Нэг хэсэг огцом өсч байсан ам.долларын ханшийг төрөөс 1800 төгрөгөөс доош барих бодлого баримталж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1975 төгрөг хүрчээ. Вальютын арилжааны гол төв болох Найман шарга төвд ам.доллар харилцан адилгүй үнэтэй байгаа бөгөөд 1973-1976 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Category: эдийн-засаг
Урт хугацаат ЗГҮЦ арилжаалж эхэлнэ
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сангийн яамнаас 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр арилжих шийдвэрийг гаргасан билээ. Өнгөрсөн таван сарын хугацаанд нийт 150 орчим тэрбум төгрөгийн бондын арилжаа Монголын Хөрөнгийн биржид явагдаж 200 орчим шинэ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгийн зах зээлд нэмэгдсэн нь дээрх бодлогын зорилт нь зөв зохистой байсныг илтгэж байна. Тиймээс хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн урт хугацаат буюу 3 болон 5 жилийн хугацаатай бондыг Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар Сангийн яамнаас шийдвэрлэсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний импортын хэмжээ 3 дахин өссөн байна. Сүүлийн 7 сарын турш буурсан үзүүлэлттэй гарсан уг салбарын үзүүлэлт ийнхүү өссөн дүнгээр буюу 3,96 сая тонн импортлосон гэж мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд харин сарын дүнгээр 1,3%-р буурсан байна. Ийнхүү 3,4 %-р өссөн үзүүлэлт нь 42,9 сая ам.доллар болж байгаа юм. Тодруулбал 1 тонн коксжих нүүрсний үнэ 12,5%-р өсөж хамгийн доод цэгээсээ сэргэсэн сайхан мэдээ байна. Ашигт малтмалын газраас мэдээлснээр импортын дийлэнх хувийг “Эрдэнэс Таван Толгой”, “МАК” зэрэг компаниуд бүрдүүлж байна.
Олон улсад нефтийн үнэ 4%-иар өслөө
Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш хямдарснаар түүхий нефтийн үнэ 4%-иар өссөн байна. Учир нь холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ яаравчлан өсгөөгүй улмаас ам.долларын ханш буусан хэмэн шинжээчид үзэж байгаа бол уг үйл явдалыг ч гэсэн шинэжээчид таамаглаж байсан юм.
“Сити” группын Нью-Йорк дахь салбарын эрчим хүчний шинжээч Тим Эванс хэлэхдээ “Баасан гаригт биржүүдэд болж өнгөрөн үйл явц бол зах зээлийн бодит эрэлт, нийлүүлэлтээс огт хамааралгүй” гэжээ. Учир эь дэлхийн зах зээлд хар алтны нийлүүлэлт их байна гэлээ. Тодруулбал “Brent” маркийн газрын тосны фьючерс ханш баасан гаригт 89 центээр дээшлэн, баррель нь 55.32 ам.долларт хүржээ. 7 хоногийн хугацаанд эл бенчмарк 1,2%-иар дээшилсэн байна. Харин АНУ-ын түүхий нефтийн үнэ (West Texas) огцом дээшилж 45.72 ам.доллартай дүйцжээ. “Brent” болон “West Texas” нефтийн үнийн зөрүү улам багассаар 9 ам.долларт хүржээ. Харин өмнөх 7 хоногт “Brent” маркийн газрын тос 11 ам.доллараар өндөр үнэлгээтэй байжээ.
Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 3.5 сая ам.долларыг 1989.19-1990.29 төгрөгийн ханшаар, 35.0 сая юанийг 318.63-320.10 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлснийг үндэслэн, Монголбанк 1989.19 төгрөгийн хаалтын ханшаар 3.5 сая ам.доллар, 319.15 төгрөгийн хаалтын ханшаар 23.0 сая юань тус тус худалдлаа.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
Аж үйлдвэрийн яамнаас өнөөдөр Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн танилцуулгыг хийлээ. Хэлэлцээр танилцуулах үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа, ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир, мэргэжилтэн Д.Сувдаа, Г.Туяа нар болон үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцож санал, бодлоо солилцсон юм.
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр нь манай улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм байна. Харин Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан 15 дахь улс нь Монгол болж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнууд 580 гаруй бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байна. Улмаар ДХБ-ын 160 гишүүн орон бүгд аливаа нэгэн бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгджээ. Иймд өнөөгийн даяаршсан нийгэмд Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг (ЭЗТХ) Япон улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох үүдийг нээсэн байна.
Манай улстай дэлхийн өндөр хөгжилтэй, 127 сая хүн амтай Япон улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, зах зээлээ нээж байгаа нь нэг талаас Япон улсаас Монгол Улсад үзүүлж буй улс төр, эдийн засгийн томоохон дэмжлэг гэж үзэж болох юм. Нөгөөтэйгүүр манай хоёр орны хамтын ажиллагаа зээл, тусламжид тулгуурлах бус харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эхлэл тавигдаж байна.
Хэлэлцээрийг байгуулснаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар илүү чөлөөтэй нэвтрэх, хоёр талын худалдаанд саад болж байгаа стандарт, техник, хорио цээрийн саад тотгорыг багасгахад хамтран ажиллах, техник туслалцаа авах, худалдааг аажмаар өргөжүүлэх ач холбогдолтой гэж салбарын яамнаас үзэж байна.
Сүүлийн үед хаа сайгүй л банк бус санхүүгийн байгууллага гэсэн хаяг харагдана. Тэднийг зорих хүмүүсийн тоо ч их. Учир нь банкуудаас зээл авахад янз бүрийн шалгуур их учир банк бус санхүүгийн байгууллагыг зорих нь бий. Тиймээс ч ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг газар улам их болж байгаа нь судалгаагаар гарчээ.
Манай улсад 2000 онд тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагын тоо нэг байжээ. Харин энэ тоо өссөөр өнгөрсөн оны байдлаар 351 болж, өмнөх оноос 88 хувиар өсжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 91 компанид 31 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон байна.
Харин үйл ажиллагааны нэр төрлөөс нь харахад, өнгөрсөн онд зээлийн үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагын тоо 296 болжээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад 93-аар өссөн байгаа юм.
Харин гадаад валютын арилжаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагын тоо 124 болсон байгаа нь өмнөх оны мөн үеэсээ 25-аар өссөн дүн юм.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын дунджаар инфляцийн түвшин 9.3 хувь байна.
Харин Улааанбаатар хотын инфляци улсын дунджаас доогуур буюу 8 хувьтай гарчээ. Энэ байдлаараа цааш үргэлжилбэл Монголбанкнаас тогтоосон 2015 онд инфцляцийг 7 хувьд тогтоон баих зорилт хэрэгжих боломжтой. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар инфляци 14.9 хувьд хүрэн, сүүлийн 2 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн юм.
Энэ нь бидний худалдан авах чадвар 15 хувиар буурсан гэсэн үг юм.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Өнөөдөр хуралдах Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар инфляцийн түвшин, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг нарийвчлан хэлэлцэх юм байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар багтдаг.
Засгийн газраас УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, бага хүүтэй, урт хугацаат гадаад валютын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Төрийн банк 300 сая ам.доллар хүртэлх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Энэ талаар Төрийн банкны Ерөнхий захирал Д.Батсайхан “Бидний зүгээс бонд гаргахын эхлэл болгож, хоёр үндсэн шаардлагаа биелүүлсэн. Эхнийх нь үнэлгээ тогтоолгосон. Дараагийнх нь олон улсын аудитын байгууллагаар сүүлийн дөрвөн жилийнхээ санхүүгийн тайланд аудит хийлгэсэн. Олон улсын аудитаар бид ямар нэг материаллаг зөрчилгүй, олон улсын стандартад нийцсэн байдлаар санхүүгийн тайлагналаа зөв хийсэн байна гэсэн үнэлгээ авсан” гэсэн юм.
Өнөөдрийн валютын ханш /2015.03.10/
Өнөөдрийн байдлаар валютын ханш Монголбанк, арилжааны банкуудад ямар байгааг хүргэе…