Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Цагаан сараар сурагчдын хуваарийг өөрчлөх шийдвэр гараагүй DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын зарим сургуулиуд хичээлийн хуваарьдаа өөрчлөлт оруулж, амралтын өдөр хичээллэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, зарим сургууль хоёрдугаар сарын 18-19 ний өдрүүдэд хичээллээд шинийн 4-5-нд амрах хуваарьтайгаар зохицуулсан аж. Үүнтэй холбогдуулан баярын өдрүүдээр ерөнхий боловсролын сурагчдын хичээллэх хуваарьд өөрчлөлт орсон эсэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодруулав. Тэрбээр ярихдаа “Боловсролын яамны зүгээс ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байна. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу шинийн 1-3-ны өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 21-24 хүртэл бүх нийтээр амарна. Харин ажлын өдрүүдийг шилжүүлэх эсэх шийдвэрийг Засгийн газраас гаргана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *