Олимпийн боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолтууд СТО-д болж байна. Энэ удаагийн УАШТ-д эрэгтэй найм, эмэгтэй таван жинд нийт 32 байгууллагын 140 тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд AIBA-гийн шинэ дүрмээр явагдсанаараа онцлогтой юм.
Шинэ дүрмийн дагуу эрэгтэй доод болон дунд жингүүдэд өөрчлөлт орсноор өрсөлдөөнийг улам нэмэгдүүлсэн. Тухайлбал, 49 кг, 52 кг жингийн тамирчид нэг жинд тулалдах бөгөөд 60 кг байхгүй болсон учраас уг жингийн шилдгүүд жин өгсөж тоглож буй. Тодруулбал, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, дэд аварга Б.Чинзориг нар нэг жинд өрсөлдөх аж. Түүнчлэн эмэгтэй боксчдоос саяхан ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг энэ удаагийн УАШТ-ийг өнжжээ.