Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр БНСУ-ын “Шинэ тосгон”
холбооны Ерөнхийлөгч Шим Ён Чонг, Монголын “Шинэ тосгон” холбоо ТББ-ын
тэргүүн, Зүүн Азийн “Шинэ тосгон” холбооны дэд Ерөнхийлөгч К.Марина
нарыг хүлээн авч уулзлаа.
эхэнд БНСУ-ын “Шинэ тосгон” холбооны Ерөнхийлөгч Шим Ён Чонг Монголд
“Шинэ тосгон” холбоо үүсгэн байгуулагдаж арван жилийн ойгоо тэмдэглэж
байгаа энэ үед Монгол Улсад анх ирж, ойн арга хэмжээнд оролцож буйгаа
дуулгаад, БНСУ-ын “Шинэ тосгон” холбооны байгуулагдсан түүхболон хэрхэн
амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцлаа.
Уг холбоо нь одоогоор
гурван сая гаруй дэмжигч гишүүдтэй бөгөөд иргэд хүчээ нэгтгэн амьдрах
орчноо сайжруулж, хөдөлмөрлөж, хийж бүтээж, бүгд сайхан амьдарцгааягэсэн
үндсэн уриалга дэвшүүлсэн байна. Үүний үр дүнд тосгон бүр иргэдийнхээ
хүчээр сайн сайхан амьдралыг цогцлоосон талаар Ерөнхийлөгчийн зөвлөхөд
тайлбарлалаа. Мөн Монгол Улс нь баг, сум, хороо, дүүрэг, аймаг, нийслэл
гэсэн засаг захиргааны нэгжид хуваагдаж байгаа нь БНСУ-ын нутаг дэвсгэр,
засаг захиргааны нэгжтэй ойролцоо байгаа талаар дурдаж хөгжлийг хөдөө
орон нутгаас эхлүүлэх нь хамгийн чухал болохыг хэллээ. Уг холбоог БНСУ-д
хөдөлгөөн болон өрнүүлж, тус улсын хөгжилд түлхэц үзүүлсэн Ерөнхийлөгч
асан Пак Жон Хи-гийн санаачилгаар анх байгуулж, төрөөс тосгон бүрийг
хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байжээ. Төрийн зүгээс зөвхөн цемент,
төмөр бетоноор тусалж, бусад бүх бүтээн байгуулалт зам, дэд бүтцээ иргэд
хамтран хөдөлмөрлөж өөрсдөө бий болгосонбайна.
Ерөнхийлөгчийн
зөвлөх Л.Эрхэмбаяр Монголын “Шинэ тосгон” холбоо ТББ арван жилийн
хугацаанд сум, хороо, аймаг, орон нутагт олон салбар зөвлөл байгуулан
ажиллаж,олон хүнийг тус холбооны туршлагаас суралцуулах талаар хийсэн
ажлаасаа танилцуулав. Тэрээр мөн Монголын Улсын хөгжлийн онцлог, газар
зүй, хүн амын онцлогийг харгалзан БНСУ-ын хөгжлийн загвараас давуу талыг
нь харж ажил төрөлдөө хэрэгжүүлэн амжилттай ажилласныг нь үнэлж цаашдын
ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.
Мөн БНСУ-ын “Шинэ тосгон”
холбооны Ерөнхийлөгч Шим Ён Чонгоос Монголын “Шинэ тосгон” холбоог
дэмжиж ажиллахыг хүсэв. Зөвлөх Л.Эрхэмбаяр “Бидний хувьд Монголын “Шинэ
тосгон” холбоог төр засаг, иргэний оролцоо зэрэг бүх талаар дэмжиж
хамтран ажиллаж хөгжилд хүргэнэ” гэж байлаа.