Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Бужигнааны буруутан нь Л.Оюун-эрдэнэ DNN.mn

Манай Монгол өнөөдөр маш замбараагүй байна. Дайны цаг мэт өдөр бүр авлигын шинэ мэдээлэл дэлбэ үсэрнэ. Гутармаар, бухимдмаар мэдээнүүд үргэлжилнэ. Авлигагүй салбар гэж алга. Албан тушаалаа хувьдаа ашиглаагүй дарга ч үлдэхгүй нь бололтой. Авлигын ийм мэдээ сэлтийн жагсаалт ахиад ч үргэлжлэх нь тодорхой ажээ.

Ердөө энэ онд л гэхэд нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн хулгай, хамгийн сүүлд ногоон автобусны луйвар ил боллоо. Одоо нийслэл тойрсон барилга, газар, нийтийн тээврийн гэх бас нэг том хулгайн хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэллээ.

Ерөөсөө энэ бухимдлыг үүсгээд байгаа гол буруутан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Тэрбээр стратегийн ордууд, төмөр зам, нүүрс зэс, газар, өмч хувьчлал, үнэ цэнэтэй объектуудаас эхлээд төрийн тендер,бонд, тусгай зөвшөөрөл, албан тушаал гээд бүгдэд хулгай луйврын гар хүрчихсэн. Энэ бүхнийг хийдэг бүлэглэлүүд бий болчихсон. Эдгээр нь бүтэн 30 жилд боссон “бүтээн байгуулалт” юм. Тэд Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Цагдаа, Тагнуул, АТГ-ын дарга, Төрийн өмчит компаниуд, тэр дундаа Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой зэрэг хаялгатай компанийн захирал зэргийг багтай нь томилж ирсэн. Томилогдсон хүмүүс нь тэдэндээ үйлчилдэг. Тэгээд л авлига цэцэглэдэг. Ийм л систем 30 жил ажилласан. Ингэж байнга ярьдаг.

Энэ хүн 2016 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш л иймэрхүү зүйлийг яриад эхэлсэн. Анх удаа гишүүн болоод л анхдугаар чуулган дээр “АН-ын алдаа бол хэтэрхий эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байсан. Энэ нь эрх мэдлийн салангид зарчим алдагдсанаас болсон гэж боддог. Энэ алдаа нь батлагдчихсан, Монголын ард түмэн дүгнэлт хийчихсэн. Ийм зүйлийг давтаж сая УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн. Ийм учраас миний хувьд эсрэг кноп дарсан” гээд л эхэлсэн. Намар нь 2017 оны төсвийг хэлэлцэх үеэр “Оюу толгой”-гоос, “Эрдэнэт” үйлдвэрээсээ ч татвар авч чаддаггүй. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь бүгд ашиггүй ажилладаг. Тэгсэн мөртлөө хамгийн их халамж ярьдаг” гэсэн.

2017 он гарлаа, зун нь “65 суудалтай Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх санал оруулах, дөрвөн жилийн биш 20, 20 жилийн томоохон реформыг хийх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж гаргаж ирэх, хүндрэлээс гарах зэрэг маш хурдтай, далайцтай, хүчтэй байх ёстой. Гэтэл чадахгүй байна. Танил тал тохой татсан, сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүдээсээ саналыг нь авахгүйгээр хэсэг бүлэг хүний хүрээлэлд шийдвэрээ гаргадаг Засгийн газар болсон.

УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч үйлдэл хийхгүй байна. Үүндээ хариуцлага хүлээх ёстой. Цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгтэй болж байна. Үүнийг шийдэх ёстой байсан. Гэтэл Засгийн газрын таван сайд 2.8 тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө нэрийн компани дээр авсан. Үүнээс болоод УИХ-ын гишүүд тойрогтоо очих нүүргүй боллоо. Би “Шударга ёсыг тогтооно” гэдэг амлалт өгөөд гарч ирсэн УИХ-ын гишүүн. Энд орж ирэхэд улайм цайм нүдний үзүүрт хуйвалдаан, хээл хахууль явж байхад яах ёстой юм бэ” гэсэн. Мөн намардуухан “60 тэрбумтай холбоотой асуудлын сэдэл нь өөрөө системийн авлига. Төрийн бүх системийг авлигад татан оролцуулах гэдэг бол бидний мэдэх Зимбабве, Нигер улсад л байдаг асуудал. Тийм учраас үүнийг хамгаалж болохгүй. Үүнийг тогтоох ёстой. Бичлэг хийгдсэн үү гэдэг дээр маргаад хэрэггүй. Хийгдсэн нь тодорхой. Харин бичлэг дээр байгаа схем өөрөө хэрэгжсэн үү гэдгийг тогтоох чухал. Бид УИХ-ын даргыг ч уриалсан. Та ч гэсэн шалгуулах ёстой. Таныг энэ асуудлыг хэрэгжүүлсэн гээд байгаа юм биш. Худлаа ярьсанд чинь л ард түмэн дургүйцээд байна. Тийм учраас үнэнээ хүлээ. Тэнд байгаагүй, миний хоолой биш гэж хэлсэн нь худлаа гэдгийг нь бүгд мэдсэн. Ард түмний дургүйцээд байгаа зүйл бол 60 тэрбумын асуудал хэрэгжсэн үү гэдэг нь биш ийм сэдлээр ярьсанд, дараа нь үүнийгээ худлаа гэж мэлзсэнд дургүйцэж байна” гэж ярьсан.

Солонгост Элчин сайдаар томилогдох гэж байсан Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол 2017 оны сүүлчээр болсон. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ орж үг хэлэв. Дараахан нь Б.Хурц АТГ-т хандлаа. Тэр дагуу АТГ-т мэдүүлэг өгч гарч ирээд “Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Ерөнхийлөгч хаана явна. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна. Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв. Тэгээд Л.Оюун-Эрдэнэ 2018 оны зун УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Сүүлдээ УИХ-ын даргыг огцруулах саналыг гаргасан. Удалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамт Сүхбаатарын талбайд хоёр ч удаа томоохон жагсаал зохион байгуулсан. Ингэсээр 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь гаргасан юм. Г.Занданшатар УИХ-ын дарга болж, Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Энэ томилгоонуудын дараа УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулсан. Мөн 2018 оны Мартын 8-наар “Эрдэнэт”-д ажиллагаа явуулж баахан лацдаж ломбодоод удалгүй улсын мэдэлд авсан. Бас Хөгжлийн банкны зээл, өмч хувьчлалуудыг сөхөөд эхэлсэн. Араас нь нүүрсний хулгайг ч бас дэлгэв.

2021 он гарч дэлхийгээрээ ковидод нэрвэгдчихсэн Монгол хөл хориотой байх үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон. Тэгэхдээ ч УИХ-ын чуулган дээр “Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “Үгүй” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ. Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Авлигатай хийх тэмцлийг зөвхөн хогийн ургамалтай нь биш түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийнэ. Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхөдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно” гэж хэлсэн.

Ийм л учраас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ерөөсөө л хэрэг төвөг, авлигал, гэмт хэрэг ярьдаг Ерөнхий сайд гэсэн шүүмжлэл гардаг. Хийж байгаа нь ч тэр, адилхан.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр бас л өнөөхөө ярьжээ. “Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь, юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ. Нийгмийн шилжилтийг далимдуулж, өмч хувьчлал, эрдэс баялгийн лиценз, газрын наймаа өнөөдрийн тэгш бус байдал, баян ядуугийн эрс ялгаа, нийгмийн бухимдлын суурийг тавьсан гэдэг нийгмийн дүгнэлт бодитоор улс даяар тогтсон байна. Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм.

Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсч байна” гэлээ. Л.Оюун-Эрдэнэ ярьдгаа ярьж, хийдгээ хийсээр… Харин бид бужигнасаар…

Ө.БААСТ

30 replies on “Бужигнааны буруутан нь Л.Оюун-эрдэнэ DNN.mn”

Нийгэмд бугшсан энэ бузар булхайг ил гаргаж ярьж байгаа ЕС-ын үйл ажилагааг иргэд дэмжиж байгаа байх. Энэ 30 жилд жирийн ард иргэд хэсэг нөхдүүдэд дээрэлхүүлж л амьдарлаа ш дэ. Дээр суугаа хэдэн хүн ах дүү амраг садангаа ажилд оруулна, төсөл тендерт хамруулна гээд ярьвал олон юм байна да

ОЮУНЭРДЭНЭ САЙНДАА Ч ИЛЧИЛЖ СҮЙД БОЛООД БАЙГАА ЮМ БИШ !!! ТЭР ӨӨРӨӨ МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ ! ЭСРЭГ БҮЛГЭЭ Л НАМНАЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭННЭ !!! ТҮҮНЭЭС БИШ УЛС ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ! ШУДАРГА ЁС ЗҮЙН ТӨЛӨӨ ЯВААД Ч БАЙГАА ЮМ БИШ ! ЯАЖ СУУДАЛДАА ҮЛДЭЖ ТӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ЗАГЛАН ИДЭЖ УУХАА ! БОДОН ӨДРИЙН БОДОЛ ШӨНИЙН ЗҮҮД ЯВАА МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ !

Битгий захиалгатай юм бичиж бай. Авилгалыг сүүлийн 20 жил хүн бүр л ярьж байгаа. Харин Л.Оюунэрдэнэ ахмгийн эрх мэдэлтэй ЕС, хамгийн их авилгалын эх үүсвэр МАН-ын эрх мэдлийг 100% атгачихаад гоншигонохоос өөр юм хийсэнгүй…

МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭНЭ ХҮНЭЭС ИХ ЗҮЙЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ. 30 ЖИЛ ОРШИЖ БУЙ ЭНЭ ИХ ХУЛГАЙГ ҮНДСЭЭР НЬ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ЭС БӨГӨӨС ЭНЭ УЛС ОРШИН ТОГТНОЖ ЧАДАХГҮЙ.

ҮГҮЙ ЭЭ ,Авилгад идэгдсэн бүх шатны ШҮҮХ Буруутай , хуулийн бүх байгууллага их бага хэмжээгээр Авилга ,танил тал ,хамаатан саданд Идэгдсэн тэд л асар их СААД болж байгаа , барих,хорих Эрх нь ОюунЭрдэнэ-д байхгүй

Сүүлийн 30 жил ч биш ээ. Ердөө сүүлийн 12-15 жилд энэ бүх авилгын сүлжээ бий болсон. Газрын баялаг эргэлтэнд орж эхлэсэн тэр цаг үеэс хойш. Мөнгөгүй үедээ бид бусдаас гуйланчлах цор ганц эрх ашигтай байлаа шүү дээ. Бүх зовлон мөнгөтэй болсоноос эхэлсэн. 2008 оноос.

Үүнийг бичигч Бааст гуай. ЕС-ийн 5 ш-д өртсөн хүний төлөөлөл үү. Энэ сайд хэлснийхээ дагуу ажиллаж бн гэж хардаг. Харин нь илчилсэн авилгалын асуудлыг хүч нь хүрэхгүй болохоор таны хэлснээр ард иргэддээ мэдээллийг ил тодоор хүргэж бид бугшсан хэргүүд түүнд холбогдогч нар хэн болох талаар ойлгож эхэлж байна. Даанч хулгай луйварын эцсийн шийдвэр зөв гаргахүй буюу шүүх, хууль хяналтын байгууллага сул ажиллаж байгаагаас болж бн гэж хардаг. Үүнд хамтран ажиллах ёстой ерөнхийлөгч гэдэг хүн ёстой бэлэг тэмдэг болоод чимээгүй байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл хүний биеэр зүйрлэвэл цээжнээс доошхи хэсэг нь мэдээгүй суугаа байна. Ард түмэн гэж битгий нийтийг төлөөлж бич хэсэг бүлэг хүмүүс л байна. Харин нь таны ард түмэн гэдэг хүмүүс юмны учир зүйг ялгаж салгаж мэддэг болж бн

Энэ асуудал Иддэг уудаг хувь хүмүүс болон Бүлэг хүмүүсийн л хуйвалдаан шүү дээ.Цагдаа,шүүх,прокурор эднийгээ яаж ийм байгаад аргацаасан,Хахууль өгсөн,авсан хүмүүсийн л хийж байгаа ажил.
МУУХАЙ НИГЭМ БОЛГОЖЭЭ.
АРДЧИЛЛЫГ СОЁЛТОЙ ХҮМҮҮС ЭДЭЛЖ ЧАДДАГ ГЭДЭГ.БИД ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА.ШУНАЛУУДААС Л БОЛЛОО.
МӨНГӨНИЙ ХУЛГАЙЧ,ДЭЭРЭМ,ДЭЭС Л ГАНЦ БОЛЛОО ТОО.ХЭРХЭХИЙГ ХӨХ ТЭНГЭР МЭДТҮГЭЙ.

Эргуу Данх эрх мэдлээ100% авлаа одоо юу хэрэгтэй юм байна дандаа худлаа ярина муум гонгиносон чавганц харахаар ой гутсан орк

Оюун-Эрдэнэ олон булхай луйвар,хулгайг ил болгосон,харин гүйцэтгэлийг нь сайн шалгах хэрэгтэй.Замхруулаад орхиод байвал олон түмэн дургүйцэлгүй яахав дээ. Цаашид байгалийн баялгаа дуусахын цагт төсөв хэрхэн бүрдэж улс гүрэн минь ямар замаар яаж хөгжих юм бол доо???

Avatarавилгачдаа битгий өмөөр, буруу сэтгэлгээтэй сэтгүүлч гарчгаа хүртэл буруу өгчих юм ааsays:

Оюун-Эрдэнэ бол Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй Хүрэлсүх Оюун-Эрдэний пампуу талуудыг мэдээд түүнийг ашиглаж өөртөө татаж авсан Тэгээд өөрийнхөө ЕСайдын ажлыг өгч хүүхэлдэйгээ болгосон Үүнийг яаж мэдсэн гэхээр Амарбаясгалан Оюун-Эрдэнэ 2-ын хужаагийн тэтгэлэгээр Харбардад 45 хоногийн курсэд сурч байхаддаа нутаг нэгтнээ бизнесийг сүйрүүлсэн талаар гомдол Хүрэлсүхэд ирсэн байдаг Сүүлд нь 2020- оны сонгуулиар түүнийг бичлэг болгоод цацсан гэхдээ хагас хэсгийг нь ил гаргаад бусдыг нь (үргэлжилэл) бий
Гээд орхичихсон Хүүк Оюун-Эрдэнэ Амарбаясгалан 2 -ын энэ байдлыг ашиглаж Амарбаясгаланд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын ажлаа өгсөн нь цаг хугацаа нотлож байна

Одоо Монголчууд зөв тийшээ явж эхлэж байгаа юм биш үү.Оюунэрдэнэ сайдад баяр хүргэе ажилд нь амжилт хүсье Монгол газарт Байгалаасаа ургаж байгаа ой модыг хамгаалах цаг болсон бна аа.Яагаад гэвэл Байгалаасаа мод нь усыг тогтоож барьж байдаг юм бна.тиймээс бид устай байхын тулд ирээдүйгээ бодсон ч модоо хайрлах хэрэгтэй .

Ингэж бужигнуулах нь зөв бужигнаж байж л далд юм ил гарна шүү дээ Оюунэрдэнээс өөр хэн ч энэ мэтийг гаргаж ирээгүй шүү бужигнаж байж зөв замдаа орно шүү.

ES Oyunerdeniin awligatai bolon busad ene niigemd togtson buruu buxentei xiij bui ajliig minii xuwid mash ix demjdeg. Awligach, xulgaichdiin ene ix luiwar xulgaig meddeggui, chuxam l sain xumuus bidniig udirdaj baina gj boddog baiw. Odo bol ix xersuujlee gj bodoj bn. 2024 onii songuulid Oyunerdene, Nyambaatar 2g ard tumen maani ixed demjeesei gj bi xuwidaa boddog. Ednii xiij bui ajliig xarluulan gutaan doromjlox ajliig awligachid, xulgaichid bur ixeer xiij ard tumnii tarxiig ugaax bailgui. Teglee ch ard tumen tedend xuurtalguigeer songoltoo xiix n bidend l tustai ard tumen bidend uursdud n tustai. Troll gj bitgii bodooroi. Jiriin irgen sanalaa bichiw.

Өнөөдөр энэ мулгуу галчийг монголчуудын 60% нь дэмжээд байна гэхээр цаашдаа монгол улсын хувь заяа их бүгээн царайтай харагдаж байна

Суганы үснүүд хуцаж л бг аргагүй удахгүй араас нь явна. Тэмцээд бай дэмжиж бна. Бүгд дэмжиж бгаа шүү

МАФИЖСАН МАН – ЫН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН НЭГИЙНХ НЬ ГҮЙЦЭТГЭГЧ ! АРД НЬ ЖЕНКО НАРЫН МАНАН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА! ГЭХДЭЭ ЭНЭ КУКЛА ЗОЛИОНД ГАРНА ! ӨӨРӨӨ Ч ҮҮНИЙГЭЭ МЭДЭРЧИХСЭН АРГА СҮВЭГЧЛЭН БҮЛТЭРЧ ЯВАА !

Оюунэрдэнэ ийм болгоогүй болчихсон үнэнийг ардчилал Гэж 30 жил идсэн АН МАН хоёрын үнэн нүүр царай Л ИЛ ГАРЧ БАЙГАА НЬ Л ЭНЭ улс орноо зарж идэж уусан өөр олон нүх сүв салбар байгаа

Энэ үнэн !!!!!! ёстой холион бантан хутгагч!!!!!!!

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болсон цагаас хойш үр дүнтэй ажиллаж одоо ЗГХЭГ-ын даргаар дамжаад Ерөнхий сайд болж улмаар Монгол ардын намын дарга болсон. Эрх мэдэл нь ч өмнөх ерөнхий сайдуудын үеэс нэмэгдсэн. Ерөнхий сайдыг ажиллах бололцоогоор хангах эрх зүйн орчин бүрдсэн.
1980 -аад оныхноос төрийн дээд албан тушаалд дэвшүүлж хэрхэн ажмллаж нийгмийг яаж хөгжүүлэхийгхүлээж байгаа. Л.Оюун-Эрдэнэ дутагдлыг илрүүлж хариуцлага тооцох ажлыгөмнөх үеэсээ өндөр төвшинд тавьж байгаа. Хууль хяналтын байгууллага удаашралтай ажиллаж байна. Өмнө нь ЖДҮ-холбогдсон гишүүдийг УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшүүлсэн нь МАН-ын дарга байсан У.Хүрэлсүхтэй холбоотой. Одоо 2024 оны сонгуульд МАН-аас хэрэг түвэгт холбогдоогүй нэр цэвэр, мэдлэг дадлага чадвартай хүнийг нэр дэвшүүлэх нь Л.Оюун-Эрдэнэийн хандлагын илэрхийлэл болно. Тэр хэлсэндээ хүрдэг, журамтай шударга хүн мөн үү гэдэг нь үүнээс харагдана.

Илрүүлээд арга хэмжээ авах гээд шаргуу ажиллаад тэмцэж байгаа нь яагаад буруутан болдог яи
Вэ

ь

ОЮУНЭРДЭНЭ АВИЛГАЛ МАФИ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ЭСРЭГ ШУДАРГА ТЭМЦЭЖ эхэлсэн даанч30 жил бугшиж бугалсан идээ бээрэндээ идэгдэж ЭМЧИЛГЭЭ АВАХАД ХҮНДЭРСЭН УЧИР ЭНЭ ЭМЧИЛГЭЭГ ЯВУУЛХАД ХҮНД БАЙГАА БОЛОЛТОЙ ДОГ ОО!!! .

Өдрийн сонин Л.Оюун-Эрдэнэд худалдагдаад удаж байгаа шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *