Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ визгүй зорчих журмаа шинэчиллээ

БНСУ визгүй зорчих зурган илэрцүүд

БНСУ-ын Засгийн газар визнийхээ журамд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, байнгын визгүй зорчдог байсан иргэд олон удаагийн виз авдаг болох аж. Мөн гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэхээр болжээ. Шинэчилсэн визний өөрчлөлт нь өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Үүнтэй холбогдуулан виз мэдүүлэх нөхцөлийн талаар сонирхуулъя.

БАЙНГЫН ВИЗ ХҮСЭГЧИД СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ДОТОР СОЛОНГОСЫН ХИЛЭЭР НЭГ УДАА ОРСОН ТАМГА ЗААВАЛ ДАРУУЛСАН БАЙХ ЁСТОЙ

Байнгын визгүй зорчдог байсан иргэд олон удаагийн виз авдаг болж байгаа өөрчлөлт нь БНСУ руу визгүй зорчих нөхцлийг хангасан иргэдэд хамаатай юм. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж байна гэсэн үг. Оронд нь олон удаагийн виз авдаг болох юм. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнд үйлчилнэ. Ингэхдээ сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстой ажээ. Энэ заалт урьд нь визний журамд байгаагүй гэнэ. Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй юм байна. Визний төрлийн хувьд богино хугацааны энгийн, 30 хоногийн хугацаатай, эсвэл таван жилийн олон удаагийн виз хүсвэл хураамжгүй гэнэ. Байнгын визгүй зорчих хүмүүсийн хувьд “Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, нэг, гурав, таван жилийн олон удаагийн виз, хураамжгүй” гэдгээс сонгох боломжтой юм билээ. Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан юм уу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгуульсан хүмүүст хамаарахгүй гэнэ. Мөн тус улсаас албадан гарсан хүмүүс ч виз мэдүүлээд нэмэргүй бололтой.

Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолохыг сонирхуулбал, гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах учиртай. Гэвч гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй биеийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй гэж журамд заажээ.

ГУРАВДАГЧ УЛСААР ДАЙРАН ӨНГӨРЧ СОЛОНГОСТ ИРСЭН МОНГОЛ ИРГЭН 30 ХОНОГИЙН ХУГАЦААНД ВИЗГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

БНСУ-ын Засгийн газраас визний журамдаа оруулсан бас нэг өөрчлөлт нь гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон. Өмнө европын найман улс энэ журамд багтдаг байсан бол 30 болгож өргөтгөжээ. Тодруулбал, Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болох юм байна. БНСУ-ын визний журамд өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж байсан аж. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдах аж.

Дээрх шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй юм байна. Визний материалыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хүлээн авах бөгөөд нарийвчилсан зөвлөгөөг мөн тэдгээр газраас авах боломжтой ажээ.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *