Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 281.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2023 оны эхний 3 сард 315.2 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 3 сард урьдчилсан гүйцэтгэлээр 281.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 485.5 (34.6%) сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төмөр замаар 8.5 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Төмөр замаар энэ оны эхний улиралд 8.5 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэ нь өмнөх улирлынхаас 27.6 (0.3 хувь) мянга, өмнө оны мөн үеийнхээс 420 (5.2 хувь) мянган тонноор нэмэгджээ. Үүнд импортын ачаа 265 (33.2 хувь) мянга, дамжин өнгөрөх ачаа 149 (13.3 хувь) мянга, дотоодод тээсэн ачаа 155.3 (4.7 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төмөр замаар тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд хар төмөр 15.5 (49.1 хувь) мянга, уул уурхайн бүтээгдэхүүн 11.6 (0.2 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 20.6 (33 хувь) мянга, мод, модон материал 5.8 (31.1 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 10.8 (22.1 хувь) мянга, түргэн муудах бүтээгдэхүүн 0.5 (86.3 хувь) мянга, үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл 0.6 (14 хувь) мянга, барилгын материал 15.9 (6.9 хувь) мянган тонноор багасжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

4.3 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2024 оны дөрөвдүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авчээ.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны  дөрөвдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24 төгрөг байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ DNN.mn

Он гарснаас Монгол Улс 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эдийг импортоор оруулж ирсэн байна.

Энэ нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар Монгол Улс 24.7 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Он гарсаар Монгол Улс 24.7 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн дүн юм.

Энэ хугацаанд Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүний арилжаа бүрдүүлжээ. Энэ онд 20 гаруй сая тонн нүүрс, хоёр сая гаруй тонн төмрийн хүдэр арилжаалахаар тооцоолж байгаа аж.

Монголын түүхий нүүрсний спот үнэ дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт тогтвортой байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ DNN.mn

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүрэх нүүрсний эхний галт тэрэг өнөөдрөөс /2024.05.07/ аялж эхэллээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК нь 2024 оны гуравдугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжсан байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлээд буй.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

May be an image of ‎map and ‎text that says "‎م монголын геме ЗАМ IPO3HC TABAH ТАВАНТОЛГОЙ гОЛгОЙ TABAHTONOH ВМА9Р зАл КК ク MONGOLIA IAN TRANS LINE Зуунбаян Цогтцэций Цагаанцав Тавантолгой Ханги Гашуунсухайт ГУРвАН ТЕМΘΡ зАм ХАМТРАН "ЭТТ" ХК-ИЙн БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НУУРСИЙГ МАНДАЛ БООМТ ХУРГЭХ эхний тЭэвэрлэлтийг хийлЭЭ‎"‎‎
Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын барааны 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувийг сувд, үнэт ба хагас үнэт чулуу эзэлж байна DNN.mn

Экспортод 4937.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4407.2 сая ам.доллар буюу 89.3 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 57 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.3 хувь, Швейцар-т 5.9 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.0 хувийг дээрх орнууд эзэлж байна.

May be an image of ‎text that says '‎Экспортын статистик мэдээлэл 2024 оны эхниЙ 4 сар/ Гол нэрийн барааны экспортын бугэц ساین 3.8% Темрийн худэр, баяжмал Нийт /189.6 сая S/ 17.7 экспорт 4,937.1 сая S 2.3% Боловсруулаагуй нефть 60.5 /113.3 сая S/ 1.6% Хзэрийн болон лайтуур жонш 60.5% Чулуун нуур /76.1 сая S/ 12,988.2 сая S/ 0.9% Цайрын худэр, баяжмал Зэсийн худэр, 17.7% баяжмал /46.3 сая S/ /871.6 сая S/ 0.8% 5.9% Унэт металлын худэр, баяжмал /40.1 сая Боловсруулаагуй буюу хагас боловсруулсан at /291.9 сая S/ 0.7% Молибдены худэр, баяжмал www.customs.gov.mn customs. /33.4 33.4сая сая S/ info@customs.gov.mn 1800-1281‎'‎

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспортын дүн импортынхоос 1510.9 сая ам.доллараар давжээ DNN.mn

Гадаад худалдааны 2024 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлийг экспортын 231,835, импортын 125,963 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргаснаа Гаалийн Ерөнхий Газраас танилцуулав.

2024 оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.4 тэрбум ам.доллар болж 2023 оны мөн үеэс 619.1 сая ам.доллар буюу 8 хувиар өсжээ. Экспортын дүн импортынхоос 1.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Дурдсан хугацаанд манай улс экспортод 4.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурлаа.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 4.4 тэрбум ам.доллар буюу 89.3 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6 хувь
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг бүрдүүлж байгаа юм.

2024 оны эхний дөрвөн сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 87.4 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 77.4 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 98.6 хувь БНХАУ-д тус тус экспортолжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт 27 хувиар өсчээ DNN.mn

Чулуун нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсжээ. Тодруулбал, Энэ сарын 6-ны өдөр 17,1 мянган тонн, 2024 оны эхнээс 4,737.1 мянган тонн экспортолсон байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 44 мянган суудлын автомашин импортолжээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас 2024 онд импортоор орж ирсэн тоон мэдээллийг гаргажээ. Тодруулбал, он гарснаас хойш 44,607 ширхэг суудлын автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсч, нийслэлийн автозамын түгжрэлд улам хүндрэл үүсгэж байгааг илтгэлээ.

Ачааны автомашины импорт ч мөн адил өссөн байна. Тодруулбал, он гарснаас хойш 9652 ширхэг суудлын автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 58.3 хувиар өсжээ.