Categories
нэг-өгүүлбэрээр

Аргентиний шигшээ багийн экс довтлогч Милито өөрийн улсын шигшээ багийг голландчуудын эсрэг эерэг дүнтэй тоглоно гэдэг эргэлзэж байна гэжээ.

Categories
нэг-өгүүлбэрээр

Пеле” Неймар гэмтдэг нь тун муу мэдээ. Гэхдээ 1962 онд намайг гэмтээсэн ч манайх аварга болсон. Энэ удаа ч гэсэн тэгээсэй гэж хүсье “

Categories
нэг-өгүүлбэрээр

Францын шигшээгийн довтлогч Бензема өөрийн багаа энэ удаа үүргээ сайн гүйцэтгэсэн, тэд залуу байгаа тул дөрвөн жилийн дараа илүү хол явах болно гэжээ.

Categories
нэг-өгүүлбэрээр

Неймарын нурууны гурав дахь үений яс цуурсан тул сар орчим гам барих шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Иймд түүний хувьд ДАШТ дууслаа.

Categories
нэг-өгүүлбэрээр

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн улсын хөлбөмбөгийн шигшээ багаа ДАШТ -д амжилттай оролцсонтой холбогдуулан Демпси, Ховард нартай утсаар холбогдон баяр хүргэв.

Categories
нэг-өгүүлбэрээр

Марадонагийн удаа дараагийн шүүмжлэлийн хариуд ОУХХ түүнийг VIP танхимд зочилохыг хоргиллоо. Тэр хөлбөмбөгийг тасалбар авч энгийн суудалд суун үзэж болно.

Categories
нэг-өгүүлбэрээр

Арсен Венгерын бодлоор бол Германы шигшээгийн сул тал жигүүрийн хамгаалалт бөгөөд францын шигшээгийн амжилтын үндэс энд бий гэжээ.

Categories
нэг-өгүүлбэрээр

Аргентин-Бельгийн шигшээ багуудын тоглолтыг үзэхээр 100 мянга орчим аргентин хөгжөөн дэмжигч ирэх магадлалтай байна.

Categories
нэг-өгүүлбэрээр

ОУХХ-ны шинэ дүрэм ёсоор хэрвээ тоглолтын үеэр агаарын дулаарал 32 хэм хүрвэл гурван минутын сэрүүцэх завсарлага авна гэдэг нь Нидерланд -Мексикийн тоглолтын үеэр анхлан хэрэгжлээ.

Categories
нэг-өгүүлбэрээр

Хунтелаар ” Торгуулийн цохилтын өмнө мексикчүүд аль болохоор надад саад хийх оролдлого хийгээд л байсан. Би тэднийг сонсохгүй зөвхөн зүүн буланд цохино доо гээд л гээд л өөрийгээ төвлүүлээд байсан “.