Categories
мэдээ нийгэм

”БИД ЯЛАВ” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайны
ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж буй билээ. Уг
түүхэн ойд зориулсан “Бид ялав” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд
дайны үеийн хүнд сорилт, тулалдаануудын ялалт, баатарлаг үйлсийг
харуулсан 100 гаруй гэрэл зураг, 20 гаруй бичиг баримт, байлдааны
талбарын газрын зураг зэргийг дэлгэн тавьжээ.

“Монгол цэргийн музей”-д дэлгэгдсэн үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд
дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Цэргийн тагнуулын
газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны
газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, 1945 оны чөлөөлөх дайнд
оролцож явсан, 94 настай ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир,
ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай, “Монгол цэргийн музей”-н
захирал, хурандаа Г.Золзаяа нар оролцлоо.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *