Булган аймгийн Сэлэнгэ сум, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт ой хээрийн түймэр гарчээ.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн баг “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км, Хялганат тосгоноос хойд 18 зүгт км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд, Хангал сумын Хялганат тосгоны сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид аравдугаар сарын 02-ны өдрийн 16:50 цагт ойн түймрийг цурамд оруулж, аравдугаар сарын 03-ны өдрийн 10:25 цагт ойн түймрийг бүрэн унтраажээ. Уг түймэрт 0,5 га ой шатсан байна.
Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр баг, “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365км-т, сумын төвөөс урд зүгт 5км/-т хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан байна. Уг түймэрт нийт 75 га талбай өртжээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Бадрах баг, “Бор өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 235км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20км/-т гарсан хээрийн түйрийг аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Орон нутгийн иргэд, 1:55 цаг ажиллаж бүрэн унтраасан байна. Уг түймэрт нийт 80 га талбай өртжээ.