Categories
мэдээ нийгэм

Бензин, газ үнэртсэн гэх шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна DNN.mn

Энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн орчимд болон хотын төвөөр газ, угаарын үнэр үнэртэж, тухайн үнэр юунаас үүдэлтэй болохыг тодруулахаар алба хаагчид багагүй хугацаанд ажилласан.

Улмаар 20 орчим тонн тос масло асгасаны улмаас үнэр агаарт тархсан гэх урьдчилсан дүгнэлтийг гаргасан юм. Тэгвэл тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд өнөө ч химийн дүгнэлт нь гараагүй байгаа юм. Харин усанд агуулагдаж байгаа хүнд металийн агууламжийг тодорхойлоход шинжилгээгээр стандартыг даваагүй гэж гарсан байна. Гэхдээ салбар яам дахин давтан шинжилгээ авахыг үүрэг болгожээ.

Шинжилгээний дүгнэлтийн талаар БОАЖЯ-ны Усны бохирдол хариуцсан мэргэжилтэн Э.Ууганзаяа “10 дугаар сарын 12-ны өдөр уснаас гурван дээж авсан. Энэ дээжлэлтийг цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын цэг, Туул гол руу нийлүүлж буй био орчмын цэгүүдээс авсан. Урьдчилсан байдлаар, химийн үзүүлэлт нь стандарт хэмжээг даваагүй байсан. Давтан дээжлэлтийг авч байна. Өчигдөр нийт дөрвөн дээж авсан. Шинжилгээний дүн эцэслэн гараагүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *