Нийслэлийн Эрүүл мэндийн газраас АШУҮИС, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэгтэй хамтран “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, халдварын хяналт, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалтыг 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлж бүрэн эмчлэх, хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд сургагч багш бэлтгэх энэхүү сургалтад амжилттай оролцож, хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт 16 сургагч багшид гэрчилгээг нь гардуулсан юм.
Сургагч багш нар нь цаашид хүүхдийн байгууллагын эмч нарт бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр үе тэнгийн сургагч бэлтгэх арга аргачлалд сургах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм байна.