БНХАУ 2022 онд 40 гаруй удаа сансарт төхөрөөмж хөөргөх төлөвлөгөөтэй байна. Ялангуяа, одоо баригдаж буй “Тяньгон” үндэсний сансрын станц руу нислэг үйлдэнэ хэмээн БНХАУ-ын сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорац /CASC/ бямба гараг /2022.01.01/-т мэдэгдэв.
“40 гаруй сансрын хөөргөлт хийгдэх бөгөөд үндэсний сансрын станц байгуулах зургаан даалгаврыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Шинэ пуужингийн анхны нислэг болон нисгэгчтэй нислэгийн хүрээнд стратегийн чухал ач холбогдолтой хэд хэдэн даалгавар, мөн станцад хоол хүнс хүргэх ажлууд төлөвлөсөн” хэмээн тус корпорац мэдэгдэв.
БНХАУ-ын үндсэн цуврал болох “Чанжэн” цувралын зөөгч пуужинг энэ бүх хугацаанд 400 гаруй удаа хөөргөсөн бөгөөд 2021 онд эл цувралын пуужингийн тусламжтайгаар 48 удаа сансарт төхөөрөмж хөөргөсөн гэдгийг тус корпорац мөн онцолжээ.
Хятад улс 2021 онд нийтдээ 55 удаа сансарт төхөөрөмж хөөргөснөөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн их сансрын хөтөлбөр хэрэгжүүлсэн анхны улс болсон.
(Эх сурвалж: South China Morning Post)