Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ: “Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая” цувралыг хүргэж байна

Хүүхэд, багачуудад байгаль, зэрлэг амьтдын талаар танилцуулах “Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая” цувралыг БОАЖЯ-наас хүргэж байна.

Энэ удаагийн цувралаар суусарын мөрийг танилцуулж байна.

Биеийн урт 430-540 мм, сүүлний урт 230-325 мм. Биеийн өнгө ерөнхийдөө сааралдуу хүрэн. Саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн зүс зонхилно. Өехий цагаан, хааяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалж өмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ. Сүүлний урт их биеийн уртын хагастай тэнцүү. Чих орой хэсгээрээ дугуйрсан. Сүүл болон хөл их биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том.

Монгол Алтай, Говь Алтай, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн уулс, Хангайн өвөр хэсэг, Нууруудын хөндий, Умард говь, Дорнод говийн умард хэсгийн уулын хээр, говийн хад чулуутай нүцгэн уулс толгодоор өргөн тархдаг. Монгол Алтайд суусар бут сөөг ургасан хадны ан цаваар, Хөвсгөл орчимд уулын дунд хэсгийн хад асгаар, ойт хээрийн бүсийн уулын задгай энгэрээр тус тус байршина.

Жижиг мэрэгчид, шувууд, тэдгээрийн дэгдээхий, ургамлын үр, жимсээр хооллоно. Орхигдсон нүх, хадны хонгил, завсарт орогноно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *