Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Эмч, багш нарын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ DNN.mn

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх даваа гаригаас дахин нэмэгдэхээр болжээ.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрэх нь. Харин орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувиар нэмэгдэх юм байна. Ингэснээр, аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ
·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
·      Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
·      Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
·      “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг болжээ DNN.mnn

Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 457.8 (2.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (35.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төгрөгийн хадгаламжийн 14.9 (84.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (15.1 хувь) их наяд төгрөгнь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оноос 76 хувиар өсчээ DNN.mn

Үнэт цаасны арилжаа 2024 оны эхний хоёр сард 97.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 218 сая ширхэг үнэт цаас арилжжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 42.1 тэрбум төгрөгөөр буюу 76.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин арилжсан үнэт цаасны хувьд 28.4 сая ширхгээр буюу 15 хувийн өсөлт юм.

Үнэт цаасны гүйлгээ 2024 оны хоёрдугаар сард 26.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 44.4 (62.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 9.8 (58.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Арилжсан үнэт цаас 176.1 сая ширхэг болж, өмнөх сараас 134.1 (4.2 дахин) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 148.0 (6.3 дахин) сая ширхгээр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны хоёрдугаар сард 43535.3 нэгж болж, өмнөх сараас 2283.2 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 5194.4 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны хоёрдугаар сард 11.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 607.1 (5.5хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.7 (67.5 хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.8 хувиар өсчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сард 17.6 их наяд төгрөг болж, өнгөрөгч нэгдүгээр сараас 457.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр буюу 35.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт төгрөгийн хадгаламжийн 14.9 их наяд төгрөг буюу 84.9 хувь нь иргэдийн хадгаламж байна. Харин 2.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж. Түүнчлэн валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 901.4 тэрбум төгрөгөөр буурчээ.

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Орон сууцны үнэ өмнөх сард 11 хувиар нэмэгджээ DNN.mn

Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11, өмнөх сарынхаас 1.8 хувиар нэмэгдсэн байна.

Хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг болжээ.

Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.65 сая төгрөгийн үнэтэй байна.  Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 35.8 хувиар өсчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сард 17.6 их наяд төгрөг болж, өнгөрөгч нэгдүгээр сараас 457.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр буюу 35.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт төгрөгийн хадгаламжийн 14.9 их наяд төгрөг буюу 84.9 хувь нь иргэдийн хадгаламж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 116.22 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны хоёрдугаар сард 3391.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 116.22, өмнөх сарынхаас 15.53 төгрөгөөр чангарав.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3661.68 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 102.58, өмнөх сарынхаас 55.14 төгрөгөөр чангарсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 37.02 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.12, өмнөх сарынхаас 1.15 төгрөгөөр чангарсныг Монголбанк мэдээллээ.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 471.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 42.28, өмнөх сарынхаас 3.61 төгрөгөөр чангарсан аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөг болжээ DNN.mn

Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7%) тэрбум ам.доллар , өмнөх улирлаас 579.2 (1.7%) сая ам.доллароор тус тус өссөн болохыг ҮСХ мэдээлжээ.

Нийт гадаад өр 2023 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 (12.4%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 203.4 (13.3%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 394.2 (18.1%) сая ам.доллароор, бусад салбарынх 138.5 (1.6%) сая ам. доллар, Засгийн газрын өр 87.2 (1.1%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Нийт гадаад өрийн 14.8 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных бол 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (3.7%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 83.3 (0.3%)тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Гадаад өр нь 2023 онд өмнөх оноос 700.4 (2.4%) тэрбум төгрөгөөр өссөн бол дотоод өр 801.4 (77.4%) тэрбум, өрийн баталгаа 747.8 (96.0%) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 331.3 (64.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Засгийн газрын нийт өрийн 30.3 (98.6%) их наяд төгрөг нь гадаад өр, 234.1 (0.8%) тэрбум төгрөг нь дотоод өр, 180.5 тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс, 30.9 (0.1%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа.

Нийт өрөөс 2023 онд үндсэн төлбөрт 5.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.1 их наяд төгрөг төлөгджээ. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оноос 3.7 (3.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 323.3 (42.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар давжээ DNN.mn

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.

Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.