БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдрөөс эхлэн Монгол Улсад албаны айлчлалаа эхлүүлсэн билээ. Тэгвэл түүнтэй уялдуулаад хоёр талын холбогдох албан тушаалтнууд хэд хэдэн төсөл, гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Үүний нэг нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран ажиллах тухай байлаа. Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын энэхүү Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурлаа.