Categories
мэдээ соёл-урлаг

“Бодлын хулгайч” уран сайхны кино Азийн кино наадмаас шагнал хүртэв

Холливуд болон Азийн киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, гаргах зорилго бүхий “Азийн дэлхийн шилдэг кино наадам” АНУ-ын Лос Анжелес хотноо анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ кино наадамд “Нэтфлекс” компанийн бүтээж байгаа “Хубилай” хаан киноны Аригбөхийн дүрээр Холливудад танигдсан жүжигчин Б.Амарсайхан өөрийн гол дүрд нь тоглож, ерөнхий продюсерээр нь ажилласан “Бодлын хулгайч” киногоо оролцуулсан юм.

Лос Анжелест зохион байгуулагдсан энэхүү кино наадамд Азийн 50 гаруй орны кино бүтээл өрсөлдсөний ихэнх нь “Алтан бөмбөрцөг”, “Эмми” болон “Оскар”-т нэр дэвшиж шагнал хүртэж байжээ.

Кино наадамд оролцсон бүтээлүүдийг 7 төрлөөр шалгаруулан шагнал гардуулснаас “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаал хүртсэн кино”-оор шалгарсан байна.

Түүнээс гадна Б.Амарсайхан нь Лос Анжелес дэх “Hollywood School house”-ыг үндэслэгч Лос Анжелесын хотын дарга Феррис Веб болон Оскарын продюсер Андре Морганы хамт “Азийн дэлхийн кино наадам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *