Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос зурган илэрцүүдБНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 7-н хүртэл нийслэлийн есөн дүүрэгт иргэдийг өглөөний 09:30-17:30 цаг хүртэл бүртгэх юм. Албан бус мэдээллээр энэ удаа 7000 гаруй хүн бүртгэнэ гэх тооцоо байна. Хэдийгээр өнөөдрөөс эхлэн бүртгэж байгаа ч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуус өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.

Иргэд байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Тус шалгалтад 18 наснаас дээш, 39-өөс наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/, ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн, БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн, хилийн хориг тавиулсан этгээд биш байх, мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн орох юм.

Бүрдүүлэх бичиг баримт:

Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт

3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй)

СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.

Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Холбогдох албаны хүмүүс бүртгүүлэгчид иргэний үнэмлэхгүй бол хуучин гадаад пасспорттойгоо байх шаардлагатай гэдгийг хэлж байв. Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх статистик бий. Тэдний ихэнх нь 30-54 насныхан байдаг гэнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын бүртгэлээр жилд 2800-3000 орчим иргэн Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явдаг бол Япон улсад гэхэд жилд 200 орчим иргэд дадлагажигч ажилчнаар очдог гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *