Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 12.7 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 3.8 (42.1%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, 3.6 (42.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

May be a graphic of text

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад өрийн хэмжээ 4.8 хувиар өсчээ DNN.mn

Улсын нийт гадаад өрийн хэмжээ 35 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.3  тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745,3 мянган тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

2024 оны зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ.

Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745,3 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 843,5 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн.

Нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 1.1 сая тонн, сайжруулсан түлшний түүхий эд 317.8 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 62.1 мянган тонн, аммоний нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 89 мянган тонн байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Categories
эдийн-засаг

Импорт 9.2 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, гадаад валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 3 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.

Эдийн засгийг тэлэхэд Боомтын сэргэлт чухал нөлөө үзүүлж буйг өнгөрсөн оны статистикаас харж болохоор байна.

Тодруулбал, экспорт 15.2 тэрбум ам.доллар биет дүнгээр 77.42 сая тонн, импорт 9.2 тэрбум ам.доллар биет дүнгээр 6.82 сая тоннд хүрээд байна.

2023 оны байдлаар 15 боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтэрчээ гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар 52.392 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

Ачааны болон суудлын автомашины импортын товч мэдээллийг Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас танилцууллаа.

Он гарсаар зургадугаар сарын 10-ны байдлаар 52,392 ширхэг суудлын автомашин импортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Түүнчлэн энэ хугацаанд 12,484 ширхэг ачааны автомашин импортоор орж иржээ. Ингэснээр ачааны машины импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.3 хувиар өссөнийг мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт 35.2 хувиар өсчээ DNN.mn

Чулуун нүүрсний экспортын товч мэдээллийг хүргэж байна.

Чулуун нүүрс: Зургадугаар сарын 09-ны өдөр 23,3 мянган тонн,

2024 оны эхнээс 33,397.4 мянган тонн экспортолсон.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.2 хувиар өссөн байна.

May be an image of text that says "A moHroлblH rAAЛb BAPИЙH BAPИЙHM3A333KCnOPT M3A33 3KCnOPT /2024.1.1-2024.6.10/ 4yЛyyH HYYPC TΟ WИPX3r 2023 2023oHbl OHbl ΜΘΗ HE3C YE30 2024.6.9 OHbl 3XH33C 23.3 MRH.TH 33,397. 897.4MRH. 35.2% BCCOH 1800-1281 1800- WWW.CUSTOMS.GOV.MN"

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

50519 суудлын автомашин импортолжээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас оны эхний хагас жилийн байдлаар импортын дүн мэдээллийг танилцууллаа.

Тодруулбал, оны эхний таван сарын байдлаар 50519 ширхэг суудлын автомашин импортолсон байна.

Үүнээс гадна

  • Авто бензин 365.1 мян тн
  • Дизель түлш 669.9 мян тн
  • Ачааны автомашин 11,864 ширхэгийг оруулсан байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Самнасан ноолуурын 70.4 хувийг Итали руу экспортолжээ DNN.mn

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5,681.3 сая ам.доллар буюу 89.4 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 338.0 сая ам.доллар буюу 5.3 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 110.1 сая ам. доллар буюу 1.7 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.

2024 оны эхний таван сард экспортолсон:

  • Хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д,
  • Үхэр адууны боловсруулсан ширний 76.4 хувийг БНХАУ-д,
  • Самнасан ноолуурын 70.4 хувийг Италид,
  • Ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.8 хувийг эзэлж байна.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 669.9 мянган тонн дизель түлш импортолжээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас 2024 оны эхний таван сарын байдлаарх экспорт, импортын дүн мэдээг гаргасан байна.

Эхний таван сарын импортын дүнгээр: 

  • Авто бензин 365.1 мян тн
  • Дизель түлш 669.9 мян тн
  • Суудлын автомашин 50,519 ш
  • Ачааны автомашин 11,864 ш оруулсан байна.

Мөн хугацаанд импортоор нийт 4,395.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 932.3 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 10,5 мянган тонн цагаан будаа импортолжээ DNN.mn

2024 оны эхний 5 сарын дүнгээр импортоор нийт 4395.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 932.3 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өсчээ.

2024 оны эхний 5 сард улаанбуудай 72,6 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.1 дахин, улаанбуудайн гурил 13,9 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43.9 дахин тус тус өссөн байна.

Харин өндөг 10,8 сая импортолсон нь өмнөх оны мөн үеэс 85.1 хувь, цагаан будаа 10,5 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувь тус тус буурчээ.