Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайчдын олборлосон борлуулах зөвлөмж гаргалаа

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон Швейцарийн
хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Бичил уурхай ба
алтны худалдаа” сэдэвт хурал өнөөдөр
боллоо.Тус хурлын зорилго нь бичил уурхайчдын олборлосон алтны
борлуулалтын орон нутаг дахь нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн
шийдвэрлэхэд оршиж байв..

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид
хэлсэн үгэндээ “Өнөөдөр бидний хөндөж ярилцах гэж байгаа бичил уурхайчдын
олборлосон алтны худалдааг албажуулах, ил тод болгох тухай сэдэв нь цаг үеэ
олсон чухал асуудал” гэсэн юм. Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах
бодлогын хэрэгжилтийн хүрээнд бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах талаар
тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  Тэдгээрийн нэг нь өнгөрөгч нэгдүгээр сард алтны
салбарт ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулсан явдал юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр аж ахуйн нэгж, бичил
уурхайчид олборлосон алтаа Монгол банк болон түүнээс эрх авсан банкинд тушаавал
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож үнийн
өсөлтөөс хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрэн чөлөөлөх юм.  Хурлын төгсгөлд бичил уурхайгаар алтны худалдааг хэрхэн
ил тод болгох, бичил уурхайчдын олборлосон алтыг  орон нутагт худалдах, худалдан авах эрх зүйн
орчныг бүрдүүлэх бодлогын зөвлөмж гаргалаа.

М.Ундрал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *