БНХАУ-ын баруун хойд нутагт орших Дунхуа хотыг элсэн шуурга дайрч, хэсэг хугацааны турш үзэгдэх орчин хязгаарлагдаж, харанхуйлсан байна. Говийн бүсийн Ганьсу мужид орших Дунхуа хотод болсон элсэн шуурганы өндөр 100 метр орчим байсан бөгөөд 137 километр цагийн хурдтай шуурчээ.
Орон нутгийн замын цагдаа нар замын хөдөлгөөнд хяналт тогтоож, автомашинуудыг замаас гаргах, үйлчилгээний газруудыг зогсоох чиглэл өгсөн аж. Мөн үүнтэй холбоотойгоор олон улсын нисэх буудлаас 400 гаруй нислэгээ цуцалсан байна.