Categories
мэдээ эдийн-засаг

Нийт хадгаламжийн 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна

Санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг жендерийн тэгш байдалтай уялдуулан тооцон гаргаж байгаа олон улсын жишгээр Монголбанк банкны салбарын гол үзүүлэлт болох иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үзүүлэлтийг хүйсээр ангилсан тоон мэдээллийг нэгтгэн танилцуулж байна.

Банкуудын 2020 оны эцсийн байдлаарх иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдэл, эдгээрийн дансны тоог үндсэн данс эзэмшигчийн хүйсийн ангиллаар болон байршлаар гаргаж эмэгтэй харилцагчдаар төлөөлүүлж танилцууллаа.

1. Харилцах

Тайлант оны эцсийн байдлаар иргэд нийт 5.5 сая дансны 1,561.1 тэрбум төгрөгийн харилцахын үлдэгдэлтэй байгаагийн 44.6 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Иргэдийн нийт харилцахын 43.9 хувь буюу 476.2 тэрбум төгрөг орон нутагт байршиж байгаагийн 44.3 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Нийслэлийн иргэдийн нийт харилцахын үлдэгдэл 1,084.9 тэрбум төгрөг байгаа бөгөөд 44.8 хувь нь эмэгтэйчүүдийн дансанд байршжээ.

2. Хадгаламж

Иргэд нийт 3.5 сая дансны 15,284.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байгаагаас эмэгтэйчүүд иргэдийн нийт хадгаламжийн үлдэгдлийн 53.2 хувийг эзэмшиж байна. Иргэдийн нийт хадгаламжийн 22.0 хувь буюу 3,357.0 тэрбум төгрөг орон нутагт байршсаны 51.1 хувийг эмэгтэйчүүд, нийслэлийн иргэдийн нийт хадгаламжийн үлдэгдэл 11,927.4 тэрбум төгрөг байгаагийн 53.8 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Орон нутгийн иргэдийн хадгаламжийн 74.9 хувь нь хугацаат хадгаламж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн хадгаламжийн 77.8 хувь буюу 9,278.5 тэрбум төгрөг нь хугацаатай байршжээ.

3. Зээл

Иргэд нийт 1.3 сая зээлийн дансны 8.488.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэдийн нийт зээлийн үлдэгдлийн 42.4 хувь нь орон нутагт олгогдсоны 42.8 хувь нь эмэгтэйчүүдэд олгогджээ. Орон нутгийн иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 3,599.3 тэрбум төгрөг байгаагаас 40.9 хувь нь эмэгтэй зээлдэгчдэд олгогдсон байна. Нийслэлийн иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 4,888.8 тэрбум төгрөг байгаагаас 44.3 хувь нь эмэгтэйчүүдэд олгогджээ.

4. Банк

Үйл ажиллагаа явуулж буй 12 банк 2020 оны эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 15,935 ажилтан 1,398 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд банкны 264 салбар, 1037 тооцооны төв болон 97 бусад нэгж багтжээ. Нийт салбар нэгжийн 70.0 хувь нь орон нутагт байршиж байгаа бол банкны салбарт ажиллагсдын 36.7 хувь буюу 5,844 хүн орон нутаг дахь салбаруудад ажиллаж байна. Орон нутаг дахь банкуудын салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа ажилтнуудын 70.5 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Нийслэлд банкуудын 419 салбар нэгж байршиж байгаагаас банкны 161 салбар, 192 тооцооны төв болон 66 бусад нэгж үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбарт ажиллагсдын 63.3 хувь буюу 10.091 хүн нийслэл дэх салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа бөгөөд 64.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Даваадорж: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна


Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг аж. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 150-200 мянган тонны хэрэгцээ үүсч, хоёр хөршөөс импортолж байна. Энэ бүхнийг оруулж тооцсоноор төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш нь урсгаж байгаа аж. Тэгвэл дотооддоо гангийн үйлдвэр барих боломжийн талаарҮүр тээлкомпанийн захирал А.Даваадоржтой ярилцлаа.


Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн. Гэвч бодит биеллээ олохгүй байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь хэр төвөгтэй үйл явц вэ?

-Гангийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Үүний тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. нэгдүгээрт, төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах ёстой.

Гаргасан ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар бүр төрлийн төмөр хийх бололцоотой. Хоёрдугаарт, “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлагатай болж байна. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийчихлээ гэсэн үг. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

Үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх…?

-Тийм. Энэ үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй. Цаашид шийдэх хэрэгтэй. Шийдчихвэл бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно.

-600 сая ам.долларыг босгоход хэр хүндрэлтэй вэ. Хэдийгээр өндөр дүн ч урт хугацааны үр ашиг, стратегийн зорилтоо харвал босгож болох мөнгө байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломжтой. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Бид санхүүжилтийг хэд хэдэн аргаар босгож болно. Нэгдүгээрт бартерын гэрээ. Бид Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд 600 сая ам.долларыг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр гаргаж байгаа. Үүнтэй ижил бартерлаж болно. Өнөөдрийн ханшаар 90 ам.доллар гэж тооцоолоход 8 сая орчим тонн төмрийн хүдрээр бартерлах боломж бий. Ингээд цогц үйлдвэртэй болох боломж байна.

Үндсэн түүхий эд нь манайд байна шүү дээ. Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв. Энд дахин онцлоход бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад 5000 орчим иргэнийг ажлын байраар хангана. Жижиг, дунд үйлдвэрүүд хөгжинө. Хажуугаар нь анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй холбоотой.

Манайд төмөрлөгийн үйлдвэр бий. Хаягдал түүхий эд дахин боловсруулах замаар үйлдвэрлэл явуулж байна. Уг үйлдвэрийн хүчин чадал дотоодын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй байна?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд л 100 сая ам.доллараар боссон. Зөвхөн хаягдал төмрийг хайлуулж бүтээгдэхүүн гаргаж байна. Дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй.Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг.“Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл л дутаад байна.

Бид “Эрдэнэс Таван толгой”-г 600 орчим тэрбумаар босголоо. Ойролцоогоор 200 орчим сая ам.доллар гэсэн үг. Энэ асуудал дээр бонд босгох юм уу, бартерын гэрээ, зээл тусламжийн замаар санхүүжилт босгох бүрэн боломж харагдаж байгаа. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг иржээ. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайгаад хэрэггүй. Харин үйлдвэр барих бодлогоо боловсруулаад л санал болгоод явах хэрэгтэй.

Та гурван жилийн дотор барих боломжтой гэж байна.Бидэнд боловсон хүчин байгаа юм уу?

-Тэр нэг их асуудал биш ээ. Гурван жилийн дотор бэлтгээд гаргаж болно. ОХУ-д бэлтгэгдсэн суурь боловсон хүчин ч манайд бий. Үйлдвэр барьж байх явцад сургаад авчихаж болно. Бид машин үйлдвэрлэх гэж байгаа асуудал огт биш. Хольж шатаах л үйл явц. Хэдэн мянган жилийн өмнө ч хүн төрөлхтөн газар доор домен зууханд юм шатаагаад явж л байсан.

Үүнтэй ижил технологиор явах үйл явц. Идэвх санаачилга, зүрх зориг л хэрэгтэй. Төрийн удирдлагууд хаана ч очсон үүнийг л яриад явмаар санагдах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Статистикийн бизнес регистрийн санд 205.8 мянган хуулийн этгээд бүртгүүлжээ

Статистикийн бизнес регистрийн санд энэ оны эхний улирлын байдлаар 205.8 мянган хуулийн этгээд бүртгүүлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 14.9 мянга буюу 7.8 хувиар, өмнөх улирлынхаас 5.3 мянга буюу 2.6 хувиар нэмэгдлээ.

Бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийг байршлаар авч үзвэл, нийслэлд нийт хуулийн этгээдийн 156.1 мянга буюу 75.9, төвийн бүсэд 17.5 мянга буюу 8.5, хангайн бүсэд 15.2 мянга буюу 7.4, баруун бүсэд 11.2 мянга буюу 5.4, зүүн бүсэд 5.9 мянга буюу 2.9 хувь нь бүртгэлтэй байв.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт 3.7-5.1 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.5-1.3 мянга байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй 205.8 мянган хуулийн этгээдийн 44.6 хувь нь үйл ажиллагаа явуулж, 55.4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 59.9 мянга буюу 52.5 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй бол 47.5 хувь нь бусад шалтгаантай аж.

No description available.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий санаачлагчийн нэг, эдийн засагч Б.Өлзийбаяртай нийгмийн даатгалын шимтгэл тойрсон сэдвээр ярилцлаа.


Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, 26 хувьд хүрээд байна. Үүнийг төрөөс Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд зайлшгүй авах арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа.Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр тогтолцоо нь буруу байна гэж хэлээд байхад механик аргаар хүчээр шийдэх гээд оролдож байна. Энэ механик арга нь шимтгэлийн хувь хэмжээг нэмэх, эсвэл тэтгэврийн насыг хойшлуулах гэсэн хэлбэртэй явж байна. Гол нь тогтолцоо нь буруу, ямар ч үр өгөөж өгдөггүй учир шимтгэл нэмсэн ч бид ёроолгүй сав руу мөнгөө хийгээд байгаатай адил юм. Ирээдүйд тэтгэвэрт гарахад тус сан нь баталгаатай юу, хуримтлал үүсч байна уу гэхээр үгүй. Тиймээс эхлээд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний дараа шимтгэл нэмэх эсэх асуудлыг ярих учиртай.

Тэтгэврийн реформ хийх асуудлаар олон жил ярьж байгаа ч улстөрчид Нийгмийн даатгалын санг улс төрийн зорилгоор ашиглахыг илүүд үзсээр ирсэн тул зоримог шийдвэр гаргахгүй байна уу гэж харагддаг. Та хэрхэн харж байна вэ?

-Би гайхаж байна. Энэ олон жил явахад уг чухал асуудал руу салбарын яам болон холбогдох төрийн албан тушаалтнууд яагаад анхаарал хандуулаагүй юм бэ. Энэ бол эв санааны зарчим дээр суурилсан сан юм. Ингээд алдагдал үүслээ гээд даатгал төлөгч иргэдийн шимтгэлийг нэмээд, тэд хохироод яваад байна. Харин шимтгэл төлдөггүй, халамжаар амьдардаг шимэгч анги нөгөө талд нь бий болсон. Төлж байгаа нь хохироод, төлөөгүй нь хожоод үлддэг систем байж болохгүй. Засаглал нь шударга байх ёстой. Би төлж байгаа бол өгөөжөө хүртэх ёстой. Уг систем рүүгээ оръё. Төрөөс баталгаа өгч байгаа нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан гэж байх ёстой. Гэхдээ хувь хэмжээг нь эргэж ярих учиртай. Аль юм болгон социалист сэтгэлгээгээр явах юм бэ. Би төлж байгаа шимтгэлийнхээ үр өгөөжийг өөртөө хүртмээр байна. Түүнээс биш ажил хийх дургүй, халамжаар амьдардаг шимэгч ангийг би тэжээмээргүй байна. Тэгэхээр хувийн тэтгэврийн санг бий болгооч ээ. Өөрөөр хэлбэл, халамж биш, хуримтлалын тэтгэврийн систем рүү ормоор байна.

Мэргэжлийн хүмүүс нь удирддаг хөрөнгө оруулалтын санд нь өөрийнхөө нэр дээр шимтгэлээ төлж хуримтлалаа бий болгомоор байна. Сангийн удирдлагууд миний өмнөөс хөрөнгө оруулалт хийгээд өгөөж надад өгч байх ёстой. Тэгэхээр хоёр баганатай тэтгэврийн тогтолцоо руу оръё. Хоёрдугаарт, улсын нийгмийн даатгалын санг улс төрөөс ангид байлгамаар байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс удирддаг баймаар байна. Өнөөдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гээд байж байна. Дандаа улс төрийн томилгоо хийнэ. Мэргэжлийн бус хүмүүс удирддаг. “Капитал” банкинд бидний 140 тэрбум төгрөгийг хадгалуулаад алдаж байгаа нь мэргэжлийн бус хүмүүс удирдаж, улс төрийн ашиг сонирхлоор хандаж ирсэнтэй шууд холбоотой. Эргээд ямар ч хариуцлага байхгүй. Хэн нь ямар хариуцлага хүлээсэн юм. Улс төрөөс ангид байлгах дараагийн нэг шалтгаан нь попролт. Тухайлбал, малчид нийгмийн даатгалаа нөхөн төлж тэтгэвэрт гарч болно гэнээ. Энэ бол малчдаас сонгуулийн санал авах гэсэн улс төрийн заль. Яагаад өнгөрсөн хугацаанд шимтгэл төлөөгүй хүн хэдхэн төгрөгийн нөхөн төлбөр өгөөд олон жил үнэнчээр нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн иргэнтэй адил тэтгэвэр авах ёстой юм бэ. Тэдний ачааг мөрөөрөө шимтгэлээ төлж ирсэн иргэн үүрэх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Нийгмийн даатгалын санг ингэж улс төрд ашиглаж, попролт хийгээд байх юм бол шимтгэл төлөх хэрэг байна уу.

Нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь байгаа. Энэ нь компани, иргэнд хэр ачаа үүрүүлэх вэ?

-26 хувь гэдэг маш том дүн. Америкт 6.2 хувь байдаг. Америкаас өндөр авч байна гээд бод доо. Манайх залуу орон шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлөгч иргэн хамгийн өргөн хүрээтэй гэсэн үг. Гэтэл энэ цаг үед сан нь алдагдалтай явж, шимтгэлийн хувиа нэмж байгаа юм бол 20-30 жилийн дараа насны харьцаа өөрчлөгдөж, тэтгэвэр авагчдын харьцаа нэмэгдээд ирвэл юу болох вэ. Тэр үед нийгмийн даатгалын шимтгэл 40 хувьд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Цалингийнхаа тал хувийг шимтгэлд өгөөд явуулах нь байна. Тэгэхээр шимтгэл нэмэх бус бүтцийн өөрчлөлтөө эхлээд хийх ёстой. Нөгөө талаас энэ сан бараг нэг их наядын алдагдалтай явж байна. Шимтгэлийн хувь хэмжээг нэмээд цаана нь алдагдал үүсч, улсын төсвөөс нөхөж өгч байгаа байхгүй юу. Тэгвэл улсын төсөв юунаас бүрддэг юм. Татвараас бүрдэнэ. Татварыг ард түмэн,ажил олгогч бүрдүүлж байгаа. Тэгэхээр бид 26 хувиар шимтгэл төлөөд, нэмээд татвараараа давхар төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид давхар татвар төлж байна. Ингэж тооцвол бодит тоо 26 хувиас хамаагүй их гарна. Ерөөсөө л шимтгэл, татвараар дунд ангиа л мөлжөөд байх юм. Ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, дундаж ангиа цөлмөх тогтолцоо руу яваад байна. Ийм байдлаар яваад байвал дундаж анги тогтворжиж чадахгүй. Баян, хоосны ялгаа улам гаарна. Ийм увайгүй, алсын хараагүй төр байж болохгүй.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

Импортын үнийн индекс 5.2 хувиар өсөхөд тээврийн хэрэгслийн бүлгийн үнэ нөлөөлжээ

Гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) 2021 оны 2 дугаар сард 146.5 болж, өмнөх оны мөн үеэс 34.0 хувь, өмнөх оны эцсээс 1.3 хувиар тус тус өссөн байна.
Экспортын үнийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) 2021 оны 2 дугаар сард 149.1 болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 40.9 хувь, өмнөх оны эцсээс 11.0 хувь, өмнөх сараас 6.6 хувиар тус тус өссөн байна. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 45.5 хувь (төмрийн хүдэр, зэсийн баяжмал, чулуун нүүрс) өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импортын үнийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) 2021 оны 2 дугаар сард 101.7 болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 5.2 хувь, өмнөх оны эцсээс 9.6 хувь, өмнөх сараас 6.6 хувиар тус тус өссөн байна. Импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөхөд тээврийн хэрэгслийн (машин) бүлгийн үнэ 52.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Замын-Үүд боомтоор өдөрт 25 ачааны автомашин нэвтэрчээ

2021 оны дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улс руу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:

  • Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл
  • Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл
  • Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл
  • Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна.

Монгол Улс дөрөвдүгээр сарын байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3.5 сая тонноор өссөн үзүүлэлттэй буй.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Төлбөрийн тэнцэл хоёрдугаар сард 167.7 сая америк долларын ашигтай байв

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2021 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 59.4 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 306.0 (83.7 хувь) сая америк доллароор буурчээ. Тус бууралтад барааны худалдаа өмнөх оны мөн үеэс 368.4 сая америк доллароор өсөж, 272.5 сая америк долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлсөн байна. Харин урсгал дансны алдагдал 2021 оны 2 дугаар сард 28.8 сая америк доллар болж, өмнөх сараас 1.8 сая америк доллароор буурчээ.
Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний 2 сард 82.8 сая америк долларын алдагдалтай байсан бол 2021 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр алдагдал өмнөх оны мөн үеэс 89.8 сая америк доллароор буурч, 7 сая америк долларын ашигтай байна.
Мөн төлбөрийн тэнцлийн ашиг 2021 оны 2 дугаар сард 167.7 сая америк доллар болж, өмнөх сараас 328.4 сая америк доллароор өсчээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Рио Тинто компани манай улсад 277 сая ам.долларын татвар төлжээ

Рио Тинто групп 2020 онд Монгол Улсад 277 сая ам.долларын татвар төлсөн нь үйл ажиллагаа явуулдаг 35 улсаас гуравдугаарт орох үзүүлэлт болж байгаа талаар мэдээлжээ.

Тус групп 2020 онд группийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг Австрали Улсад 6.8 тэрбум ам.долларын татвар төлсөн бол үйл ажиллагаа явуулдаг 35 улсад төлсөн нийт татварын хэмжээ 8.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгджээ.

Энэ талаар Рио Тинто группээс “2010 оноос хойш өссөн дүнгээр нийт 2.8 тэрбум ам.долларын татварыг Засгийн газарт төвлөрүүлж, Оюу толгой төсөлд 11.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн, Монгол Улс болон аймаг орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байна. Бид үйл ажиллагаа явуулдаг улс орнуудынхаа хуулийн дагуу татвараа цаг хугацаанд нь тогтмол төлдөг. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Монгол Улсад төлөх татвар, АМНАТ-ийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна” гэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГ: Ажлын байрыг дэмжих хүрээнд 7.356 зээлдэгчид 525.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Засгийн газрын ээлжит хурал 2021 оны дөрөвүгээр сарын 14-ний лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4.292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7.356 зээлдэгчид олгоод байна.
Зээл авсан 7.356 зээлдэгчийн 1.146 нь аж ахуйн нэгж, 6.210 нь иргэн байна. Үлдсэн 1.856.9 тэрбум төгрөгийн 12.049 хүсэлт судалгаанд байгаа бол 7.882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1.557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2.982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.
Товчоор
– Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.
– Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус сонсов.
– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
– УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов.
– Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ

Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог.

Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг салбарын яамнаас мэдээлж буй.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байна. Монгол ноолуурын онцлог шинж чанарыг дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөвхөн үйлдвэрлэгч төдийгүй малчдын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2020 оны 12 сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243.5 сая ам.доллар байна.

Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.

“Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг

Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд

Монголын гарал үүсэл бүхий онцлог ширхэгтүүдийн давуу чанарыг тодорхойлсон,

Хэрэглээний шалгуур үзүүлэлтүүдийн стандартыг хангасан,

Түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн,

Байгальд ээлтэй,

Малын тавлаг байдлыг хангасан,

Тогтвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчлэх замаар эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүний баталгаа өгөх, дэлхийн зах зээлд монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, баталгаажуулах зорилгоор “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийг бий болгосон.

Үйлдвэрийн суурьлагдсан хүчин чадал, ашиглалт