Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч тэжээн үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг” загварыг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр нутгийн иргэд өндөр ашигтай ажиллах болжээ.
Залайд хошууны Нун мөрөн шянгийн уугуул Шань Чунь-И нь цагаан будааны томоохон тариалагч юм. Тэрээр цагаан будаа-загасны хосолсон аж ахуйн загвартай танилцаж, тариалангийн талбайгаа додомдож, шалгалт өгч тэнцсэний дараа 2800 кг жараахайг үнэ төлбөргүй хүлээн авчээ.
Шань Чунь-И “Манайхан 75 га талбайтай. Засгийн газраас 1 га талбайд 37.5 кг байхаар тооцож жараахайг үнэ төлбөргүйгээр өгсөн” гэв.
2022 онд тус хошуу нь 40 хоршоо, өрх, томоохон тариаланчдыг дэмжин 5400 га талбай бүхий цагаан будаа, загасны аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, шинэ аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй хөгжүүлсэнээр Хятад даяар алдартай Хянган цагаан будааны чанар, үр нөлөөг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Мөн Залайд хошууны Үндэсний орчин үеийн ХАА-н аж үйлдвэрийн паркт уг хошууны Газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан технологийн албаны Усан технологи үйлчилгээний төвийн хамт олон орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар 300 кг хавчийг цагаан будааны үзүүлэнгийн талбайд тавьж үржүүлэн орлогожих болжээ.
Ядуурлаас ангижруулахад чиглэсэн жижиг цехүүд нь ажлын байрыг олноор бий болгох томоохон шатлал болжээ
Залайд хошууны Нунмөрөн суурингийн Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах цех рүү ороход оёдлын машины чимээ сонсогдож, ажилчид нь баяр хөөртэй ажиллаж байв. Жилийн хугацаатай бэлтгэл ажлын дараа буюу энэ оны 6 дугаар сард Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах энэхүү цех албан ёсоор ашиглалтад орсон. Синхуа тосгон бол хошууны захиргаа, намын хорооноос гол анхаарал хандуулж буй хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх аж үйлдвэрийн үлгэр жишээ тосгон юм.