Categories
мэдээ нийгэм

Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхэлнэ DNN.mn

Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгав.

Эрүүгийн Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хугацаатай хорих ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 жил болгон нэмэгдүүлж, ялын бодлогыг чангатгасан.

Бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг хөөн хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхэлнэ

Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө магадлангаар суллахгүй байх өөрчлөлтийг тусгажээ.

Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй байхаар тус тус хуульчилсан талаар мэдээлсэн юм.

One reply on “Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхэлнэ DNN.mn”

hello!,I really like your writing so so much!

share we communicate extra approximately your article on AOL?
I need an expert on this area to unravel my problem.
Maybe that is you! Looking ahead to peer you.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *