Categories
мэдээ нийгэм

Боом өвчний тандалт судалгаа хийнэ

Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь буюу 18 сум нь боомын голомттой аж. Тиймээс тус аймгийн Зоонозын өвчин суддалын төв энэ сарын 17-ноос боом өвчнөөс урьдчилан сэргийлэх судалгааны ажил хийх гэж байна. Энэхүү судалгаагаар 24 сумын хөрсөнд үзлэг, тандалт шинжилгээ хийх бөгөөд малчид, иргэдэд боом өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх, хаана хэрхэн хандах гэхчлэн сургалт, сурталчилгааны ажил явуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *