Categories
мэдээ улс-төр

БСШУСЯ сард хоёр удаа иргэдийг хүлээн авч уулзахаар болжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам/БСШУСЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнгийн тушаалаар тус яамны сайдаас эхлээд газрын дарга, мэргэжилтэнгүүд долоо хоног бүр иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь гаргажээ.

Энэ дагуу БСШУС-ын сайд Ж.Батсуурь сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн мягмар гаригт 14.00-17.00 цагийн хооронд, дэд сайд Ё.Отгонбаяр долоо хоног бүрийн лхагва гаригт 10.00-12.00 цагийн хооронд иргэдтэй уулзалт хийхээр болсон байна.Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь долоо хоног бүрийн пүрэв гаригт 14.00-17.30 цагийн хооронд, газар хэлтсийн дарга болон мэргэжилтэнгүүд ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *