Categories
мэдээ нийгэм

“Болор цом-35” наадамд оролцогчдын бүтээлийг ирэх сарын найман хүртэл хүлээж авна

Related imageМонголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тэртээх 1983 оны 12 дугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг ирэх сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс албан ёсоор мэдээллээ.

Зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон. Энэ жилийн “Болор цом-35” наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх 12 дугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах ажээ.

Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон “Болор цом” яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарч байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *