Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд 2023 оны 10 дугаар сарын 16-2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд орон нутгийн 51 нислэг үйлдэгдэж, нөөц нисэх буудлаар сонгогдсон хүсэлт 85 удаа хүлээн авч нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг ханган ажиллалаа.
Тодруулбал, тусгай үүргийн 4, түргэний 2, ерөнхий зориулалтын 16, дадлагын 25, хөөлтийн 3, шалгалтын 1 нислэг хүлээн авч, бэлэн байдлыг хангаж ажиллав гэж ЗТХЯ-аас мэдээллээ.