Михаэл Мюллер нь Берлин хотын Темпелхофт 1964 онд төржээ. Тэрээр Германы Социал-Демократ намын гишүүнээр 1981 онд элссэн. 2014 оны арванхоёрдугаар сарын 11-ээс Берлийн хотын даргаар ажиллаж эхэлжээ. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Берлин хотын захирагчийн ажлыг хүлээж авснаасаа хойш Германы нийслэлийн Темпелхоф нисэх онгоцны буудлыг орон сууцны хороолол болгох төслийг санал болгосон. Харамсалтай нь Берлин хотын оршин суугчид уг төслийг дэмжээгүй. Түүний хувьд Михаэл Мюллер нь Европын Соёлын асуудал хариуцсан хорооны гишүүнээр давхар ажилладаг.