Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулахтай холбогдож, Засгийн газар хэд, хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон юм. Үүнд бууны албан татварын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлэхээр болоод байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар буунд 4000-6000 төгрөгийн татвар ногдуулдаг бол өөрчлөлтөөр 50.000-100.000 хүртэл нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ бууны маркаас хамаарч дараах өөрчлөлт оруулсан байна.
Бууны жилийн албан татварын хэмжээ:
-Үрлэн сумтай буу- 50.000
-6.4 мм хүртэлх калибрийн бүх төрлийн буу-50.000
-6.5 ба түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн буу-100.000 төгрөгийн татвар ногдуулахаар заагаад байна.
Ингэхдээ музейн үзмэр, урлагийн тоглолтод ашиглаж байгаа болон ангийн зориулалтаар ашиглах боломжгүй болохыг тогтоож, цагдаагийн байгууллага үнэмлэх олгосон буу, байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны буу, спорт, сургалтын зориулалтаар дагнан ашиглаж байгаа буунууд нь татвараас чөлөөлөгдөх боломжтой аж.