дүгнэв. Улирлын хамааралгүй ажиллаж, энэ хэрээр олон ажлын байр хадгалах нь өвлийн хүлэмжийн эдийн засагт үзүүлэх бас нэг чухал нөлөө гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутнуудыг үнэгүй зорчуулахад төсвөөс 28.5 тэрбум төгрөг зарцуулжээ

Оюутнууд автобусаар үнэгүй зорчдог эрх зургаадугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болжээ. Тэд есдүгээр сарын 1-нийг хүртэл автобусанд 500 төгрөг төлөөд зорчино гэсэн үг. Харин “ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургуулийн оюутнуудад энэ журам үйлчлэхгүй юм байна. Тэд үнэ төлбөргүй зорчиж болох бол бусад суругулийн оюутнуудын хувьд виза нь хаалттай ажээ.  
Тэгвэл энэ талаар Монголын оюутны холбооноос арга хэмжээ авч Нийтийн тээврийн газарт зохих шаардлагыг тавьсан байна. Учир нь оюутнуудыг зургаадугаар сарын 30-ныг хүртэл 10 сарын турш үнэ төлбөргүй зорчуулахаар төсвөөс 28.5 тэрбум төгрөгийг автобусны 45 компанид хуваарилсан байна.
Харин оюутнуудыг төлбөр төлж явахыг шаардсан автобусны компаниудад зохих хариуцлагыг тооцуулах болно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэл ирэх сард төсвөө тодотгохоор төлөвлөж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар мэдээлэл сонсож, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох зарим албаныханд үүрэг өглөө.
2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08.00 цагаас 06 дугаар сарын 01-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 119 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна.  Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 30.2 хувийг орон сууцтай холбоотой, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 8 хувиар өсөж, орон сууцтай холбоотой гомдол 14.2 хувиар буурсан байна.
Нийслэл Төсвийн тухай хуулийн дагуу долдугаар сард төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн харъяа газар, агентлагуудын удирдлагуудыг төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал хүргүүлэх үүрэг өглөө. Мөн энэ жил нийслэл 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахтай холбогдуулан чөлөөлөөгүй 3 газар байгааг дүүргийн Засаг дарга нар анхааралдаа авахыг үүрэгдлээ. Нийслэлийн харъяа газар, агентлагын удирдлагууд ээлжийн амралтын хуваариа бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны бэлтгэлийг сайтар ханган, эхлүүлэх үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.