Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол” бүлгэмээс мэдээлэл хийлээ

“Босоо хөх Монгол” бүлгэмийн гурван залуу өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд бидний зорилго болох байгаль орчны төлөөх тэмцлийг буруутгаж, нэр хүндэд халдаж, худал гүтгэсэн мэдээлэл цацсан дараах хүмүүсийг шүүхэд өгөхөөр болсон гэв. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон “Ногоон хас” ТББ-ын тэргүүн М.Бямбадорж нарыг дурджээ.

“Босоо хөх Монгол” залуус хэлэхдээ “Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Бурхан халдун ууланд гарч тахилга үйлдэж байх үеэр Өвөрмонгол, Хятад, Монгол залуустай таарсан юм. Тэнд байсан монгол залуус хятадуудыг сөгдүүлсэн байхад биднийг ийм үйлдэл хийлээ хэмээн цахим сүлжээнд тавьж байгаад харамсаж байна. Энэ нь бидэнд сөргөөр тусаж байна. Иргэд үүнд буруу ойлголттой үлдлээ. Бид үүнд л их бухимдаж байна. Ялангуяа 14-15 насны өсвөр үеийн залуус эсрэг бодолтой байгаад их харамсаж байна. Яруу найрагч О.Дашбалбар гуай хэлсэн байдаг шүү дээ биднийг буруутгах тусам бид дээшээ тэмүүлэх болно. Мөн биднийг буруутгаад байгаа хүмүүстэй халз тулахыг хүсэж байна.” гэсэн юм.

2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их эазэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарлахаар болсон. Бурхан Халдун уул нь Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд хойд өргөрөгийн 48 045r43”, зүүн уртгарийн 109000r30”- ын солбицолд, далайн түвшнээс дээш 2361.5 метрийн өндөрт оршдог. Бурхан Халдун уулыг Хиад боржигы өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. Хамаг Монгол Улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онцгойлон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болсон. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг гакар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг. 13-р зуунд Их хаадыг оршуулж эхэлснээр хүн очихыг хориглож, “Хоригууд” бий болгосон нь Бурхан Халдун уулыг тахидаггүй байсан гэсэн үг биш. Очсон нь Дунд овоонд бөөгийн болон бурханы шашны зан үйлүүдийг үйлдэж, очоогүй нь сэтгэл байвал, газар холдохгүй хэмээн Бурхан Халдунаа гэж бодон түүний бараа харагдах өөр бусад тахилгат уул, овоог сүсэглэн тахидаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *