Categories
мэдээ эдийн-засаг

Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 4.6 сая тонноор нэмэгджээ DNN.mn

Төмөр замаар 2023 онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгджээ.

Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 2.5 (28.7 хувь) сая, дамжин өнгөрөх ачаа 1.9 (60.6 хувь) сая, дотоодод тээсэн ачаа 491.9 (4.1 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа өнгөрсөн оны 12 дугаар сард 2.9 сая тонн болж, өмнөх сарынхаас 140.6 (5.1 хувь) мянган тонноор нэмэгджээ. Үүнд төмрийн хүдрийн тээвэр 245.4 (76.6 хувь) мянга, нүүрс тээвэр 35.1 (3 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Төмөр замаар өнгөрсөн онд тээсэн уул уурхайн бүтээгдэхүүн өмнөх оныхоос 3.6 (21.5 хувь) сая, хар төмөр (хаягдал, рельс гэх мэт) 56.6 (28.4 хувь) мянга, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 40.9 (25.3 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 22.8 (12.5 хувь) мянган тонноор өсөж, барилгын материал 773.6 (29.1 хувь) мянга, мод, модон материал 6.3 (10 хувь) мянган тонноор буурсан аж.

Төмөр замаар зорчигчид өнгөрсөн онд 2.2 (давхардсан тоо) сая болж, өмнөх оныхоос 226 (9.5 хувь) мянгаар буурчээ. Үүнд орон нутгийн зорчигч 230.2 (9.7 хувь) мянгаар буурсан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр зорчигчид 2023 оны 12 дугаар сард 163.7 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 7.8 (4.5 хувь) мянгаар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 376.7 (50.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Энэ өсөлтөд төмрийн  хүдэр, нүүрс, жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт өссөн нь нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 3.8 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, 100 тэрбум төгрөг болсон аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 6.6 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 онд 44.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 6.6 (17.6%) их наяд төгрөгөөр өслөө гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3395 төгрөг болжээ DNN.mn

Ам.долларын ханш энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 3300 төгрөг болжээ.

2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр 3450.39 төгрөг байсан ам.долларын ханш унасаар өнөөдөр 3395.09 төгрөг болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк нэгдүгээр сард 1015 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2024 оны 01 дүгээр сард 1015 кг үнэт металл худалдан аваад байна. Үүнээс Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 67 кг үнэт металл тус тус худалдан авлаа.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   01 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 225,071 төгрөг байв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврийн орлого 52.1 хувиар нэмэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 41.5 (68.2 хувь) сая тонноор нэмэгдлээ.

Энэ өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 36.9 (2.1 дахин) сая, төмөр замаар тээсэн ачаа 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2023 онд 147 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оныхоос 705.6 (0.5 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Зорчигчийн тоо өсөхөд агаарын тээврээр зорчигч өмнөх оныхоос  87.7 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны сүүлийн улиралд, өмнөх улирлынхаас 2.3 (8.3 хувь) сая, зорчигч 2.6 (7.3 хувь) сая хүнээр нэмэгдлээ. Бүх төрлийн тээврийн орлого 2023 онд 6.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 (52.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд авто замын тээврийн орлого 1.5 ( 74.3 хувь) их наяд, агаа

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл ашигтай гарчээ DNN.mn

Манай улсын экспорт 2023 онд 15.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 21 хувиар нэмэгджээ. Үүний 90 гаруй хувь нь уул уурхайн салбарынх аж.

Мөн онд 10 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оныхоос 6 нэгж хувиар нэмэгдсэн байна. Импортын бүтээгдэхүүний 60 орчим хувийг дизель түлш байснаас гадна удаан эдэлгээтэй автомашин, сэлбэг хэрэгслийн импорт нэмэгдсэн нь уул уурхайн экспортоос үүдэлтэйг Монголбанкаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлын үеэр Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх мэдээлэв.

Харин төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2008 оноос хойш анх удаа урсгал тэнцэл ашигтай гарсан гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцолсон юм. Тэрбээр, “Төв банк 2024 онд эдийн засгийн өсөлт 6.5 хувь байна гэж төсөөлж байгаа. Инфляц өнгөрсөн оны сүүлийн гурван сарын турш 8 хувьтай буюу Төвбанкны зорилтын хэмжээнд байна. Төсөв энэ онд ихээр тэлсэн тул инфляцид нөлөөлнө. Үүнийг аль бага байлгахыг зорьж, бодлогын хүүг 13 хувиас бууруулах шийдвэрээ хойшлуулсан. Бодлогын хүүг нэмэхгүй, бодлогын хүү удаан хугацаагаар өндөр байх нь сайнгүй. Бодлогын нэрлэсэн хүү хэвээр байгаа ч инфляц буурснаар бодит бодлогын хүү өссөн. Энэ нь мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна гэсэн үг юм” хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляцын түвшин 7.6 хувьтай гарлаа DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.

2024 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 11.5 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.0 хувиар, барааны бүлгийн үнэ 7.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 2.3 сая тонн нүүрс биржээр борлуулав DNN.mn

2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй 34.4 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүллээ. Төсвийн хэмнэлтийн хүрээнд тэсэлгээ, ачилт зэрэг 17 нэр төрлийн уулын ажлын зардлыг бууруулснаар 2023 онд 363.2 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийлээ.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 157 багц буюу 1 сая тонн коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсийг 163.3 ам.долларт арилжив. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 307.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 2,3 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Санхүүгийн салбарын өсөлт ДНБ-ний 26.3 хувийг эзэлжээ DNN.mn

СЗХ санхүүгийн салбарын 2023 оны жилийн эцсийн тойм үзүүлэлтийг мэдээллээ. Нийт салбарын ДНБ-д эзлэх хувь өмнөх оноос 3.1 хувиар өсөж 26.3 хувьд хүрчээ. Үүнд:

  • хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.8 хувь,
  • ББСБ-ын салбарын нийт хөрөнгө 7.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

СЗХ зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 3,766 зохицуулалттай этгээд, 2,416 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааг хянан ажилласан байна. Салбараар авч үзвэл:

  • Хөрөнгийн зах зээлд 603,
  • даатгалын зах зээлд 337 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор,
  • банк бус санхүүгийн салбарт 529,
  • мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх 7,
  • хадгаламж зээлийн хоршоо 191,
  • үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 308,
  • үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 428 хувь хүн, 52 хуулийн этгээд,
  • сэндбоксийн зохицуулалтын 6, тэдгээрийн 1293 салбар төлөөлөгчийн газар тус, тус үйл ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хувьцааг арилжаанд оруулах, өвлүүлэх зэрэгтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй” гэв DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ), Үнэт цаасны компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг өнөөдрийн байдлаар 3.1 сая хүнд олгоод байна. Үүний 2.5 сая иргэний ногдол ашиг нь брокерын компанид нээлгэх үед өгсөн дансаар тараагдсан.

Зарим иргэн “Ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс,  и баримтаар олгочих байсан юм биш үү. Брокерын компанид нээлгэсэн дансаар дамжуулах шаардлага байсан юм уу” гэдэг асуудлыг хөндөж байгаа.  Үнэт цаасны компани  дээр данс нээлгэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага дээр бүх мэдээлэл цуглардаг. Тэгэхээр брокерын компаниар дамжуулан, тухайн байгууллага дээр цугларсан мэдээлэлд үндэслэж ногдол ашиг тараагдсан байна. Түүнчлэн яг одоогоор ЭТТ компанийн хувьцааг ямар нэгэн байдлаар шилжүүлэх боломж аль ч хүнд нээгдээгүй.

Тэр утгаараа нас барсан иргэдийн хувьцаатай холбоотой асуудал дээр хөдөлгөөн ордоггүй. Зохих шийдвэр гарах хүртэл энэ байдал хэвээрээ байна. Хувьцааг арилжаанд оруулах, өвлүүлэх зэрэгтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй” гэв.